Эргэж ирээд аль хэдийн долоо хоног болжээ. Энэ хугацаанд энэдэх байдлыг судалж ихэнхдээ гадуур явж, амарсаар дууссан юм.
Харин өнөөдөр маш чухал өдөр бөгөөд энэ нь JK корпорацийн 20 жилийн ой тохиож байгаа. Өнөөдөр сүйт залуу маань албан ёсоор гүйцэтгэх захирлын үүргийг хүлээн авч, бидний харилцаа олонд зарлагдах юм.
Хаалганы хонх дугарахад очоод тайлвал над руу явуулсан нүүр будаач, үсчин, стилистүүд ирсэн байлаа. Тэднийг баяртайгаар угтан авч, уух идэх зүйлсээр дайлсны дараа бид ажилдаа орлоо.
Цаг гаруй болсны эцэст тэд намайг танихын аргагүй өөрчилсөн байлаа. Ингэж хэлэх ичмээр ч би яг л үлгэр дээр гардаг гүнж шиг харагдаж байв.
Урт ургасан бор үсэнд минь шаргал сор тавьж, үзүүрүүдэд нь сул долгион оруулж, талыг нь дээр шуусан байв. Цагаан шаргал арьсанд минь өөгүй харагдуулах суурь тавьж, хацарт бага зэрэг ягаан туяа оруулж, нүдийг минь хүрэн улаан туяат будгуудаар хольж будаад, урт сормуус наан ногоон саарал линз зүүлгэсэн нь үсний засалттай минь төгс зохицож байсан юм.
Эгч нар ч өөрсдийн хийсэн ажилдаа их сэтгэл хангалуун, баяртай байгаа нь харагдаж байв. Дараагаар нь стилист надад хайрцагтай зүйл өглөө.
Нээгээд харахад хүрэн ягаан өнгийн даашинз, өсгийт хоёр байлаа. "Бурхан минь, энэ үнэхээр үзэсгэлэнтэй юм!"
Стилист эгч өдөөс мишээн "Сүйт залуу чинь тусгайлан захиалсан юм. Алив өмсөөд үз чамд гайхалтай зохино" гэлээ.
Ийм сайхан даашинзыг өмсөхөд ч хайран санагдаж байна. Өрөөндөө орж өмсчихөөд гарч ирэхэд тэд бүгд л уулга алдаж, алга ташицгааж байлаа. Тэдэнд маш ихээр таалагдаж байгаа бололтой.
Даашинз гутал хоёр маань яг таарч байсан нь Жонгүгийн хичнээн сайн намайг мэддэгийг илтгэх шиг. Тольны өмнө зогсох би яг л сүпер од шиг харагдаж байлаа.
Тэднийг явахад нь хичнээн их баярласнаа илэрхийлж удалгүй хүргэж өгөх жолооч маань ирэхэд би ч газар шүргэсэн даашинзныхаа торон хормойг муухай болгохгүй гэсэндээ дээш өргөж болгоомжтойхон шиг гэрээсээ гарч үдэшлэг болох газар луу хөдлөлөө.
Машин ордом гэмээр гоёмсог барилгын гадаа зогсоход би ирснээ ойлгон жолоочид талархаад буулаа. Ганц сонирхол татаж байсан зүйл нь гадаа хов хоосон байлаа. Уул нь зочид нэг нэгээрээ ирээд л хүн ихтэй байх ёстой биз дээ. Цагаа харахад яг цагтаа л ирсэн байсан даа...
ВЫ ЧИТАЕТЕ
♢Escape♢
Fanfiction- Чи бусдаас онцгой гэдгээ мэдэх үү? - Мэдэхгүй ээ - Дэндүү сохор юм. Болдог бол би ч гэсэн чам шиг сохрох юм сан. - Юу гэсэн үг юм? - Чи бас үнэхээр тэнэг гэдгээ мэдэх үү? - Магадгүй ээ... Гол дүр: Тэхён, Хана, Жонгүг Төрөл: Ахлах сургууль, хайр ду...
