Тэрхүү жигтэй явдлаас хойш хэдэн хоног өнгөрсөн ч одоог хүртэл тэд холбоо барьсангүй. Жонгүг ч яахав нэг удаагийн алдаа гээд юу ч болоогүй мэт царайлж байгаа гэхэд Тэхён ардаас нь үхэн хатан гүйж байсан атал чимээ аниргүй байна гэдэг хачин.
Сургуулийн үдийн завсарлагаа болж хүүхдүүд бүгд л ангиасаа гүйлдэн гарч хоолны газар луу гүйх бол хичээлийн цагаан солиот Жон Жонгүг л ангидаа үлдсэн юм.
Гэлээ ч хичээлээ хийлгүй утсаа оролдсоор суух нь түүнийг олон хүнтэй газарт дургүйг хангалттай илэрхийлэх шиг. Цүнхнээсээ бананатай сүү гарган ирж соруулаа сүүндээ зоосон ч түүний сүүг өөр нэгэн ууж эхлэх нь тэр.
"Мм, амттай байх чинь ээ"
Өвөр дээр нь зөвшөөрөлгүй мордон сууж гэмгүйхэн царай гаргасаар өдрийн хоолны дайтай сүүг нь Ким Тэхён амтархан гэгч нь ууж байлаа.
"Өөрийгөө юу хийж байна гэж бодоов?"
Хэлсэн үгийг нь ч үл тоон Тэхён түүн рүү улам ойртсоор нүүрнийх нь хэсэг бүрийг чухалчлан харах агаад
"Зүгээр л гайхаад байсан юм. Хэд хоног бодсон ч хариу нь гарч ирэхгүй байсан болохоор нь чамаас асуух гээд ирлээ"
Бусад хүмүүс түүний зураасыг давсан үйлдлийг л гайхах байсан байх, харин Жонгүгт Тэхён яаж түүн дээр суух биш, юу хэлэх гээд байгааг нь л тааж ядаж байлаа.
"Юуг?"
"Мэдээж надаас татгалзсаныг чинь? Хэр баргийн аавын хүү ээжийн охин Ким Тэхёноос татгалздаггүй юм"
Чухал юм байх даа гэж бодсон өөрийнхөө хөнгөхөн бодолд инээд алдсаар "Юм болгоныг сонирхдог, шохоорхдог нэгэн юм болов уу гэсэн зүгээр л сексийн донтон байх нь ээ"
Бодлогогүй хэлсэн үгэнд нь Тэхён инээд алдсаар "Эелдгээр хэлвэл би зүгээр л залуу насныхаа гал авалцсан хүслээ дарж чадахгүй байгаа юм. Чам дээр"
Тэдний хэрэггүй яриан дундуур хаалга нээгдэж ангийн хамгийн чалчаа хэдэн хүүхдүүд ороод ирэх нь тэр. Хэрэггүй зүйлс ярьсаар инээж орж ирэх тэд, сургуулийн орчинд тэр болгон хараад байдаггүй, уг номондоо харах ч ёсгүй зүйлээ харахдаа амаа дарсаар чимээгүй болцгоох аж.
"Босохгүй юу?"
Түүний хоолой намуухан бөгөөд тайван, хэлээгүй юу Жонгүгийн сэтгэл хөөрөл зөвхөн бөмбөгөн дээр л гарч ирдэг гэж.
