Ахин нэг долоо хоногийг ардаа үлдээж ажлаасаа тасарч унах гэж байгаа хүн орж ирээд орон дээрээ тэрийн уналаа.
Маш их ядарч байгаа ч ажил бүтэмжтэй болж байгаад сэтгэл хангалуун байна. Хувьцаа эзэмшигчидтэй уулзаж өөрийн талд оруулах гэж олон өдөр наана цаагуур гүйсээр ядарч гүйцлээ. Том зүйлд том л золиос хэрэгтэй, одоо ахиад жаахан л үлдлээ...
Ингэж бодох төдийд сэтгэл амарч, түрхэн зуур ирээдүйгээ төсөөлөн жаргалтай хэвтэнэ.
Утас дугарч авбал Жонгүг байлаа. "Сайн уу? Юу байна даа?" гэж асуухад тэр "Яахав дээ. Байж л байна. Х үсгээр эхэлсэн нэртэй зарим нэг хүмүүс тоохгүй байгааг эс тооцвол дажгүй л байна" гэхэд нь би зүгээр л инээмсэглэлээ. "Уучлаарай, ажил их байгаа болохоор уулзаж амжихгүй юм" гэхэд тэр "Мэднэ ээ. Уул нь ч хамт амьдардаг байсан бол их ажилтай байсан ч зүгээр л байх байсан л даа" гэж ёжлосон маягтай хэлэхэд нь "Тэгэж ч давараахгүй ээ " гэхэд түүний инээх нь сонсогдлоо.
"Хэдхэн хоногийн дараа Ким Хана захиралаа гээд л явж байх нь дээ" гэхэд нь би ч үүнийг төсөөлөн инээмсэглэж байлаа. "Нээрээ чи мэдэх билүү? Захиралууд захиралуудтайгаа л дурлалцдагийг?" гэхэд тэр "Гүйцэтгэх захирал гээд дорд үзчих юм байна л даа. Би хэдий гүйцэтгэх захирал ч муухан захиралаас чадварлаг шүү... бас царайлаг" гэхэд нь түүнийг яг одоо сэтгэл татам чөтгөрийн инээмсэглэлээ гаргачихсан сууж байгаа гэдэгт итгэлтэй байлаа.
"Ахх энэ царайндаа бардчихсан залууг ээ!" гэхэд Жонгүг "Санаад л байна. Дараа уулзахаараа салахгүй гэж мэдээрэй! Одоо унтаж амар даа. Баяртай, үнсий!". Сүүлийн үгийг зүгээр л сонсоогүй юм шиг царайлахаар шийдэн "Баяртай. Удахгүй уулзъя" гээд утсаа тасаллаа. Түүний энэ үйлдлүүдэд дасах арай болоогүй байгаа бололтой.
Утас ахин дугарахад танихгүй дугаараас залгаж байлаа. Аваад "Байна уу?" гэхэд ямар ч хариу байсангүй шууд л таслаад саяны дугаарыг блок хийлээ.
4 хоногийн өмнөөс л ийм хачин дуудлагууд ирэх болсон. Эхний өдөр зүгээр л андуурсан байх гэж бодсон. Гэвч дараагийн өдрүүдэд оройн 11 цагийн үед энэ үйлдлүүд давтагдах болсон нь нэг л муу совин татаад байлаа. Хувьцаа эзэмшигчдийн хурал удахгүй болно, тэр хүртэл би анхааралтай байх хэрэгтэй бололтой. Өмнөх дугаарыг block хийчихсэн болохоор шинэ дугаараас залгасан байх.
***
Ээлжит хувьцаа эзэмшигч Ки компаний захиралтай хоолонд орж халуун дулаан яриа өрнүүлсний үр дүнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадлаа.

ВЫ ЧИТАЕТЕ
♢Escape♢
Fanfiction- Чи бусдаас онцгой гэдгээ мэдэх үү? - Мэдэхгүй ээ - Дэндүү сохор юм. Болдог бол би ч гэсэн чам шиг сохрох юм сан. - Юу гэсэн үг юм? - Чи бас үнэхээр тэнэг гэдгээ мэдэх үү? - Магадгүй ээ... Гол дүр: Тэхён, Хана, Жонгүг Төрөл: Ахлах сургууль, хайр ду...