9.ХАЧИН ЗУРАГ

2.4K 179 1
                                    

Энэ ямар нийгэм бэ?
~~~~~~~~~~~~~

Урт өдөр байлаа. Ингэж нэг ажил тарах гэж!. Би баяртай байна. Учир нь маргааш амралтын өдөр. Намжүүн бид хоёр зугаалгаар явна. Би Намжүүний... үгүй ээ би гэр лүүгээ явж байна. Мэдээж өөрийнхөө хувийн унаагаар ххи.
Намайг гэртээ очих мөчид Намжүүн бас л байсангүй. Түүнд санаа зовон хэсэг түүнийг хүлээснээ "зайрмаг авчраарай" хэмээн мессэж бичээд буйдан дээр суун киноүзэж эхэллээ.

~Намжүүний талаас~

Өнөөдөр дэндүү орой тарлаа. Маргааш зугаалгатай учраас би бэлтгэл хангасан юм. Миний эмэгтэйгээс "зайрмаг авчраарай" гэх мессэж ирж. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй шүү. Гэхдээ... огтхон ч намайг танихгүй юм. Эсвэл тэр биш юм болов уу? үгүй ээ яахын аргагүй миний анхны хайр мөн дөө. Би дэлгүүр орон түүний захисан зайрмагийг аван гэр лүүгээ явлаа. Гэртээ ороход гэр харанхуй гэхдээ зурагт асааллтай байлаа. Гэхдээ Сон Вүү аль ч өрөөнд алга. Үнэхээр хачин юм?

Гэнэт хэн нэгний хөдлөх чимээ сонсогдлоо. Надад яагаад ч юм аймшигтай санагдаж байлаа. Хулгайч юм болов уу? Би хогийн шүүр барисаар чимээ гарч байгаа зүг рүү аажим аажмаар алхан очиход Сон Вүү хурхиран унтаж байлаа. Би өөрийн мэдэлгүй түүнийг өхөөрдөх боллоо. Яагаад тэр вэ? Миний анхны хайр болохоор тэр үү? Мэдэхгүй юм даа гэхдээ тэр их ядарсан бололтой. Маргааш миний хувьд маш чухал өдөр. Би нэг зүйлийг төлөвлөсөн байгаа. Чамд хайраа өгмөөр байна. Чи миний анхны хайр. Бас одоогийн ч хайр.

Би хөнжил авчран түүний дээрээс хучиж газар ор засан хэвтлээ. Тэр даарна шүү дээ бас айна.

~МАРГААШ НЬ~
~Миний талаас~

Эвшээлгэн сунайсаар сэртэл би зочны өрөөнд байлаа. Өчигдөр кино үзэж байгаад унтсан бололтой. Миний дээрээс хэн нэгэн хөнжил тавьж. Намжүүн хэзээ ирсэн юм бол? хэмээн баярлан түүний өрөөнд ороход хэн ч байсангүй. Бүр гал тогоонд, хоёр давхарт ч байсангүй. Хаачсан юм бол? шөнө ирээгүй юм болов уу? гэж бодон зогсож байтал Намжүүн гаднаас орж ирлээ.

Намжүүн: Сэрчихсэн үү?
Би: а-аа тийм ээ одоо ирж байгаа юм уу?
Жүүн: Үгүй ээ зза тэр яхав зугаалгандаа явцгаая!
Би: Вүү-хүү нээрээ өнөөдөр амралтын өдөр! Би баярлан угаалгын өрөө рүү орлоо. Галзуурсан байх! Би яагаад байнаа! Би захиралд дурлаж болохгүй ш дээ! Тэр зүгээр л намайг анхны хайраа гэж андуураад байгаа!

Би хувцсаа өмсөн бэлэн болоод гарч ирлээ.

Жүүн: Бэлэн болчихсон уу? явцгаая!
Би:... за

Бид хоёр Жүүний машинд суун зам даган хөдөллөө.
Би: бид хаашаа явах юм?
Жүүн: Далай! Би далайд маш их дуртай!
