Part 2

1.4K 114 0
                                    

Түүнийг дагасаар сургуулийн 3 давхарт байрлах агуулахаас ширээ сандал авлаа. Жонгүг надад тусалж ширээг минь зөөж харин би сандлаа өргөсөөр анги руу явлаа. Хонх ч дугарч хүүхдүүд нэг нэгээрээ ангиасаа гарч ирж бид хоёрыг харан дор дороо шивэр авир хийцгээж байлаа. Гэхдээ энэ нь байдал бишдсэний дохио байсан юм. Охидын над руу шидэх харц нь яг л намайг алахад бэлэн байгаа мэт. Таалагдахгүй байна, энэ сургуульд хэрэггүй орсон ч юм уу гэсэн бодол хүртэл намайг эзэмдэж амжив. Жонгүг шиг ийм царайлаг, боловсон төгс гэмээр хөвгүүнийг охид болгон л мөрөөддөг байх. Магадгүй түүнтэй хамт байгаад байвал надад л муу зүйл болох байх. Би ирээдүйгээ бодох ёстой. Аавын туслалцаагүйгээр өөрийн хүчээр өөрийн амьдхалыг бий болгох нь миний зарчим, тиймээс энэ сургуульд орсон нь надад бурхнаас өгсөн бэлэг байх. Одооноос болгоомжтой байх хэрэгтэй бололтой.

Жонгүг ширээг ангид оруулж өгчихөөд ямар нэг зүйл болвол надад хандаарай гэсээр анги руугаа явлаа. Сандлаа тавьчихаад цүнхээ авах гэтэл байхгүй байлаа.

Гайхаад эргэн тойрноо хартал гэнэт шалан дээр юм ар араасаа унах нь сонсогдож тэр зүг рүү хартал. Тийм ээ миний цүнх мөн байна.

Би: ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ?!
: Чамайг тэтгэлгээр ирсэн сурагч гэж сонссон юм байна. Ирсэн эхний өдрөө л манай сургуулийн шилдэг хөвгүүнийг урхидаж байх шив? Овоо юм болов уу гэж бодсон чинь юу вэ? Энэ цүнхийг нь хардаа манайхаан
Гэхэд хажуунаас нь хүүхдүүд: Тэр охин мөн үү? Ном дэвтрээс өөр юу ч байхгүй байна шдээ? Хэрэглэдэг зүйлс нь харваас хямдхан зүйлс байна гэх мэтээр ярицгааж байв. Би ч юм хэлэхийг хүссэн ч чимээгүй өнгөрөхөөр шийдэв. Асуудал тарих юм бол аав ээжид л төвөг удах болно. Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэд хэзээч миний аав ээж шиг санагдаж байгаагүй. Үргэлж л Мина, Гону (бага дүү) гэцгээдэг байсан. Үргэлж... энэ хорвоод надад өөрөөс минь өөр найдах хүн байхгүй тийм учраас хэнд ч төвөг удахгүй зовсон ч өөрөө л зовсон нь дээр.

Суудал руугаа явах замдаа Тэхён гэгчтэй хальт харц тулгарав. Түүний харц үнэхээр сонирхолтой юм. Өрөвдсөн ч гэмээр юм шиг шоолж байгаа ч юм шиг.

Хичээлийн турш тэр над руу үе үе ширтээд байгааг нь анзаарч байлаа. Өөр лүү нь харахаар муухай харчихаад л өөр тийшээ харна, тэгснээ буцаад хичээлээ хийхэд ширтэнэ. Ийм байдалтай хичээл хийж чадахгүй байлаа.

Сүүлдээ тэсэлгүй түүн рүү чадахаараа муухай харахад тэр ахиж над руу ширтсэнгүй. Эхний өдөр гэхэд яг л хар дарсан зүүд шиг байна. Ийм байна гэж төсөөлөөгүй юм сан...

♢Escape♢Место, где живут истории. Откройте их для себя