Part 22

799 82 12
                                        

"Тэхён хаалгаа онгойлго!"

Ямар ч хариу байхгүй түүний хүндээр ханиалгах л сонсогдоно.

Санаа минь маш ихээр зовон "Тэхён! Юу болоод байгаа юм бэ? Чи хүнд өвдчихсөн юм уу?" Өөрийн эрхгүй нүднээс нулимс урсана.

Ханиалгах чимээ алга болоход газар хүчтэй юм унах нь сонсогдлоо.

"Тэхён?"

Хариу байсангүй.

"Тэхён хариу өгөөч дээ!"

Түүнд ямар нэг муу зүйл тохиолдсон нь тодорхой болж яаралтай гэрээрээ ариун цэврийн өрөөний түлхүүрийг хайлаа. Хайсаар зурагтны тавиурын шүүгээнээс олоод яаравчлан буцаад гүйлээ.

Хаалга онгойлгоход гар минь чичирсээр байх ба урдаас минь ямар дүр зураглал угтаж авах бол гэхээс үнэхээр их айж бас санаа зовж байлаа.

"ТЭХЁН!" Тэр 00ийн өмнө ухаангүй хэвтэж байлаа. Харин эргэн тойрны шал, 00ийн суултуураар цус үсэрсэн байв.

Бурхан минь энэ бүхнийг хар дарсан зүүд болгож өгөөч дээ, гуйж байна!

***

Эмнэлэгт яаж ирснээ санахгүй байгаа ч, ханан дахь цагийг ширтэн, түргэн тусламжийн өрөөнөөс ямар нэгэн мэдээ хүлээн сууна. Түүнийг ийм байдалтай байсныг мэдэхгүй, муу санаж, үл тоож байснаа бодон өөрийгөө үзэн ядаж байлаа. Бүгд миний буруугаас болсон бол яах вэ?

Цагийн зүү шөнийн 2 цаг 50 минутыг заахад өрөө нээгдэж эмч гарч ирлээ. Ухаан жолоогүй түүн дээр гүйж очоод "Эмч ээ, юу болсон бэ? Тэр зүгээр үү?" гэж асуухад эмч "Бид яаралтай арга хэмжээг авсан. Гэхдээ байдал ноцтой байна. Түүнийг ухаан орохоор яаралтай шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Миний сэжиглэж байгаагаар энэ түүний ходоодтой холбоотой байх, хорт хавдар ч байж болох юм" гэлээ.

Хорт хавдар гэнэ ээ? Хөл минь суларч газар унахад эмч намайг босгон "Бүх зүйл тодорхой биш байгаа болохоор битгий сэтгэлээр уна. Эхнэр нь хүчтэй байж байж л нөхөр нь хүчтэй байна шүү дээ! Түүнийг энгийн тасаг руу шилжүүлчихсэн байгаа. Сэрэх хүртэл нь дэргэд нь бай" гэв.

Итгэлгүйхэн түүний хэвтэх өрөөний хаалгыг нээхэд тэр минь гартаа хэдэн дусал залгуулчихсан ухаангүй хэвтэж байлаа. Харах бүрт түүний цусанд будагдсан төрх нүдний өмнүүр зурайж сэтгэлийг минь зүсэх шиг л аймшигтай өвдөлт мэдрэгдэж байлаа.

Орных нь хажууд очиж суугаад итгэлгүйхэн сул гарнаас нь атгалаа. Унтаж байхдаа тэр минь яг л сахиусан тэнгэр шиг харагддаг хэвээрээ байлаа.

♢Escape♢Место, где живут истории. Откройте их для себя