Part 20

704 71 5
                                        

Flashback

"Сайн байна уу, Ким захиралаа. Та ийшээ суугаач" эмч түүнд сандрангүй хэлнэ.

Тэхён явсаар ширээнд суухад эмч түүний өөдөөс харан суулаа. Тэр төв царай гарган "Тэгэхээр шинжилгээ ямар гарсан юм?" гэж урдаас нь бага зэрэг сандрангүй харан сууна. 

"Юу л даа" эмч хэсэг чимээгүй суусны эцэст "Үнэндээ таныг үзүүлснийг Сокжин захирал олоод мэдчихсэн. Тэгээд тэр өөрийн биеэр таньтай уулзахыг хүссэн"

Түүний царай хувьсхийн өөрчлөгдөж "Чи түүнд хэлчихсэн хэрэг үү?!" гэхэд эмч сандран "Ү-үгүй ээ! Яаж мэдсэнийг нь мэдэхгүй байна. Намайг хариуг авахаар очиход захирал аль хэдийн авчихсан байсан" гэлээ.

"Тэр хаана байна?" түүний хоолой хүйтэн бас айдас төрүүлэм сонсогдож байв.

"Өрөөндөө таныг хүлээж байгаа. Хүсвэл би танд-"

"Хэрэггүй. Би өөрөө явчихна" гэсээр Тэхён эмчийн өрөөг орхиж гарлаа.

***

"Ким Сокжин, өвчтөний мэдээлэлд хамаагүй халдаж болохгүй гэдгийг чи ойлгож байна уу?" тэрээр том цонхоороо хотыг ширтэн суух багын найздаа хандан хэлэв.

"Чи ч өөдгүй амьтан юм аа" түүний найз нь цонх руу одоо ч ширтэх ба хоолойны өнгө нь бага зэрэг өөр сонсогдож байлаа.

Тэхён зочдын ширээнд очиж суун "Би ажил ихтэй байдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Тэгээд ч бидэнд уулзаад ч олигтой хийх зүйл байхгүй" гэж тэр хэнэх ч үгүй хэлэв.

Жин огцом түүн рүү харан "ГЭСЭН Ч ЧАМАЙГ САРДАА НЭГ Ч БОЛТУГАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ОР ГЭЖ ХЭЛДЭГ БАЙСАН!"

Түүний гэнэтийн уурлалтанд Тэхён цочин "Шинжилгээний хариу муу гарсан уу?"

Жин сэтгэл хөдлөлөө хянах гэж аль болох тайван амьсгалж байлаа. Удалгүй тэр Тэхёны суух ширээ рүү битүүмжлэлтэй цаас барьсаар урдаас нь харж суулаа.

"Тэхён надад үнэнээ л хэл, чи ямар нэгэн хүчтэй эм уугаад байгаа тийм үү?" Жины харц үнэхээр ноцтой харагдаж байлаа.

"Үгүй"

"Гуйж байна, худлаа ярихаа боль. Шинжилгээний хариу аль хэдийн баталчихаад байна! Надад юу ууж байгаагаа хэлээдэх" Жины гэнэтийн үйлдлүүд Тэхёныг гайхшруулж байлаа.

"Жин, энэ үнэн! Би ямар ч эм хэрэглэдэггүй!" Тэхёны царайнаас л Жин худлаа яриагүй гэдгийг нь харж байлаа.

♢Escape♢Место, где живут истории. Откройте их для себя