"Энд юу болоод байгаа юм?!" Өрөөнөөс Чүэ захирлын хоолой сонсогдоход онгойлгох гэснээ азнан чих тавин сонслоо.
"М-мэдэхгүй ээ, Ким захирал тушаасан" түүний нарийн бичиг чичирсэн хоолойгоор хэлнэ.
"Захирал чинь хаана байна?! Тэр ингэхэд юу хийж яваа хүн бэ?!" Чүэ захирал үнэхээр их бухимдсан нь илт байв. Аргагүй шүү дээ бүхэл бүтэн том корпорацийг алдчихлаа шүү дээ.
"З-захирал байхгүй ээ. Тэр утсаар-"
Ямар нэг зүйл хагарах чимээ сонсогдож "ЮУ?! Бүхэл бүтэн компаний хувь заяаг утсаар шийдчихэж байгаа юм уу? Тэр хаана байна? Яг одоо олоодох! Яг одоо!!!" Түүний хашгичих нь яг одоогоор бүтэн давхараар цуурайтаж байлаа.
Хөөрхий нарийн бичиг бүүр түгшиж "Н-нөгөө з-захирал аа, Ким захирал утсаа авахгүй байгаа. Т-тэр ойрдоо байнга согтуу, компани дээр бараг ирэхгүй байгаа. Өнөөдөр татгалзсан бичигт гарын үсэг зурчихаад яваад өгсөн" гэв.
Согтуу байгаа гэнэ ээ? Түүнд юу тохиолдсон юм бэ?
"Яасан задарчихсан амьтан гэхээрээ ийм байдаг байна аа. Охиныг минь гэрээсээ хөөгөөд зогсохгүй компанийг минь өөр хүнд өгнө гэнэ ээ!"
Гэнэт нарийн бичгийн "Чүэ захиралаа!" гэж орилох сонсогдон "Түргэн! Түргэн дуудаарай!"
Ахиад л ухаан алдаад уначих шив.
Тэхёныг олох хэрэгтэй. Минаг гэрээсээ хөөсөн гэсэн үү? Энэ бүхэн ямар учиртайг олж мэдэх хэрэгтэй байна.
Утсаа гаргаж ирэн дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй байлаа. Туслах руугаа залган түүнийг олох арга чарга хайх тушаал өгөн лифтэнд суулаа.
Дотор нь хэд хэдэн ажилчид зогсох ба урд зогсох хоёр эмэгтэйн яриа анхаарал татлаа.
"Нээрээ түрүүн захирал компаний хажуугаар явж байсан. Гэгээн цагаан өдөр согтуу явж байсан гээд бод доо"
"Тийм үү. Хан корпорацийг авах эрхээсээ татгалзчихсан гээ биз дээ?"
"Тийм ээ. Хэлээд юу гэхэв? Тэр архинд донтсон юм биш байгаа? Эхнэрээсээ салчихсан гэх цуурхалууд яваад байсан шд нээрээ"
Сонсоод тэсгэл алдан "Яриаг чинь тасалсанд уучлаарай. Гэхдээ захирлынхаа тухай үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс олон нийтийн газар ярих чинь зохистой гэж бодохгүй байна" гэлээ.
Тэд арагш муухай харан намайг таньсан бололтой царайнууд нь хувьсхийн өөрчлөгдөж "Уучлаарай" гээд бөхийн лифтнээс буулаа.
ВЫ ЧИТАЕТЕ
♢Escape♢
Фанфикшн- Чи бусдаас онцгой гэдгээ мэдэх үү? - Мэдэхгүй ээ - Дэндүү сохор юм. Болдог бол би ч гэсэн чам шиг сохрох юм сан. - Юу гэсэн үг юм? - Чи бас үнэхээр тэнэг гэдгээ мэдэх үү? - Магадгүй ээ... Гол дүр: Тэхён, Хана, Жонгүг Төрөл: Ахлах сургууль, хайр ду...
