Part 1

3.7K 140 5
                                    

Зуны халуун өдрүүд дуусч намар ийнхүү ирлээ. Зуны туршид хөлс хүчээ гаргаж ажилласан болохоор сурна гэхээр цаанаа л догдолж байлаа.

Маш дулаахан сайхан өдөр байв. Босч цонхоо хаачихаад шинэ сургууль руугаа явахаар бэлтгэв. Нүүр гараа угаачихаад нүүрээ хөнгөхөн будаад зуны ажлынхаа цалингаар авсан дүрэмт хувцсаа гаргаж ирлээ. Өөрийнхөө хүчээр авсан болохоор өмсөөд явахад ч хайран байлаа.

Хувцсаа өмсөөд доошоо буухад гал тогооны өрөөнд дүү маань аль хэдийн цайгаа уугаад сууж байлаа. Түүнийг Мина гэдэг бөгөөд надаас нэг насаар л дүү. Гайхаж байгаа бол бид төрсөн эгч дүүс биш ээ. Би ээжийгээ дагаж ирсэн.

Би: Өглөөний мэнд, Мина
Энэ хооронд үйлчлэгч эгч надад өглөөний хоолыг минь авчирч байлаа.
Мина: Өглөөний мэнд
Чимээгүй байдал үүсч зөвхөн сэрээ халбага дугарах чимээ л сонсогдож байлаа. Тэр надад дургүй биш ч гэсэн анх ирсэн өдрөөс минь хойш л надтай дотно харьцаж байгаагүй надад ч тэгэх хүсэл байдаггүй. Энэ гэрт амьдарч байгаа минь цаанаа л гадны газар амьдарч байгаа юм шиг таагүй санагддаг.

Хоолоо идэж дуусчихаад гарахад Мина түрүүлж гараад машинд сууж байлаа. Очоод суух гэтэл тэр дороо яваад өгөв.

Тийм ээ тэгэх ёстой шүү дээ. Би түүний эгч гэдгээ ер нь л Чүэ захирлын охин гэдгээ мэдэгдэх ёсгүй. Анх гэрлэхдээ л ээж аав хоёр тэгэж шийдсэн юм.

Ийнхүү сургууль руугаа алхлаа. Наргүй мөртлөө салхигүй бас дулаахан яг л миний дуртай өдөр байлаа. Сургууль нэг их холгүй байсан учир 10 минут л алхав. Баячуудын сургууль гэсэндээ цаанаа л нүсэр тансаг харагдаж байлаа. Гадаа дүүрэн машинууд овоорсон зарим нь хувийн машинаа унасаар зогсоолд тавьж зарим нь жолоочоороо хүргүүлэн бууцгааж байлаа. Эргэн тойрноо харвал Мина хэдэн охидуудтай сургуулийн гадаа юм ярин зогсож байлаа. Яг л хэн нэгнийг хүлээж байгаа юм шиг харагдав. Намайг харснаа яг л хараагүй юм шиг жинхэнэ танихгүй хүнээ харсан юм шиг л аашилж байв. Би ч тоолгүй сургууль руу ороод жижүүрээс эрхлэгчийн өрөөг асуугаад тийшээ явлаа.

Хаалгыг тогшин ороход дундаж насны эмэгтэй угтан авлаа.

: Сайн байна уу. Би тэтгэлгээр шилжиж ирж байгаа Чүэ бишээ Ким Хана байна. *бөхийх*
: Таатай байна. Наашаа суугаач.
: Тэгэхээр манай сургууль чам шиг мундаг сурагчийг авсандаа баяртай байгаа. Чамайг цаашдаа олон амжилт гаргаж сайн суралцана гэдэгт найдаж байгаа шүү.
: Баярлалаа. Хичээнгүйлэн суралцах болно оо.

Эрхлэгч надад хэрэгтэй номнуудыг минь гаргаж өгч ганц хоёр зүйлийг тайлбарлаж өглөө. Миний ойлгосноор хичээлээ тараад хүүхдүүд нэмэлт хичээлд хамрагддаг бөгөөд би дизайнерын ангийг сонголоо. Өгсөн хуваарийг нь хараад эхний хичээл орох анги руугаа явж байтал хэн нэгэн гүйж байгаад намайг дайраад унагаачихав.

