Сургуулийн бүхий л хүүхдүүд халуухан хосын дунд томоохон тэсрэх бөмбөг орж ирлээ хэмээн ам булаацалдсан боловч сүр дуулиантай гарч ирсэн Гу Тэхёг дэгдээсэн шуугиантайгаа дүйцэхээр байсангүй.
Тэр явдлаас хойш Тэхён боломж л гарвал Жонгүг дээр гүйж оччихоод салахаа байсан юмдаг. Асарч байна гэх нэрийдлээр өөрөө түүнд эрхэлж, энэ явдал хоёр долоо хоног шахуу үргэлжилсэн байх шүү.
Харилцаа нь өдөр ирэх тусам хосууд шиг болж байгаа ч үерхээгүй хэвээр, Тэхёны хувьд албан ёсных болоогүй байгаа нь сэтгэлд тээглэх бол самран толгойт Жон Жонгүгийн ухаан санаа хаана явж байгааг гагцхүү биеийн эзэн өөрөө мэдэх биз.
"Жонгүг...?"
Сургуулийн гадаа хэн нэгнийг хүлээх мэт зогсох түүнийг харахдаа Тэхён малийтлаа инээмсэглэж гүйхээрээ нэг очих нь тэр.
"Намайг хүлээж байгаа юм уу?"
Жонгүг бэлхүүсээр нь тэврэн духыг үнэрлэхдээ тоглоомтой гэгч нь жуумалзаж
"Тийм? бас Үгүй?"
Тодорхойгүй үгсэд нь шаардангуй хацраар завсар зайгүй ширтсэний ачид сонирхсон асуултынхаа хариуг авав. Жонгүгийн олон жил найзалсан найз нь шилжиж ирж байгаа юмсанж.
"Хэн төгсөх ангидаа шилждэг байсан юм? Намайг ч хүлээдэггүй юм байж, хуучин найз охин чинь юм уу?"
Утгагүй, бодлогогүй асуултад нь Жонгүг хөхөрсөөр Тэхёны хэлбэрт оруулж янзалсан үсийг нь хормын дотор л сэгсийлгэхэд бүхэл бүтэн нэг цагийнхаа хөдөлмөрийг сүйтгүүлсэндээ Тэхён итгэж барахгүй том нүдэлсээр
"Ямар новшоо хийчхэв ээ?"
"Хэтэрхий хөөрхөн байсан болохоор... манай найз чамд дурлачихвал яах юм?"
Утгагүй үгэнд нь нүдээ эргэлдүүлчихээд түүний цээжийг хөнгөхөн цохиж "Чиний хуучин найз охин чинь надад нүд унагаагаад чамайг тоохгүй байх вий гээд айгаад байгаа юм уу-"
Үгийг нь таслан эрэгтэй хүний бүдүүн цээлхэн хоолой Жонгүгийн нэрийг тэртээ холоос дуудах нь тэр.
Жонгүгаас үл ялиг өндөр, дулаахан инээмсэглэлтэй залуу тэдний зүйн гүйн ирж байлаа.
Бэлхүүсээр тэврэх гараа татсаар Жонгүг дэггүйхэн хоолойгоор түүний чихэнд шивнэх шахуу "Шилжиж ирж байгаа найз маань эрэгтэй гэж хэлээгүй билүү би?"
"Бурхан минь ямар удаан уулзаагүй юм бэ? Жон Жонгүг"
Өнөөх залуу хөнгөхөн Жонгүгийг тэвэрч он удаан уулзаагүй найзтайгаа мэнд мэдэх бол хэдхэн минутын өмнө түүнд чадуулсандаа Тэхён дургүйлхсээр тэдний урд зогсох залуу руу хялам ч хийсэнгүй.
YOU ARE READING
Kneel to me |VK
FanfictionЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...