19. Зүүд байгаасай

1.9K 153 0
                                    

Намжүүн: Баярлалаа
Би: юунд?
Намжүүн:миний хажууд байгаад...
~~~~~~~~~~~~~~~~~

Бид оройн хоолоо идчихээд өрөө өрөөндөө орлоо. Өрөөндөө ормогц л миний утсанд хэн нэгнээс мессэж ирэх нь тэр. Тэр хүн нь мэдээж Намжүүн байлаа.

Намжүүн: Сон Вүү?
Би: Ясан? 😊
Намжүүн: удахгүй хоёулаа гэрлэнэ 😱💜
Би: та эможи хэрэглэдэг байсан хэрэг үү? 😱😱
Намжүүн: чи л хэрэглэхэд хүргээд байна! Битгий өөр юм яриад бай! 😒😉
Би:... за
Намжүүн: Хоёулаа гэрээт эхнэр нөхөр гэдгээ нуугаад жинхэнээсээ гэрлэнэ биз дээ?
Би: аан тийм ээ
Намжүүн: яхав би чамд боломж олгоё! 😁😁
Би: ямар?
Намжүүн: хараад ичээд хэлж чаддаггүй үгээ одоо надад хэлж болно! 😁💜
Би: хммм...
Намжүүн: Маргааш хоёулаа хаачих уу?
Би: ажилдаа явна ш дээ!
Намжүүн: маргааш өвчтэй гээд хэлчихя
Би: тэгж их ажлаа тасдаж болохгүй ээ! Би чинь дадлагын ажилтан ш дээ!
Намжүүн: зүгээр ээ би чиний хажууд байхад!
Би: тэглээ ч гэсэн
Намжүүн: тэгээд... надад хэлэх үг байхгүй юм уу?
Би: байнаа!
Намжүүн: сунжруулалгүй хэл л дээ үхэх нь байна!
Би: Хайртай!
Намжүүн: маргааш хоёулаа балет үзэхээр явья!
Би: би тийм юманд сонирхолгүй ээ!
Намжүүн: зүгээр ээ их гоё!
Би: зза... одоо унтдаа
Намжүүн: Одоо унт гэснээс... битгий унт намайг унтах хүртэл хамт байгаарай! гэж хэлэх нь гоё!
Би: зза одоо унт! унт!
Намжүүн: хөөе!
Би: ясан?
Намжүүн: Зза унт унт сайхан амраарай
Би:...
Намжүүн: нээрээ унтчихсан юм уу?
Намжүүн: хөөе өвчтэй намайг орхиод унтчихаж байгаа юм уу?
Намжүүн: би ганцаараа айгаад байна! хүрээд ир!
Намжүүн: өөдгүй!
Би: чи өөрөө л унт гээ биз дээ!
Намжүүн: зза одоо жинхэнээсээ унт даа!
Би: за...

Өглөө болох үед би утсаа тэвэрсээр унтсан байлаа. Өнөөдөр Намжүүнтай хамт балет үзнэ. Тиймээс би гоё хувцаслах хэрэгтэй! хэмээн бодон хувцасны шүүгээгээ нээхэд дандаа л бараан өнгийн хувцаснууд байлаа. Хадам ээжийн авч өгсөн хувцаснуудыг бодон буланд байх ууттай хувцаснуудыг нээн үзэхэд дандаа л гоёлын даашинз байв. Залхуу хүрээд энэ хувцаснуудыг янзлаагүй юм аа! Ээж харвал ч гомдох байх даа!

Шинэхэн өглөө үнэхээр сайхан эхлэж байна. Өнөөдөржингөө ийм байгаасай гэж найды! Би дэрвэгэр хормойтой цэцэгтэй цагаан даашинз өмсөн үзэв. Дажгүй шүү! Даан ч даашинз дээр богино үс минь зохихгүй нь. Үсээ хойш шуун боогоод гадуур хүрмээ өмсөөд, цүнхээ аван доош буулаа.

Намжүүн: яагаад ингэтлээ гоёчихсон юм?
Би: өчигдөр чи хэлэхдээ...
Намжүүн: Юу тэр вэ?

Би түүнд бага зэрэг гомдон буцаад өрөө рүүгээ явах гэтэл:

Намжүүн: тоголсон юм аа! би бэлэн болчихлоо явцгаая!
Би: яах гэж тоглоод байдаг юм?
Намжүүн: уучлаарай!

Бид явсаар балет үзэх газраа ирлээ. Би өмнө нь хэзээ ч ийм зүйл сонирхож байгаагүй ч Намжүүнтай хамт явж байгаа учираас сайхан байна!

Бид дотогш орон суудлаа олон суулаа. Удалчгүй тоглолт эхлэж Намжүүн надад үг үсэггүй бүх хүн болон бүх зүйлийг нь тайлбарлан өгч байлаа. Харин одоо бол... миний нойр л хүрч байна.

Нэг мэдэхэд би унтчихаж. Нүдээ нээхэд Намжүүн миний өөдөөс харан сууж байлаа. Тоглолтын танхимд бид хоёр хоёулахнаа үлдсэн байлаа.

Би: тоглолт дуусчихсан юм уу?
Намжүүн: тийм ээ унтамхай минь!
Би: уучлаарай! уг нь бидний анхны жинхэнэ болзоо байсан юмсан!
Намжүүн: зүгээр дээ!

Бид танхимаас гаран гэр лүүгээ явлаа. Гэхдээ би хуримын талаар эцэг эхдээ хэлэх хэрэгтэйгээ санан:

Би: өнөөдөртөө би төрсөн гэртээ хонох хэрэгтэй юм шиг байна!
Намжүүн: ямар нэгэн зүйл болоо юу?
Би: хуримынхаа тухай хэлэх хэрэгтэй ш дээ!
Намжүүн: за

Төд удалгүй манай гэрийн урд бид хүрч ирлээ. Би машинаасаа буун:

Би: зза баяртай болгоомжтой яваарай!
Намжүүн: би хамт орж болохгүй юм уу?
Би: одоохондоо болохгүй ээ!
Намжүүн: зза

Тэр гэрийн зүг явлаа. Харин би өөрийн гэртээ орох мөчид л дуу шуугиан намайг угтан авлаа.

Жи Сүү: эгчээ би харсан даа! саяны ах таны найз залуу юм уу?
Би: аан тийм ээ!
Ээж: сайн байна!
Би: юу?
Ээж: нөхөртэй болсон чинээ!
Аав: нөхрөө дууд!
Би: яах гэж?
Аав: хүргэнтэйгээ дотно ч танилцаагүй ш дээ! одоо заавал танилцмаар байна!
Би: заа

Би Намжүүн рүү утасдаж манайд хүрээд ир хэмээн хэллээ. Намжүүн ч утасны цаанаас ихэд баярлаж байгаа нь сонсдоно.

Жи Сүү: эгчээ би таны хүрмийг өмсөөд урд талын дэлгүүр орчихоод ирье!
Би: за тэг тэг

Би Намжүүныг ирж байна уу? хэмээн цонхоор харуулдана. Намжүүны машиныг хараад би тосон очихоор гэрээсээ гарлаа.

Хаалгаа нээгээд би энэ бүгдийг зүүд байгаасай гэж хүслээ. Учир нь манай гэрийн үүдэнд Намжүүн Жи Сүүг араас нь тэврэн зогсож байв. Намжүүг гэсэн миний сэтгэл нуран унах шиг боллоо...

※※Гэрээт Эхнэр※※Where stories live. Discover now