6. Би юу хийх хэрэгтэй вэ?

2.7K 202 0
                                    

Намжүүн: Бид болзож байгаа! Удахгүй гэрлэнэ! тийм ээ хайраа
Би: захирлаа...
$: хайраа?
&: хайр?
Би: н-нөгөө юу...

Сандран хэлэх үгээ олж ядан байх үед Намжүүн миний гараас атган намайг үнэхээр тайвшруулж байлаа. Би бүр хүмүүстэй ярилцаж байгаагаа ч умартах нь тэр.

Би: ...т-тийм ээ бид удахгүй гэрлэнэ. Хэлээгүйд уучлаарай!
Намжүүн: өө хоол ирлээ Сон Вүү хоолоо идэцгээе!
$: з-зза бид ч ингээд явы даа...
&: Сайхан хооллоцгоогоорой
Би: за...

Намжүүн огтхон ч сандарсан байдалгүй хоолоо идсээр. Харин би дарга нарынхаа царайг яаж харна? хэмээн дотроо бодон тайван байж чадсангүй.

Намжүүн: чи хоолоо идэхгүй юм уу? яагаад идэхгүй байгаа юм?
Би: ...Идмээр байвч... дэндүү жоохон юм байна ш дээ

Өөрийн сандарсан байдлаа Намжүүнд харуулахыг хүсээгүй тул зүгээр л түүнтэй дотно ярилцахыг илүүд үзэж байлаа.

Намжүүн: Хха чи тэгээд тийм их хоол иддэг хэрэг үү?
Би: тийм ээ! Би их хоол иддэг...
Намжүүн: явцгаая аа! Зөөгч өө тооцоогоо!
Зөөгч: Нэг сая вон.
Би: Айн??????

Зөөгчийн хэлсэн үгэнд би итгэж ядан байлаа. Хэдхэн хоол нэг сая вон гэхээр галзуурмаар биш байна гэж үү? Хоолондоо алт цацсан юм уу? хаашайн?

Намжүүн: Ясан?
Би: Ёстой нэг хоолны зэсийг нь харж байгаад хоолоо захиалахгүй ясан юм бэ? Биднийг луйвардах гэж байгаа бололтой *шивнэх*
Намжүүн: Яанаа? тийм юм болов уу? хоёулаа мөнгөө өгөхгүй зугатчих уу?
Би: юу? тэгвэл бид л луйварчид болж үлдэнэ. Иймэрхүү хүүтэн царайтай улс мөнгөө авч байж л салах байх даа
Намжүүн: тэгвэл одоо яах вэ?
Би: Тэгэхээр Кимчи Жигэ сайн сонс. Надад хоёр төлөвлөгөө байна! За би нэгдүгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлээдхий!
Намжүүн: хха за...

Би: зөөгч өө!
Зөөгч: за
Би: тэгэхээр нялуунаас шулуун нь дээр! Бид хоёр их хоол захиалсан хэдий ч хар л даа хэдхэн тавгийг нь л манай нөхөр хоосолсон байгаа биз дээ тэгэхээр идээгүй хоолны мөнгийг нь хасчих!
Намжүүн: Хоосолсон гэнэ шүү ёстой нэг... *инээх*
Зөөгч: а-аан за тэгье
Би: хөөх 1-р төлөвлөгөө шууд л бүтчихлээ
Намжүүн: харин тэглээ! за явцгаая!

Би дарга нарынхаа харцнаас үнэндээ айж байна. Дөнгөө дангаа нэг муу дадлагажигч байж ирэнгүүтээ л захирлыгаа уургалчихлаа гэж ярихвий хэмээн айж байна...

Харин тэр байдлыг маань Намжүүн ойлгосон мэт...

Намжүүн: аах өнөөдөр залхуу хүрээд ажлаа хийж чадахгүй нь ээ чи ч бас тэгж байна уу?
Би: т-тийм ээ
Намжүүн: Тэгвэл өнөөдөр зугаалгаар явы! хаашаа явмаар байна?
Би: зугаалгаа? Би ямар ч бэлтгэлгүй байна ш дээ?
Намжүүн: зүгээр ээ! ммм хоёулаа хаачих вэ?
Би: тэгвэл... намайг дагаад яв!

Би Намжүүний гараас атган түүнийг дагуулан гүйлээ. Нөхөртөө болохоор хамт хийж үзэхийг хүссэн зүйл надад их олон бий.

Бид явсаар миний хүссэн газарт ирлээ.

Намжүүн: Энэ... Парк уу даа?
Би: тэгэлгүй яхав!
Би түүнийг дагуулан галзуу хулганы чиг гүйлээ.

Намжүүн: энэн дээр суух гэж үү?
Би: Тийм ээ би үргэлж хүсдэг байсан! энэн дээр нөхөртэйгээ суухыг!
Намжүүн: наад үг чинь харин надад таалагдаж байна! Гэхдээ би аминдаа дэндүү хайртай чадахгүй нь дээ Эхнээээээр...
Би: гуйж байна миний цорын ганц хүсэл...
Би түүн лүү хамаг чадлаараа эгдүүтэй төрхөө гарган гуйж байлаа.
Намжүүн: ёстой нэг!... за яхав!

Намжүүн: Аааааааааах...
Би: Айж байна уу? *орилох*
Намжүүн: Аааааах тэгээд баярлана гэж үү?
Би: Би хажууд чинь байна!

Би түүнд ийнхүү хэлээд түүний гарнаас чангаас чанга атгалаа. Гэнэт тэр орилохоо болин над руу цоо ширтэх нь намайг үнэхээр их сандаргаж байв. Тэр үргэлж л намайг сандартал цоо ширтэх юм...

Намжүүн:...
Би: Аааааах аймар байна *инээх*

Бид паркаар маш удаан зугаалсны эцэст бид паркаас гарч явлаа.

Намжүүн: өнөөдөр хөгжилтэй байлаа. Би одоо хүнтэй уулзах ёстой. Чи хувцас хунараа аваад манайд очоод байж бай. Түлхүүр байгаа биз дээ!
Би: тийм ээ! эртхэн ирээрэй...
Намжүүн: ...за

~~Намжүүний талаас~~

-Би одоо очлоо ээж ээ, аав ч гэсэн байгаа юу? хэмээн би утсаар ярьж эхэллээ.
-Тийм ээ хоол оо идсэн үү? хоол хийж байх уу?
-хэрэггүй ээ, би идчихсэн!

~~Миний талаас~~

Би сайн зүйл хийгээгүй ч бас муу зүйл ч хийгээгүй хэмээн найдаж байна. Би хувцсаа аван хаалгаа онгойлгон Намжүүний гэрт ирлээ. Одоо миний ч бас гэр байх. Намайг Намжүүний гэрт ормогц маш их харанхуй байлаа. Харин гэрэл асаах мөчид Намжүүнийг буйдангийн хажууд сууж байхыг би анзаарав. Тэрэнд юу тохиолдсоныг мэдэхгүй ч сайн зүйл л лав биш гэдгийг би таамаглаж байв...

Би түүний төлөө юу хийх ёстой вэ?...

※※Гэрээт Эхнэр※※Donde viven las historias. Descúbrelo ahora