Толгойгоо бариад бостол нэгэн хөвгүүн: Замаас холдохгүй яасан юм гэчихээд цаашаа гүйгээд явчихав.

Би өөдгүй амьтан бэ гэсээр цааш явтал хажуугаар ахиад нэгэн хөвгүүн: Ким Тэхён наанаа зогс гэсээр гүйгээд гарав.

Эргэн тойрноо харахад охид бүгд л тэдний араас харан уулга алдаж байлаа. Тэд сургуулийн алдартай хөвгүүд бололтой ямартай ч намайг мөргөсөн хөвгүүнийг Ким Тэхён гэдэг юм байна.

Анги руугаа ороход бүгд ирчихсэн бололтой сууцгааж байлаа. Намайг орж ирхэд бүгд л хэн бэ гэсэн харцаар харцгааж байлаа. Харж байгаад ганц хоосон байсан суудал дээр нь суухад урд байсан охин эргэж хараад: Наад суудал чинь хүнтэй гэхэд нь би: Гэхдээ энд өөр ширээ байхгүй байна.
: Өөрөө ингэхэд хэн бэ гэхэд нь: Шинээр шилжиж ирсэн юм аа гэв.

Гэнэт ардаас: Миний суудлаас босчихгүй юу? гэхэд эргээд хартал өнөөх намайг мөргөдөг хөвгүүн байлаа.

Би: Би тэгээд хаана суух юм?
Тэхён: Би яаж мэдэх юм ямартай ч бос

Дургүй хүрэн бостол нэг хүүхэд: Сургуулийн хонгилд хэрэглэдэггүй ширээ сандалнууд байгаа тэндээс нэгийг нь авчих гэв. Хүүхдүүд хальт инээлдэж байгаа нь надад мэдрэгдлээ.

Ямар ч арга байгаагүй тул цүнхээ үлдээгээд ангиас гарлаа. Хэлсэн газарт нь очтол юу ч байхгүй байлаа. Хүйт даасан хоосон өрөө байв. Эргээд явж байтал дээрээс хэн нэгэн наанаа зогс гэж тушаав. Хартал дээрээс миний үеийн хөвгүүн бууж ирж байлаа.

Царайлаг юм аа, үнэхээр царайлаг...
: Энд юу хийж байгаа юм гэж бага зэрэг ууртай асуув?
: Юу нөгөө ширээ сандал авах гээд гээд өөрийн эрхгүй гэм хийсэн хүүхэд шиг доошоо харлаа
: Айн? Тоглоод байна уу?
: Нөгөө би шинээр шилжиж ирсэн юм тэгээд зааж өгсөн ангид ортол ширээ сандал байхгүй нэг хүүхэд ийшээ ирвэл байгаа гээд тэгээд ирсэн чинь ийм л юм болчихлоо
: Муусайн тэнэг юмнууд шинээр ирсэн сурагчаараа тоглоом тохуу хийсэн байх нь ээ? Сурагчдын зөвлөлийн даргын хувьд уучлалт гуйя. Намайг дагаад яваарай гээд шатаар өгсөж эхлэлээ.
: Чамайг хэн гэдэг юм?
: Чу бишээ Ким Хана гэхэд тэр огцом эргэж хараад: Чи тэтгэлгээр ирсэн сурагч юм уу? Гэхэд нь тийм ээ гэв.
: Үнэндээ би чиний өргөдлийг уншсан л даа. Адилхан настай мөртлөө бид нарыг бодвол чиний зорилготой, тууштай хөдөлмөрч зан чинь их таалагдсан. Чиний хажууд өөрийгөө зөвлөлийн дарга гэж хэлэхээс ч ичиж байна гэхэд нь би зүгээр л инээмсэглэв.
: Нээрээ өөрийгөө танилцуулаагүй юм байна намайг Жон Жонгүг гэдэг.
: Таатай байна. *инээмсэглэх*

Жон Жонгүг... Их сайхан нэр байна.

♢Escape♢Место, где живут истории. Откройте их для себя