Тэхён мишээсээр толгой сэгсрэхэд Жонгүг хөмсгөө үрсээр
"Надад чиний явдалтай амьдралд чинь хошуу дүрэх санаа алга. Өврөө хэдэн ч залууд дэлгэж болно, гэхдээ надад наадах чинь үйлчлэхгүй"
Амнаас нь гарах үг тийм ч таатай биш атал Тэхёны ам чихэндээ хүртэл инээж таатай байгаагаа илэрхийлэх шиг ууж байсан сүүгээ ширээн дээр тавин Жонгүгийн хүзүүгээр гараа ороож
"Хэлсэн байх аа, хэр баргийн аавын охин, ээжийг хүүд би өөрийнхөө өгзгийг наадаггүй юм"
Аавын хүү, ээжийн охин гэж хэлчихээд, хэлсэн байх аа ч гэх шиг
Тэхёныг шоолох шиг инээдээ барьсаар "Тоглоом чинь хангалттай удаан үргэлжлээ. Завсарлагаан дуусах гэж байна, одоо яв"
Гуравдагч нүдээр харвал тэд бүр үнэхээр л шинэхэн хосууд шиг харагдаж байна. Юу ярьж байгааг нь мэдэхгүй ч бие биенээ харж инээмсэглээд л жиг жуг хийж бие биендээ эрхлээд л, Жонгүг юу хэлсэн юм болоо гэж сонирхол төрүүлмээр Тэхён биеэ үл ялиг сэгсчин түүнд эрхлээд ч байх шиг.
Хичээл тарахад хүүхдүүдийн ам их л завгүй байх нь дээ. Амаар нь дүүрэн Ким Тэхён болон Жон Жонгүг нар.
"Намайг... босмооргүй байна гэвэл..?" янзыг нь үзэх шиг үгээ зөөж ядсаар ийн хэлэхэд түүний тэвчээр энэ хүрээд дууссан бололтой хүчтэйхэн сандлаасаа босож хорин хэлийн буудай үүрч байгаа юм шиг л Тэхёныг нэг мөрөн дээрээ үүрэх нь тэр.
"Бурхан минь! Бурхан минь!!!" хоорондоо тэднийг ажиглаж чимээгүйхэн дотроо бувар бувар хийж байсан атал Жонгүгийн гэнэтийн үйлдэлд өөрсдөө ч мэдэлгүй чангаар дуу алдаж, бие биенээ нударцгаана.
Ангиас гарахад сургуулийн коридорт зогсох бүхий л хүмүүсийн анхаарлыг өөрсөд дээрээ татах агаад Тэхён гэнэтийн ичгэвтэр байдалд орсондоо нүүрээ гараараа таглах бол Жонгүг тоосон ч шинжгүй хаашаа ч юм алхаж байлаа.
3-2 гэх ангийн гадаа ирж, бусдын анги ч гэлээ өөрийнхөө анги руу орж байгаа мэт тайван алхсаар нэгнээс нь Тэхёны суудлыг асуув.
Суудал дээр нь хөнгөхөн буулгаад "Дахиад дэггүйтвэл, тоглоом шоглоом мэтээр дуусахгүй шүү"
Ангийхан нь бүгд түүнийг цоортол нь ширтэх агаад байдалд орчихсон тэрээр илүү үйлдэл хийж чадалгүй дуулгавартай гэгч нь толгой дохиход Жонгүг түүний үсийг илсээр
"Сайн хүү"
Түүнийг ангиас гарахтай зэрэгцэн хацраа халуу дүүгэхийг мэдэрсэн Тэхён ширээн дээр харагдах дэвтрээ ухасхийн авч өөрийгөө сэвсээр үлдлээ.
АНХААРУУЛГА: Түүнийг хариу үйлдэл муутай, царайны хувирал багатай л гэж хэлсэн болохоос цэвэр ичимтгий, ариухан нэгэн гэх утгатай нэг ч үг дурдаагүй болно!
Za yuendaa nzud, ta hed min idevhitei baiwl uuln bi c bas idevhitei baina🫢 umnuh heseg hen henih in sanaand hureegu bolltoi haha uuln gomdood hesg tagry gesn shuls asgarmaar covertoi boltsn cn bicih husel turuud hahah❤️
YOU ARE READING
Kneel to me |VK
Hayran KurguЯмар ч хөлдүү хүн миний өмнө сөхрөхгүй байна гэж байхгүй! Жон Жонгүг! Нэг л өдөр миний өмнө сөгдөөд надаас гуйх болно. "Минийх болооч" гээд...