Энэ хэсэгт зарим зүйлсийг дэлгэрүүлмээр санагдваа.
Юуны өмнө Ханагийн амьдрал, гэр бүлийн талаар.
Ханагийн ээж анхнаасаа л Минагийн аавд хайртай байсан ба Хана бол ерөнхийдөө нэг шөнийн алдаанаас үүссэн хүн байгаа юм ( арай л муухай хэлчихсэн бол уучлаарай, өөрөөр хэлэх учраа олсонгүй ээ).
Ерөнхийдөө тэр үед Минагийн аавын эцэг эх нь ээжийг нь анхандаа зөвшөөрөхгүй байж байгаад сүүлдээ бууж өгөөд ээж аав хоёр нь сууж удалгүй Мина гарсан. Дараа нь 5 жилийн дараа дүү Гону нь гарсан байгаа юм.
Хана үүний талаар багадаа мэдсэн ба тэр үеэс хойш л чимээгүй, хаалттай болчихсон.Ханаг даруухан гэж бодож байгаа бол тиймээ зөв бодож байна. Гэхдээ... Хана ганцаардлаасаа болоод олон хэрэгт орооцолдож, олон охидтой муудалцаж явсан (өмнөх сургуульдаа, сайн сурагч байсан болохоор үүнийг нь зүгээр өнгөрөөдөг байсан) байсан. Цагдаа дээр очиж байсан зэргийг нь санаж байгаа байх. Бас ер нь л архи пиво уугаад үзчихсэн, цэнгээний газраар ч нууцаар явж үзсэн (аав ээж нь томилолтоор их явдаг ба тэр үеэр нь үйлчлэгч эгч нь эрт тараад явчихдаг) "даруухан охин" байгаа юм.
Одоо Тэхёны талаар
Тэхён бол бас маш баян айлын хөвгүүн гэхдээ яг тодорхой мэдээллийг зөвхөн найзууд нь л мэднэ (Намжүүн, Сокжин, Юнги). Сургуулийнхан нь баян гэдгээс өөр зүйл мэдэхгүй ээ гэсэн үг. Бас Тэхёны хойд аав ээжийн хамт амьдардаг байсан. Хойд аавдаа багаасаа л дургүй байсан бөгөөд хэдэн жилийн өмнө ээж нь өөд болсон учраас түүнийг гэх хүн энэ хорвоод бараг л үлдээгүй. Тэр айлын ганц хүү учир өв залгамжлагч болох тул аав нь их анхаарал тавьдаг. Одоогоор хойд аав нь өөр эхнэртэй болсон ба эрэгтэй дүүтэй болсон. Тэднийг харахыг хүсдэггүй тул ганцаараа амьдарч байгаа.
Жонгүг хүүгийн тухайд.
Жонгүгийн бүх зүйл сайхан яваа. Ээж аавын хайран дунд өссөн мундаг сайн хүү.Өөр дэлгэрүүлүүлэхийг хүссэн зүйл байвал асууж болно шүү.
ВЫ ЧИТАЕТЕ
♢Escape♢
Fanfic- Чи бусдаас онцгой гэдгээ мэдэх үү? - Мэдэхгүй ээ - Дэндүү сохор юм. Болдог бол би ч гэсэн чам шиг сохрох юм сан. - Юу гэсэн үг юм? - Чи бас үнэхээр тэнэг гэдгээ мэдэх үү? - Магадгүй ээ... Гол дүр: Тэхён, Хана, Жонгүг Төрөл: Ахлах сургууль, хайр ду...