12

1.1K 211 45
                                    

Өөрсдийг нь ширтэх тэр олон харцнуудаас Жонгүг нүүр буруулсаар

"Юу хийж байгаа чинь энэ вэ?"

Эргэн тойрныхон нь ч Жонгүгаас дутахааргүй эргэлзээнд орсон харагдах ба саяхан л түүнээс шалгаахад Тэхён түүнийг хаячихсан гээд л байсан байж юун хаягдах бараг Тэхён араас нь гүйгээд байгаа юм биш үү?

"Өөрийгөө батлаж байна"

Түүний хоолой итгэлтэй нь аргагүй сонсогдох ба нүүрэнд нь тодорсон мишээлт яагаад ч энгийн бус, чөтгөрлөг инээд гэх үү дээ.

"Юунд?"

Жонгүг цүнхээ үүрэн явахдаа бэлдэж, илт Тэхёныг үл тоож байлаа.

"Чи хэлсэн байх аа, би өөрийнхөө хүссэн зүйлийг аван автлаа араас нь гүйдэг гэж? Сайн залуу минь нүдний урд зогсож байхад юунаас айх болж байна?"

Тэхён одоо л өөр шигээ санагдах агаад сүүдийн хэдэн өдөр үнэхээр л энгийн үеийнх шигээ байж чадахгүй, нэг мэдэхэд л унжийчихсан өөртөө итгэлгүй болчихсон сууж байдаг байсан юм. Харин одоо түүний өөртөө итгэх итгэл дээд цэгтээ тулж өмнөө зогсох залууг тавьж явуулахгүй гэдэгтээ өөрийн хамаг бүхнээ дэнчин тавьсан байлаа.

"Тэгтлээ гуйсан байхад..."

Жонгүг санаа алдсаар түүнийг мөрлөх шиг болон зөрж гарахад үүнээс ч дор хариу үйлдэлд бэлдсэн Тэхён эргэн харж хурдаа нэмсээр зэрэгцэн ирээд гарыг нь хөтлөн авах нь тэр.

"Намайг үнсэхгүй бол... энэ гар чамайг тавина ч гэж худлаа байх даа.?"

Тэхёны тоглоомтой хоолой Жонгүгийн сонорыг мялаах шиг таатай байсан ч үүнийг зөвшөөрөхийг хүсээгүй дээ тэрээр гараа хөнгөхөн сэгсрэхэд л тэдний гар тус тусын замаа хөөх аж.

Өө за, бүр савж байна уу? Өдийг хүртэл зүгээр л үнсээд болоод байсан хэрнэ ээ одоо болохоор үнсэхгүй гээд гүрийж байх шив!

Түүнийг гүйцэхээсээ өнгөрсөн Тэхён маргаашийн тоглолтод дээр нь байх талаараа орилсоор ард хоцорлоо.

Энэ сүрхий байдал чинь хэр удаан тэсч үлдэхийг харж л байя... Ким Тэхён

Улсын аваргын хоёр дахь өдөр

Сөүлийн хамгийн том зааланд "Сагсан бөмбөг 2023 улсын аваргын тэмцээн" явагдах бөгөөд тоглолт эхлэх болоогүй байсанд талбай дүүрэн хүмүүс цугларч тэднийг хөгжөөх гэж талд талд янз бүрийн арга хэмжээ зохиогдоно.

Kneel to me |VKWhere stories live. Discover now