Би: далай гэнээ? Би замаараа гэрээрээ дайрч болох уу? захирлаа! тийм ээ түүнийг захирал гэж дуудах хэрэгтэй. Бид жинхэнэ эхнэр нөхөр биш шүү дээ
Жүүн: Бололгүй яхав! гэхдээ гэнэт яагаад захирал гээд дуудаад байгаа юм?
Би: бид жинхэнэ эхнэр нөхөр биш шүү дээ! Хоёулахнаа байхдаа байдгаараа л байя!
Жүүн: байдгаараа?...

Би арай л ширүүдчихсэн үү? Тэр надад гомдсон харагдана! Би ч үнэхээр муу хүн юм.

Бид явсаар нэг л мэдэхэд манай гэрийн үүдэнд ирлээ.

Жүүн: ирчихлээ...
Би: Би хурдалнаа!
Жүүн: за

Үнэндээ би яагаад гэртээ ирснээ мэдэхгүй байна! Ам хальтраад л тэгээд хэлчихсэн!
Тэгсэн ч надад орохоос өөр сонголт алга. Намайг хаалга тогших мөчид миний ихрийн өрөөсөн дүү болох Жи Сүү хаалга тайллаа. Нээрээ тийм би хэлээгүй л дээ. Би ихэр. Бид хоёр тийм ч дотно биш! Учир нь тэр миний анхны хайрыг булааж байсан юм. Бид хоёрын бүх зүйл нь адилхан байхад яагаад хөвгүүд түүний араас гүйдгийг би ойлгодоггүй. Бүх зүйл адилхан ч гэж дээ! Би сурлагаараа нэгт жагсдаг байсан харин тэр хамгийн сүүлд. Хөвгүүд муу сурдаг охидод дуртай байдаг юм болов уу?...

Жи Сүү: Сайн уу эгчээ
Би: Сайн! Аав ээж хоёр байгаа юу?
Жи Сүү: Байхгүй ээ халуун усанд орохоор явсан!
Би: аан
Жи Сүү: юу болсон юм?
Би: зүгээр л... мэндийг нь мэдэх гэсэн юм!
Жи Сүү: ороод цай уу
Би: за

Жи Сүү зураачын ангид суралцдаг. Үерхсэн залуу болгоноо зурдаг зуршилтай. Намайг гэрт орох мөчид ч тэр эмнэлэгийн хувцастай нэгэн хөвгүүнийг зурж байсан юм.
Би: энэ хэн юм?
Жи Сүү: миний анхны хайр!
Би: чи 10 дахь удаагаа ингэж хэлж байна!
Жи Сүү: энэ хүн бол жинхэнэ миний сайн хүн! Одоо ч мартаж чадахгүй нь! Би түүнийг эмнэлэгт харж байсан юм. Тэр их цариалаг.

Түүний зургийг ахин дахин харах мөчид улам дотно санагдаж байлаа.

Жи Сүү: та нөхөртэй болсон гэлүү?
Би: а-аан тийм ээ
Жи Сүү: хүргэн ахтайгаа танилцмаар байна хэмээн надаас шалж эхэллээ.
Би: за би одоо явлаа
Жи Сүү: ийм хурдан уу?
Би: нөхөртэйгээ зугаалгаар явна
Жи Сүү: вао нээрээ юу? би танилцы би танилцы
Би: би түүнд ихэр гэдгээ хэлээгүй ээ! хэмээн гараад явчихав. Бид ихэр ч үнэндээ өөр. Тэр илүү үзэсгэлэнтэй. Гэхдээ гаднаасаа.

Би гэрээсээ гаран захирлын машинд суулаа. Намжүүн ч надаас юм асуулгүй хөдлөв.

Харин би нэг л зүйлийн тухай бодож байна! Жи Сүү-н зурсан залуу хэн юм бол? Надад үнэхээр танил санагдсан!

Жүүн: бид ирчихлээ!
Би: Ийм хурдан уу?
Жүүн: Гэхдээ бид танай гэрээс гараад бүтэн цаг явсан ш дээ
Би: юу?

Тэр зурагны тухай бодсоор бүтэн цагыг өнгөрөөсөн гэж үү? Тэр яг хэн юм бэ?...

※※Гэрээт Эхнэр※※Waar verhalen tot leven komen. Ontdek het nu