Part 19

1.2K 113 12
                                        

Ханагийн талаас

Нарны туяа хөшигний завсраар тусч, анхилуун үнэр намайг угтаж авна. Үнэхээр сайхан үнэр, нэг л дотно, нэг л дулаахан.

Өчигдөр хэтрүүлж уусандаа юу ч санахгүй байгаа ч хөнжлөөс ханхалах анхилуун үнэр хэн нэгэн намайг гэрт минь авчирсныг баталж байгаа юм. Жонгүг үнэртэй усаа сольсон бололтой, надад үнэхээр их таалагдаж байна.

Өвчиндөө ёолон хөлөө чирсээр түүнийг гэрт байгаа эсэхийг шалгалаа. Гал тогооны ширээн дээр өглөөний хоол бэлдэж тавиад явчихжээ. Халамжтай гэдэг нь!

Түүний хийж тавьсан шөлийг уугаад арай л дээрдлээ. Тэр яагаад Америкт байхдаа ийм амттай шөлийг хийж өгөөгүй юм бол оо!

Усанд орчихоод JK корпораци руу явлаа. Жон захирал дээр орж болсон бүхнийг хэлэхэд тэр надад урмын үгс хэлж, бүх зүйл сайхан болно гэж тайтгаруулж байлаа.

"Юу ч болсон би үргэлж чамайг дэмжих болно. Ким Тэхён ялна гэсэн 100 хувийн баталгаа байхгүй болохоор өөрсдийн хүмүүстэй сайн ярьцгаая" гэлээ.

Юучгүй болчихоод байсан итгэл найдвар минь багаханаар сэргэж түүнд талархалаа. "Жонгүг компани дээрээ байгаа юу?"

"Байлгүй яахав. Сүүлийн хэдэн долоо хоног чамайг асуугаад л, чамд хэтэрхий их ажил даалгаад байна гээд л намайг загинаад байсан. Инээдтэй хүү шүү!" гээд Жон захирал инээв.

Бид инээлдсээр ойр зуурын зүйлсийн талаар ярилцаж байгаад түүнд ахин талархалаа илэрхийлээд гарлаа.

Явсаар Жонгүгийн өрөөний өмнө ирээд хаалгыг нь тогшлоо.

"Ор ор"

Ажил дээр байхдаа түүний хоолой ч өөр сонсогдох юм аа.

"Сайн байна уу, Жон гүйцэтгэх захирал аа" түүний ширээ рүү инээмсэглэсээр очлоо.

"Хана!" саяхан л түүний хөмсөгөө зангидсан, төвлөрсөн царай гайхшрал ба баясгалангаар солигдлоо. Туулай шиг гэдэг нь!

"За тэгээд ажил хэрэгч бүсгүйгээр юу байна даа?" суудлаасаа босон над руу алхлаа. Бид түүний гоёмсог оффисын голд уулзалдахад тэр удаанаар над руу ширтсээр намайг тэврэв. "Санасан шүү"

Би сандран "Ж-Жонгүг!"

"Ингэж нэрээ дуудуулах ч гоё шүү" гэж тэр тоох ч үгүй хэлэв.

"Хүн ороод ирвэл яах юм?"

"Яадаг юм, өрөвдөлтэй залуу найз бүсгүйгээ арай гэж нэг хараад, эрхэлж л байгаа биз" ийн хэлэхдээ тэр улам чанга тэвэрлээ.

♢Escape♢Место, где живут истории. Откройте их для себя