Өглөөнөөс хойш сургууль дээр хүн болгон л над руу харж шивэр авир хийлдээд байсан нь сонин санагдаж байлаа. Арай гэж анги руугаа ороод суутал Минагийн хэдэн найз нь хүрээд ирэв.
: Чи хүний хэлсэн үг үнэхээр ойлгохгүй юм аа? Аль хэдийн Тэхён-убба Жонгүг-уббаг урхиндаа оруулчихсан байх шив? Бид чамд хангалттай харамсахаар зүйлс хийж чадна шүү, ЧҮЭ Хана?!Х*араал идэг! Мина хэлчихлээ гэж үү?!
Би: *санаа алдах* Намайг тэгээд яаа гээд байгаа юм?
: Юуны өмнө чи Минагаас уучлалт гуйх хэрэгтэй байх *зивүүн инээх*
Нэг нь надруу ойртсоор чихэнд минь: Чи ойлгож байгаа биз дээ? Яг үнэндээ хэн болохыг чинь мэдчихвэл гэр бүл чинь ямар хохирол амсахыг?
Уур хүрч тэднийг мөрлөсөөр ангиас гарлаа.
Минаг хайсаар анги руу ороход тэр Тэхёнтай юм ярьчихсан зогсож байлаа.
Миний залуу намайг хараад нүүрэндээ инээмсэглэл тодруулсан ч удалгүй царайны хувирлаар минь ямар нэг таагүй зүйл болсныг ойлгон асуулт ирсэн харцаар над руу ширтэнэ. Саяхан л уур уцаартаа автсан байсан тархи минь түүгээр дүүрч яахаа мэдэхгүй байрандаа таг гацчихав.
Харин Мина мэдээж намайг яах зорилготой ирснийг мэдэж байсан болохоор над дээр ирснээ
: Надтай ярилцахаар ирсэн юм шиг байна. Дагаад яв гээд урд гаран алхлаа.Тэхён руу хальт инээмсэглэн асуулт эрсэн харцтай нь тэнд нь үлдээн Минагийн ардаас алхана.
Анх Жонгүгтай таарсан тэр газар ирсэн даруйдаа л Минаг хананд шахан асуусан
: Надаар дайжигнаад байгаа юм уу? Би илчлэгдэх юм бол чиний аавд л муу зүйл болно тэрийг мэдэхгүйдээ найзууддаа хэлээ юу айн?!Харин Мина өнөөх л зивүүн инээдээ тодруулсаар: Гэнэн юм аа. Чамайг баригдсан ч намайг энэ бүхнийг хийсэн гэдгийг хэн ч мэдэж чадахгүй? Тэгээд эцэст нь хэн асуудалд орох вэ? Мэдээж чи! Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэдгийг мэдэх үү? Чамайг өөрийгөө нууц охин нь гэдгээ илчилсэн гэдгийг сонсоод аавын урам хэр их хугарах бол? Компаний хувьцааны үнэ буурч, хамтрагч компаниудаа алдаж, нэр хүнд нь ахиж босхооргүй болтлоо унана. Чи ийм зүйлийг хүсээд байгаа юм уу?
: Чамайг х*раал идээсэй билээ! Ичихгүй байна уу? Өнчин хайрынхаа төлөө гэр бүлээ сүүрүүлэхийг хүсээд байгаа юм уу?!
: Тийм болохоор зүгээр л Тэхён ахаас холд! Чи тэгэх л юм бол бүх зүйл хэвэндээ байна үгүй гэж үү? Чамд хоёр хоног байна, ухаантай л байж үзээрэй дээ, Хана!
ВЫ ЧИТАЕТЕ
♢Escape♢
Fanfic- Чи бусдаас онцгой гэдгээ мэдэх үү? - Мэдэхгүй ээ - Дэндүү сохор юм. Болдог бол би ч гэсэн чам шиг сохрох юм сан. - Юу гэсэн үг юм? - Чи бас үнэхээр тэнэг гэдгээ мэдэх үү? - Магадгүй ээ... Гол дүр: Тэхён, Хана, Жонгүг Төрөл: Ахлах сургууль, хайр ду...