Part 15

1.2K 132 4
                                    

1 жилийн дараа

2 жил хормын дотор л өнгөрөх юм даа. Энэ хугацаанд их зүйлд суралцаж, эцэст нь өөрийнхөө чадварт итгэлтэй болсон. Одоо бардам гэгч нь өөрийн зүйлсийн төлөө тэмцэж, эргүүлж авах болно.

Онгоц шөнө газардаж, Жонгүгийн машиныг буудлын гадаа тавьсан байгаа гэсэн болохоор тэндээс гарч машин дээр нь очоод ачаануудаа хийчхээд суулаа. Жонгүг машинаа бариж явах зуур би гадаахыг ажиглана. Сөүл хот минь улам л үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

Онгоцонд сайн унтаж чадаагүй болохоор нойр хүрсэндээ машинд унтаад өгсөн байлаа. Түүнийг сэрээхэд аль хэдийн гэрийн гадаа иржээ.

Одоохондоо гоё тансаг зүйл хэрэггүй болохоор, Жон захирал надад том байшин худалдаж авах гээд байхаар нь гуйсаар байгаад энгийн л орон сууцанд амьдрахаар болсон юм.

Түлхүүрийг манаачаас аван дотогш ороход орчин үеийн засалтай, дунд зэргийн хэмжээтэй яг л надад тохирсон цэвэрхэн, тохилог байр байлаа.

Жонгүг ачааг минь оруулж тавьчихаад "Өлсөж байна уу? Гарч хоол идэцгээх үү?"

Би гэрээ тойруулж харангаа "Зүгээр дээ. Онгоцонд хоол идчихсэн өлсөхгүй байна. Чи өлсөөд байвал бол гарцгаая"

"Тэгвэл зүгээр дээ. Гэртээ очоод юм идчихье. Чи ядарсан байх амар даа" гэв.

Түүнийг гаргаж өгөхөөр хамт гарцгаалаа "Маргааш ямар нэгэн чухал ажил байгаа юу?"

Жонгүг толгойгоо сэгсрэн "Байхгүй ээ. Маргааш бүхэлдээ чинийх" гээд инээмсэглэв.

Түүний машины өмнө ирэхэд тэр эргэж харан намайг тэврээд "Сайн унтаж амраарай. Ядарч л болохгүй шүү. Мөнгө хэрэгтэй бол шууд л хэлж байгаарай, маргааш залгая за?"

Би толгой дохисоор түүнийг явтал нь харж зогссоор буцаад орлоо.

Гэрт аль хэдийн хэрэгтэй тавилгуудыг бүгдийг нь байрлуулсан байсан учир авчирсан зүйлсээ гялс хураачихаад унтлаа.

Өглөө сэрүүлэг дугарахад сэрж, өрөөнд ямар ч гэрэл нэвтрүүлэхээргүй зузаан хөшгөө нээхэд хурц гэрэл өөдөөс угтаж төрсөн хот минь харагдана. Одоо л манай цонхоор Сөүл хот үнэхээр сайхан харагддагийг анзаарч байна.

Гэрт идэх юм юу ч байгаагүй тул дэлгүүр орж хүнс цуглуулаад өндөг талхтай шарж идчихээд нимгэхэн хувцас өмсөн гэрээсээ гарлаа.

Такси Сөүлийн Их Сургуулийн гадаа ирж зогсохтой зэрэгцэн хамгийн сайн найз болох Жүхи рүүгээ залгалаа.

♢Escape♢Место, где живут истории. Откройте их для себя