Part 3

1.4K 115 1
                                    

Цайны цаг болоход ангидаа суугаад яахав гэж бодоод бусдыг даган цайны газар луу явлаа. Бас л хүүхдүүд бүгд над руу сониучирхан харж байлаа. Би тийм сонирхолтой байгаа юм байх даа. Уг нь баян хүүхдүүд чинь баргийн л зүйлд анхаарлаа хандуулдаггүй тийм л хүүхдүүд байдаг шүү дээ яг л Мина шиг. Тэр багаасаа л эрх дураараа өссөн. Хүссэн бүхнээ авахуулж хүссэн болгоноо хийдэг гэсэн ч чин сэтгэлээсээ эцэг эхдээ талархаж байсныг нь яагаад ч юм би санахгүй байна. Түүнийг энүүгээр хайтал захын ширээнд найзуудтайгаа суун бас л хүн хүлээж байгаа юм уу гэлтэй цайна газрын үүд рүү ширтээстэй байлаа. Гэнэт түүний нүүрэнд өмнө нь харж байгаагүй инээмсэглэл тодроход харж байгаа зүг рүү нь хартал Тэхён? Үгүй байлгүй дээ. Өөр хүн рүү хараад байгаа юм болов уу гэтэл тэнд түүнээс өөр явж байгаа хүн харагдсангүй. Тэгэхээр тэр Тэхёнд сайн бололтой. Мина сохорчихоогүй байгаа? Тэр явсаар байгаад Минагийн хажуу талын ширээнд сууж байсан хэсэг хөвгүүд дээр очиж суув. Гэнэт бид хоёр харц тулгарчихав ингэхэд би түрүүнээс хойш нэг газартаа л зогсоод байсан байна шүү дээ. Яахаа мэдэхгүй ийш тийшээ харахад ганц ч сул суудал харагдсангүй.
: Хана гэж хэн нэгэн дуудах шиг болоход харвал жонгүг нэг ширээнд найзуудтайгаа сууж байх бөгөөд намайг дуудаж байв. Яах ч аргагүй байсан болохоор тэдний зүг алхлаа.

Гэнэт ямар нэгэн зүйлд тээглэн бариж байсан хоолтойгоо уналаа. Барьж байсан шөл нь шинэхэн дүрэмт хувцасыг минь завааруулж орхив. Үүнийг харахад өөрийн эрхгүй сэтгэл минь өвдөж нүднээс хүсээгүй зүйл минь урсав. Ямар их үнэ цэнэтэй хувцас билээ дээ...

Хүүхдүүд азгүй амьтан гэх мэтээр инээлдэцгээж байлаа. Жонгүг босч ирээд намайг дэгээдсэн хүүхэд дээр очин: Яаж байгаа юм?!

Цаашаа юу ч сонсохыг хүсэхгүй байсан болохоор цайны газраас хамаг хурдаараа гүйн гарч ангиасаа цүнхээ авчихаад гарлаа.

Гарахад бороо орж байлаа. Яагаад ч юм шиврэн орох бороо нэг л дулаахан мэдрэмж төрүүлж байлаа. Хорвоо дээр ганцаархнаа байгаа намайг бороо өрөвдсөндөө тайтгаруулж байгаа юм шиг. Ийм үед нулимсаа нуух ч шаардлага байсангүй. Удаанаар алхасаар л байлаа. Алхсаар л... цаг хугацаа намайг гээд зогсчихсон юм шиг Сөүл хот тайван байдалд автсан байлаа. Удалгүй бороо ширүүсч эхлэхэд хажууд минь нэгэн машин зогслоо.

Цонх нь нээгдэхэд Тэхён байх нь тэр.
: Суучих
Яагаад ч юм өдрийн бүтэлгүйтэл тэрнээс эхлэсэн юм шиг санагдаад дургүй хүрч, бардам зан хөдлөн: Чиний тусламжаар дутаагүй байна гэчихээд хурдан алхаж эхлэв. Тайвширч байсан сэтгэлд минь гал дүрэлзүүлж хаясан түүнд уур хүрч байлаа. Гэтэл тэр хажуугаар минь хурдтайгаар өнгөрч зам дээр тогтсон шалбааг тэр чигтээ над руу цацарчихав. Яг л багтарч үхэх гэж байгаа мэт санагдан хамаг чадлаараа хашгирлаа. Надаас өмнө хэзээч ийм авир гарч байгаагүй юм сан. Түүнийг алчихмаар санагдаж байлаа. Яаж хүн тийм зивүүн хүний үнэргүй байж болдог юм бэ?!

♢Escape♢Место, где живут истории. Откройте их для себя