Жонгүгийн араас явсаар аавынх нь ажлын өрөөнд орцгоолоо.
Аав нь ширээнийхээ ард суун бид хоёрыг урд нь ирж суухыг урилаа.
Тэр нэг гүнзгийн амьсгаа аваад ярьж эхлэв.
Ж.аав: Чи Ким Чэсогийг гэдэг хүнийг мэдэх үү?
Би: Талийгаач эцэг минь тийм нэртэй байсан
Хюншиг ах шургуулгаа ухан нэг зүйл хайж байснаа олсон бололтой гаргаж ирээд надад нэгэн зураг үзүүлэв.
Харвал Хюншиг ах их залуухан харагдаж байна. Хажууд нь байгаа хүн найз нь бололтой мөрөн нь гараараа оруулсан байх ба их дотно харагдаж байлаа. Тэр хүнийг илүү шинжилж харахад өөрийн эрхгүй нүднээс нулимс урсаж байсан юм.
Би арай хийн амьсгаа аван: Э-энэ хүн я-яагаад н-надтай адилхан х-харагдаад байгаа юм бол?
Ж.аав: Учир нь энэ хүн чиний төрсөн аав
Өдийг хүртэл ээж нэрийг нь хэлж байсан ч зургийг нь ганц ч удаа харуулаагүй нь сонин юм.
Би: Та аавын минь найз байсан юм уу?
Ж.аав: Тэр надад байсан цорын ганц найз минь, охин минь
Өдийг хүртэл аавынхаа тухай нэрнээс нь өөр зүйл мэдэхгүй байсан надад гэнэт найз нь гэх хүн гараад ирэхэд сэтгэл маш их хөдөлж, аавынхаа тухай илүү ихийг мэдэхийг хүсч байлаа.
Би: Түүний талаар надад ярьж өгөөч
Жонгүгийг гарнаас минь атгах үед би ч эсэргүйцсэнгүй эргүүлэн атгалаа. Тэр үүнийг намайг зоригжуулахын тулд хийж байгаа гэдгийг би мэдэж байна.
Ж.аав: Юунаас эхлэж ярьхаа мэдэхгүй юм өдийг хүртэл олж мэдсэн зүйл их байгаа болохоор намайг ойлгоно гэж найдъя.
Ж.аав: Юуны өмнө одоогийн Han корпорацийн талаар хэлэх хэрэгтэй байх. Han корпорацийн анхны захирал буюу үүсгэн байгуулагч нь Чэсогийн аав буюу чиний өвөө, аав чинь энэ компанийг өвлөж аваад хамгийн оргил үе дээр нь аваачсан. Чиний нэр ч компаний нэрнээс үүдэлтэй, Чүэ Эра (Хана, Мина нарын ээж) аавын чинь хүссэнээр Хана гэдэг нэрийг чамд өгсөн нь баярлууштай зүйл шүү.
Чиний мэдэж байгаагаар одоогийн Хан корпорацийн захирал бол Чүэ Мансог буюу чиний хойд аав. Ямар ч хамааралгүй хүн гэнэт захирал болчихсон байгаа нь сэжигтэй биш гэж үү. Аав чинь надад хүүхэдтэй болсноо хэлэх гээд бөөн баяр болчихсон залгаж байсан нь одоо ч тод санагдаж байна. Гэвч тэр үүнээс 8 сарын дараа нас барчихсан. Харин гэрээслэлдээ компаниа Чүэ Магсогт үлдээж байгаа талаар бичсэн байсан. Мэдээж тэр нь хуурамч. Цагдаа нар аавыг чинь амиа хорлосон гэж үзсэн, гэхдээ түүнийг хэзээч тийм зүйл хийхээргүй хүн байсныг би хэнээс ч сайн мэднэ. Дахин шалгуулах гэсэн ч цагдаа нар гэнэт л хэргийг хаачихсан. Тэр үед миний компани дөнгөж л сууриа тавьж байсан болохоор би тухайн үедээ үүний эсрэг юуг ч хийж чадаагүй. Тэр үед хэрвээ би одоогийх шигээ байсан бол тэднийг хооронд нь ойртуулахчгүй байсан.
Өдийг хүртэл чамд аавын чинь талаар юу ч цухуйлгалгүй явсан нь ч чамайг тэрний талаар олоод мэдчих вий гэсэндээ л тэр. Дэргэдээсээ холдуулаагүй шалтгаан нь ч бас тэр. Өчигдөр чамайг отож байсан хүмүүс бол Мансогийн хөлслүүлсэн хүмүүс. Тэд чамайг хил даваагүйг шалгуулж мэдээд Солонгос даяар хайж байгаа.
Чүэ Мансог бол алуурчин, чиний ээж ч ялгаагүй. Түүнд чиний эх байх ч эрх байхгүй, чи яагаад төрснөө гадарлаж байна уу? Зүгээр л тэр үед авахуулахад хэтэрхий оройтчихсон байсан болохоор л тэр. Тэд мөнгөний төлөө анхнаасаа л зорилготойгоор аавд чинь ойртсон. Ээж чинь аавын чинь толгойг эргүүлж байх зуур Мансог компанийг булаан авах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байсан. Одооний Хан корпорацийн жинхэнэ эзэн бол чи, Ким Хана! Чи тэдэнд хийсэн зүйлсийнх нь төлөөсийг хүртээх ёстой, тэгээд аавынхаа насан туршийн хөдөлмөрийг хамгаалж үлдэх хэрэгтэй. Би түүний найзын хувьд эцсээ хүртэл чамд тусална. Тэр үед л хүчгүй байсандаа чимээгүй бүхнийг тэвчин өнгөрөөсөн ч одоо бол найзынхаа амь амьдрал нь байсан зүйлсийг буцаан байранд нь оруулах болно. Чи надад хэрэгтэй байна Хана!
ВЫ ЧИТАЕТЕ
♢Escape♢
Fanfiction- Чи бусдаас онцгой гэдгээ мэдэх үү? - Мэдэхгүй ээ - Дэндүү сохор юм. Болдог бол би ч гэсэн чам шиг сохрох юм сан. - Юу гэсэн үг юм? - Чи бас үнэхээр тэнэг гэдгээ мэдэх үү? - Магадгүй ээ... Гол дүр: Тэхён, Хана, Жонгүг Төрөл: Ахлах сургууль, хайр ду...
