Part 11

1.3K 112 3
                                    

Тэхёны талаас

Бас л нэгэн тайван шөнө өнгөрч хурц нарны гэрэл нүүрэн дээр тусахтай зэрэгцэн нүдээ нээхэд тэр минь боссон бололтой ганцаараа хэвтэж байлаа.

: Мими! ямар ч хариу байсангүй.

Өрөөнөөс гаран хайтал тэр байхгүй байлаа. Гэр лүүгээ явчихсан юм болов уу гэж бодоод утас руу нь залгатал салгаатай байх нь тэр.

Юутай ч сургууль руугаа явахаар шийдэж угаалгын өрөөнөөс гарч ирснийхээ дараа л орны хажууд тавьсан цагаан цаасыг олж харлаа.

Уучлаарай, Тэхён аа. Энэ захиаг уншиж байх үед чинь би аль хэдийн эндээс явсан байх байх. Явсан шалтгаан нь чамаас эсвэл бидний үерхлээс болоогүй юм шүү. Богинохон хугацаанд ч ч гэсэн чамтай хамт байхдаа би үнэхээр жаргалтай байсан. Намайг битгий хайгаарай, бас надаас ч сайхантай нь ирээдүйд учраарай, чам шиг минь сайн залууг надаас ч илүү хайрлах олон охин олдоно, тийм болохоор намайг хайж алтан цагаа битгий дэмий өнгөрөөгөөрэй. Ингэж хэлэх эрх байхгүй ч, аз жаргалтай амьдраарай Тэхён. Хэзээ ч мартахгүй ээ. Хайртай...

Тэнэг охин. Ийм амархан шантрах байсан юм гэж үү. Илүү сайхныг гэнэ шүү чи энэ хорвоо дээр ганцхан л хувь байдаг байхад, чи аль хэдийн миний хувьд хамгийн сайхан нь болчихоод байж яаж илүү сайхныг олоорой гэж хэлж чадав аа. Чадахгүй чамайг алдмааргүй байна!

Гэрээсээ гүйн гарч тэдний гэр лүү гүйсэн боловч хэн ч байхгүй байлаа. Сургууль руу гүйн анги руу ороход тэр байсангүй. Жүхи дээр очиж асуухад тэр мэдэхгүй гэлээ. Дараа нь хонх дугарсныг ч үл анзааран Минагийн анги руу гүйж орж түүнээс асуухад: Тэр явсан. гэв.

: Хаашаа? Яагаад?!
: Мэдэхгүй ээ, намайг сэрэхэд л бүх хувцсаа аваад явчихсан байсан гэв

Хаашаа ч явсныг нь мэдэхгүй яаж түүнийг хайх ёстой вэ? Бурхан минь дэлхий хэтэрхий уудам юм. Түүнийг олоход хэтэрхий том юм!

Тэр өдөр би хичээлдээ суусангүй. Би үнэхээр тэнэг юм! Өчигдөр уйлчихсан байсныг нь харсан ч юу болсныг асуугаагүй, сонин сонин асуултууд асуухад нь ч ямар ч сэжиг аваагүй. Тэр үед л асууж шалгаасан бол, тэр үед л юу болоод байгааг нь асууж лавласан бол тэр магадгүй үлдэх байсан байх. Одоо яах ёстой юм бэ???

***

Түүнгүйгээр өнгөрөөж байгаа 5 дахь хоног. Бүх зүйл өмнөх хэвэндээ орчихсон. Магадгүй өмнөхөөсөө ч дордсон байх. Түүнийг бодохгүйгээр өнгөрөөсөн ганц ч хором байсангүй. Өөдгүй охин одоо ч ямар ч сураггүй байна, үнэхээр бүх зүйлээс зугтахаар шийдсэн бололтой. Зугтахаар шийдсэн бол миний дурсамжаас ч гэсэн бүрмөсөн алга болохгүй яасан юм, яагаад би л ганцаараа зовж үлдэж байгаа юм?

♢Escape♢Место, где живут истории. Откройте их для себя