Part 9

1.5K 110 8
                                    

Түүний тэвэрт нэг л мэдэхэд унтаад өгчээ. Сэрэхэд ганцаараа хэвтэж байх ба гал тогооноос хоолны үнэр үнэртэж байлаа. Байхгүй хооронд нь өрөөг нь сонирхмоор санагдав. Хамгийн эхэнд нүдэнд туссан зүйл нь шургуулган дээрх зураг. Аваад харвал 30 орчим насны эмэгтэй эрэгтэй хоёр дундаа хүүгээ хөтлөчихсөн зогсож байлаа. Аав ээж нь бололтой. Харин дундах нь Тэхён? Итгэмээргүй юм! Үс нь арзайчихсан их л жаргалтай байсан бололтой ярзайчихсан зогсож байлаа. Үнэхээр эгдүүтэй байжээ
: Би тийм хөөрхөн байна уу?
Бушуухан зургийг нь байранд нь тавиад түүн рүү харлаа. Гэтэл тэр гэнэт намайг харчихаад л чанга чанга инээгээд эхлэв. Би инээдтэй харагдаад байгаа юм байх даа гээд ойрхон харагдаж байсан толь руу очоод хартал өчигдрийн буржгар үс арзайгаад шулмын үс шиг, нөгөө сайхан будагнууд нь буух нь буугаад тарах нь тараад үнэхээр аймшгийн болчихсон байлаа. Ичсэндээ нүүрээ дарсаар өрөөнөөс нь гарч ариун цэврийн өрөө хайлаа. Ашгүй яг үүдний харалдаа байж таарч хурдхан шиг гүйж ороод хаалгаа түгжлээ. Ашшш ичиж үхмээр юм сэрэхдээ өөрийгөө нэг толинд харчихгүй яав даа.
Гаднах төрхөө арай л гайгүй болгочихоод хаалга ойрхон байсан болохоор гэрээс нь гялс гарах гэж байтал ардаас
: Хоол хийчихээд байхад амсахчгүй явах гэж байгаа юм уу?
: Хэхэ тэр нөгөө юу л даа
: Ичээд байлгүй хүрээд ир гэхэд нь сэтгэлийг нь бодоод дээрээс нь өлсөөд байсан болохоор гал тогоо руу түүнийг даган орлоо. Гал тогоо нь том өрөөтэй нь залгаа байсан учир бүх зүйл тод харагдаж байлаа. Түүний гэр их тохилог бас цэвэрхэн юм
: Ингэхэд аав ээж чинь өчигдөр гэртээ ирээгүй юм уу?
: Ганцаараа амьдардаг
: Хөөх тэгээд чи гэрээ байнга өөрөө цэвэрлэдэг юм уу гээд гайхан асуутал тэр над руу харж сонин царай гаргачихаад: Тэгээд чи цэвэрлэх юм уу?
: Ааштай амьтан
Тэр аягаласан хоолнуудаа ширээн дээр тавиад
: Миний гарын хоолыг маш цөөхөн хүн идэж үзсэн байдаг юм. Чи ч үнэхээр азтай юм аа
: Зссс гэсээр хоолноосоо халбагдахад гайхалтай! Үнэхээр гоё амттай юм
: Яасан тийм гоё байна уу? Хоёр нүд чинь бүлтэрлээ гэхэд нь гялс хоолоо залгин: Гүээ яахав ээ, чамаас бол гарсан гэмээргүй л хоол байна гэхэд тэр инээснээ: Магтаал гэж бодъё.

Хоолоо идэж дуусмагц тэр аяга тавгуудаа хураан: Минагийн аав ээж байхгүй байгаа гэсэн биз дээ гадуур гарцгаая
: Би яаж ийм хувцастай?
: Зүгээр ээ хувцсаа сольчихоод ирье хүлээж байгаарай гээд өрөөрүүгээ явлаа
Ганцаараа амьдардаг гэхэд үнэхээр цэвэрч залуу юм аа. Түүнийг дагасаар гэрээс нь гарцгаалаа. Тэр надаас холгүй амьдардаг юм байна гэдгийг гадаа гарсныхаа дараа мэдэв.
Тэхён: Өнөөдөр очиж үзээгүй газруудаараа явж үзмээр байна
: Тэгээд хаашаа явах юм?
: Хммм нөгөө кинон дээр гардаг зах руу
: Юу? Чи Түндэмүн захыг хэлээд байгаа юм уу? Үгүй байлгүй дээ чи орж үзэж байгаагүй хэрэг үү?
: Үгүй ээ. Тэгээд намайг дагуулж явна биз дээ?
: Яахав чи ганц ч удаа болов жирийн хүмүүс юм хийж явдгийг мэдэх хэрэгтэй байх. Явцгаая!
: За машин ру-
: Үгүй ээ. Автобусаар явцгаая гээд Тэхёныг чирсээр баяртай гэгч нь алхлаа. Би ч ойрын үед тэрүүгээр зугаалахыг хүсч байсан юм.
Автобусанд суухад дунд ангийн хэдэн охин Тэхёныг харж шивнэлдээд л зургийг нь дараад байхад тэр яах ч үгүй байсанд дургүй хүрэн түүнийг дагуулж явсаар арын суудлын буланд сууцгаалаа. Гоё дуу тавимаар санагдахад гэнэт утсаа өчигдөр өрөөндөө үлдээснээ санаад Тэхёнаас утас чихэвч хоёрыг нь аваад дуртай дуу минь байсныг хараад тавин өөртөө зүүн нөгөө талыг нь түүний чихэнд хийлээ.
Тэхён нааш хандан: Chet Baker-ийг сонсдог юм уу?
: Тийм ээ, миний хамгийн дуртай нь гэхэд тэр инээмсэглэн
: Миний ч бас

♢Escape♢Место, где живут истории. Откройте их для себя