Part 7

1.3K 110 7
                                        

Хонх дугарч хичээл ороход л хүүхдүүд надаас нүдээ салгалаа. Сургууль руу орж ирсэн цагаас хойш л бүгд миний өөрчлөлтөнд гайхацгааж, дундаа шивэр авир хийцгээж байсан нь надад яг л од болчихсон юм шиг мэдрэмж төрүүлж байлаа. Цайны цагаар хоолоо авчхаад нөгөө л ширээндээ суун Жүхитэй хооллож байтал: Хардаа ханхүү чинь ирж байна гэх нь тэр.
Тэр зүгрүү нь хартал Жонгүг, Жимин, Хусог нар ирж байлаа. Миний анзаарснаар бол Жимин Жүхиг сонирхоод байгаа бололтой үе үе түүн рүү харна бас ярих болгонд нь дор нь хариулдаг.
Жонгүг: Чи их хөөрхөн харагдаж байна гэхэд би улайж орхив
Нөгөө хэд цөмөөр ааая гэцгээгээд улам л эвгүй байдалд оруулж байлаа. Гэтэл Жүхи над руу гэнэт ойртон чихэнд:
Нөгөө ханхүү чинь дэлбэрэх гэж байгаа бололтой гэхэд хэн билээ гэж хэсэг босноо Тэхёныг гэнэт санан түүний зүг сэмээрхэн харахад маш аймшигтай харцаар над руу ширтэж байлаа.
Жүхи: Хөөрхөн юм аа, тэр аль хэдийн чамайг хардаад эхэлчихсэн байна гэв
:Хардах гэнэ ээ?

Гэтэл нөгөө хэд: Та хоёр юу хоорондоо ингэтлээ шивнэлдээд байгаа юм бээ бид нар төмс юм уу? гэхэд нь бид хоёр инээлдэв.

Жимин: Нээрээ энэ 5дхад нэг үдэшлэг зохионо гэж яриад байна лээшд та хоёр очно биз дээ?
Жүхи: Хммм очсон ч яахав ойрд гараагүй юм байна гэхэд нь тэр хэд надруу харлаа: Хмм болж байна гэхэд бүгд еээээе гээд л шуугилдаж эхлэв.
Хоолны турш Жонгүг над руу үе үе харж инээмсэглээд байсан нь намайг их ичээж байлаа.

Тэр яг л сахиусан тэнгэр шиг инээмсэглэх юм, гэрэл цацраад л. Нүдний булангаараа Тэхён руу хартал юу вэ Минатай хоёулхнаа суучихсан хоол идэж байлаа. Найзууд нь яачихсан юм болоо. Гэнэт над руу харахад нь гялс хараагаа өөр тийш шилжүүллээ.

Дараагийн хэдэн өдөр нь нэгэн хэвийн өнгөрсөн юм. Хамгийн их дургүй хүргэж байсан зүйл нь Тэхён юм л бол Минатай хамт яваад л, үе үе над руу муухай хараад л үнэхээр сонин. Оройгоор түүнийг кафегаар ороод гарах юм болов уу гээд горьдож хүлээхэд ганц ч өдөр харагдсангүй. Хүлээхгүй байя гэсэн ч өөрийн эрхгүй үүд рүү ширтээстэй хэдэн өдрийг өнгөрүүлсэн юм.

Өнөөдөр үдэшлэг болох өдөр тул хурдхан шиг гэрээсээ өмнөх амралтаар авсан өндөр өсгийт, даашинз хоёроо аваад Жүхигийн гэр лүү явлаа. Учир нь үдэшлэгийг Мина гэртээ зохиохоор шийдсэн байсан юм.

Жүхи нүүрийг минь будаж үс ороож өглөө. Боллоо гэхэд нь толинд харвал
: Хөөх гайхалтай! Энэ би мөн гэж үү?
: Тийм ээ, энэ бол чи. Хэлсэн шүү дээ бурхан чамд хөөрхөн царайг харамгүй заяасаан гэж
: Баярлалаа Жүхи чи үнэхээр мундаг юм аа
Түүний гэрээс гараад үдэшлэг болох газар буюу гэр лүү явлаа. Олон хүн ирсэн байх ба Жүхи бид хоёрыг тойрон харцгааж байлаа. Биднийг ирнэ гэж боддогүй бололтой, бас ялангуяа ийм гоё болчихсон байгаагаар.

♢Escape♢Место, где живут истории. Откройте их для себя