Мина 6 цагаас уулзмаар байна гэсэн учир Тэхён руу мэссэж бичлээ. Тэгэхэд удалгүй түүнээс хариу ирж уншвал: Хөөх чи ийм орой болзох гээд байгаа хэрэг үү?
Болзох гэнэ ээ? Түүнтэй болзож байгаа талаар бодоход яагаад ч юм ичиж байлаа.
: Цк цк юу гэж бодно уу өөрөө л мэд
: Ийм орой унтахгүй юу хийж байгаа юм?
: Чиний мэдэж болохгүй зүйлийг...
: OMG чи арай нөгөө +18 нтр? О.о
: Ёооо арай гоё зүйл төсөөлж болсонгүй юу? Юутай ч унтлаа. Маргааш заавал ирээрэй
: Ойлголоо, сайхан амраарай :)
Яагаад ч юм сүүлийн үед түүнтэй ярихад нэг л өөр гаригийн хүнтэй ярьж байгаа юм шиг сонин мэдрэмж төрдөг болчихсон байлаа. Маргааш миний оронд Мина байхыг хараад тэр яах бол? Уурлах болов уу? Намайг үзэн ядах болов уу?
***
Өглөө сэрээд хийх юмгүй байж байтал Жүхи залгах нь тэр.Жүхи: Хээе юу байна даа? Өнөөдрийг юу хийж өнгөрүүлэх гэж байна?
: Хийсэн юмгүй ээ, гэртээ л байх байх
: Тэгвэл хоёулаа хамт гадуур гарах уу? Ойрд дэлгүүрээр яваагүй авах хэрэгтэй зүйл их байдаг, хамт явах хүн байдгүй ээ.
: Тэгье, чамд юм сонгоход чинь туслая
: За тэгвэл би чамайг очиж авъя, гэр чинь хаана вэ гэхэд нь би таг гацаж орхив
Бодож байгаад кафены ойролцоох хаягийг хэлж өгчихөөд хувцсаа өмслөө. Юмыг яаж мэдэхэв гээд өчигдрийн аавын өгсөн картыг аваад гарлаа.
Түүний машинаас буун дэлгүүрийн АТМ дээр очин аавын өгсөн картыг хийж хэр их мөнгө байсныг нь шалгатал
О.о 10 сая вон? Яаж хэдхэн долоо хоног явж байгаа байж бүхэл бүтэн 10 саяыг өгдөг байна аа? Мина ийм их мөнгийг үрчихдэг л байсан юм байх даа. Гайхширлаасаа арай хийн гарч Жүхи дээр очлоо.
Өдрийн эхний хагаст Жүхиг дагаж том дэлгүүрүүдээр явж, тэр бараг л өмсөж үзээд таалагдсан хувцаснуудаа бүгдийг нь авч байлаа. Сүүлдээ түүний ятгалганд би ч хэдэн хувцас өмсөж түүний сонголтоор нэг даашинз, өндөр өсгийтийн хамт авлаа. Үүнийг бараг л өмсөж гарахгүй гэдэгтээ итгэлтэй байсан ч дотроос шунал гэгч нь хөдлөж тэсэлгүй авчихав. Дараагаар нь бид тансаг ресторанд орлоо. Өмнө нь бараг л ийм үнэтэй газар орж байгаагүй ба Жүхи намайг даана гэж зүтгэсээр байгаад хамт орсон нь энэ байлаа. Тэр намайг баян айлын охин гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ.

ВЫ ЧИТАЕТЕ
♢Escape♢
Fanfiction- Чи бусдаас онцгой гэдгээ мэдэх үү? - Мэдэхгүй ээ - Дэндүү сохор юм. Болдог бол би ч гэсэн чам шиг сохрох юм сан. - Юу гэсэн үг юм? - Чи бас үнэхээр тэнэг гэдгээ мэдэх үү? - Магадгүй ээ... Гол дүр: Тэхён, Хана, Жонгүг Төрөл: Ахлах сургууль, хайр ду...