Part 12

1.2K 104 7
                                    

Тэхён яваад 7 хонож байна. Тэндээ очоод яг л амласан шигээ өдөр бүр видео колл хийж ярьдаг. Эхний өдрөө цагийн зөрүүнээс болж сайн унтаж чадаагүй ч дараагийн өдрөөсөө гайгүй болж, америкийн уур амьсгалд бага багаар дасаж байгаа.

Би эртлэн босоод ээлжит өдрийн ажил руугаа явлаа. Оёдлын газар луугаа орох гэхэд үүдэнд төсөөлөөчгүй хүн зогсож байх нь тэр.

Би: Жонгүг?

Түүний царай нэг л түгшсэн ч юм шиг таагүй харагдаж байлаа.

: Сайн уу?

Би: Сайн. Энд юу хийж байгаа юм?

: Чамтай уулзах яаралтай хэрэг гарсан юм. Чи өнөөдөр завтай юу?

Би: Би одоо л ажилдаа ирж байна гэв.

: Тэгвэл амралтын өдрүүдийн нэгээр нь болох уу?

Би: Юу? Шууд одоо хэлэх зүйл байвал хэлчихэж болохгүй юу?

: Бид Сөүл явах хэрэгтэй байна л даа. Чамтай уулзуулах чухал хүн байгаа юм. Амралтын өдөр зав гаргах уу?

Би: Тийм яаралтай хэрэг юм уу?

: Тийм ээ, чиний хувьд

Түүний хэлснийг нэг л ойлгосонгүй.

Би: Чи арай намайг гэр бүлийнхэнтэй минь уулзуулах гээд байгаа юм биш биз дээ?

: Үгүй ээ, гэхдээ чухал хүн

Би: Заза бүтэнсайн болно биз дээ? Би Жүхитэй хамт очье

: Тэг дээ. Чи сайн биз дээ?

Би: Сайн. Харин чи?

: Тийм ээ, заза би одоо сургууль дээр ажилтай болохоор явлаа. Чамд биечлэн энийг л хэлэх гэж ирсэн юм.

Би: За баяртай

Сонин л юм, тийм чухал зүйл юм байх даа?

Энэ үед өөр нэгэн газар

Нарийн бичиг: Захиралаа, JK компаний Жон захирал ирсэн байна, оруулах уу?

: Оруул

Хаалга онгойж 50 орчим насны эрэгтэй орж ирэн зочдын хүлээн авах буйдангуудын нэгэн дээр нь тухаа олон сууна.

: Уулзаагүй удсан байна шүү, хуучин анд минь?

Жон: Бид одоо ийм харилцаатай байхаар хүмүүс гэж үү? Чүэ захиралаа?

: Одоог хүртэл Ким Чэсоны үхэлд намайг буруутгасаар л байна уу?

Жон: Чиний хийсэн хэрэг мөн гэдэг нь тодоос тод байхад яах гэж ингэж булзайруулж байдаг юм? Би чамд хэзээ нэгэн цагт нотлох баримт олж авчирна гэж хэлж байсныг минь санаж байна уу? Хүлээж л бай, удахгүй чам дээр том бэлэгтэй очно. Чи ч өөдгүй новш хэвээрээ байх шив, хүний өв хөрөнгийг булаагаад болохгүй, амь насыг нь хороосон, сайн ухвал өөр олон зүйл байгаа байх тийм үү?

♢Escape♢Место, где живут истории. Откройте их для себя