7. Нууц...

2.6K 212 1
                                    

Би түүний төлөө юу хийх ёстой вэ?

Тэр намайг орж ирснийг бас гэрэл асаасныг ч хайхралгүй газар ширтэн суусаар л... Би ч түүнд саад удахыг хүсээгүй учир зөөлөн зөөлөн алхсаар дээд давхарын өрөө рүү сэмхэн явлаа.

Гэтэл хэн нэгэн араас минь зөөлөн тэвэрч авах нь тэр. Би Намжүүнийг гэж мэдэж байсан ч намайг тэвэрч байгаа хүнээс арай өөр зүйл мэдрэгдэж байлаа.

Тэр их хачин. Заримдаа би түүнээс огт өөр хүнийг мэдэрдэг. Хэрүүлч, ааш муутай, хөгжилтэй бас халамжтай захирал биш. Огт өөр хүн....

Тэр миний мөрөнд эрүүгээ наан хоёр гарыг минь гавалсан мэт гараараа чанга атгаж байлаа. Би огтхон ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй нь. Магадгүй түүний төлөө хийж чадах миний цор ганц зүйл энэ л байх. Тэрэнд тэврэлт дутсан байж ч болох юм...

~~МАРГААШ НЬ~~

Өглөө сэрэн нүдээ нээх мөчид миний өрөөний тааз намайг угтан авлаа. Өчигдөр түүний хийсэн үйлдлүүдийг нь бодохоор би түүнд санаа зовсоор л... Тэрэнд юу тохиолдсоныг мэдэх хүртлээ тайвшрахгүй нь...

Би явсаар доош буутал үнэхээр сайхан хоолны үнэр үнэртэж байлаа. Би явсаар гал тогооны өрөө рүү очиход захирал маань хормогч өмсчихсөн цааш харан хоол хийж байлаа. Харин би дотроо -Дэмийн гозон биш л юм! хэмээн бодож байв.

Намжүүн эргэн хараад над руу юу ч болоогүй мэт инээмсэглэн ширтэхэд ахиад л нөгөө хачин мэдрэмж. Гэхдээ... түүнийг инээхэд миний нүдэнд солонго татах шиг. Намжүүний хацарны хажууд надаас нуугдах хацрын хонхорхой. Би урьд нь анзаарч байсангүй. Гэвч түүнийг зөөлөн мишээхэд хацрын хонхорхой нь нарыг хараад дэлгэрч буй цэцэг шиг надаас нуугдахаа болих юм.

Намжүүн бодлогоширон зогсож байсан намайг харан хэсэг гайхсанаа...

Намжүүн: Би өөрийгөө цариалаг гэдгээ мэднээ! Битгий ингэж ширтээд бай!
Би: а-аан...
Намжүүн: аан?
Би: тийм ээ! аан!

Намжүүн намайг шоолон инээснээ хэсэг бодолсхийж...

Намжүүн: Юу вэ? Хэрүүлч Пак Сон Вүү хаачаа вэ?
Би: хэрүүлч гэнэ шүү!
Намжүүн: За хоолоо ид!

Тэр төрөл бүрийн хоол миний урд авчиран тавьж өөрөө ч бас миний өөдөөс харсан сандал дээр суулаа.

Би: өчигдөр...
Намжүүн: Өчигдөр ер нь юу болсныг санаж байна уу?
Би: Юу? юу болсон гэж? Яанаа арай...

Би амаа даран өчигдөр орой болсон зүйлийн талаар санах гэж хичээж байлаа. Би эрүүл л байсан юмсан? яагаад санахгүй байгаа юм бол?

Намжүүн: чи юугаа бодоод байгаа юм?
Би: бид арай...
Намжүүн: бид арай... юу гэж?
Би: Бид арай... У-унтсан юм биш биз?

Намайг ингэж хэлэх мөчид Намжүүн идэж байсан хоолондоо гахаж цацан гайхсан харцаар...

Намжүүн: чи үнэхээр өөрийгөө донотой биш гэдэгт итгэлтэй байна уу?
Би: ү-үгүй ээ нөгөө...
Намжүүн: өчигдөр чи намайг татаж чангаагаад өрөөнөөсөө ч явуулахгүй үлгэр уншаад өг гээд байсан. Би шөнөжингөө сандал дээр чиний хажууд унтсан байналээ! Хамаг бие өвчин орчихож ёстой нэг!
Би: у-уучлаарай... гэхдээ өчигдөр та яагаад тийм эрт хүрээд ирсэн байсан юм? бас шал ширтээд л...

Намайг ингэж тоомсоргүй асуух мөчид Намжүүн ахиад л өөр хүн шиг болчихов. Би буруу зүйл л асуусан бололтой. Намжүүн чимээгүй хоолоо идсээр л. Би түүнийг энэ байдлаас гаргах ёстой хэмээн өөртөө байн байна дотроо шивнэж байлаа.

Би: Захирлаа ингэхэд өчигдрийн рестарон бидний үлдээсэн хоолыг ясан бол?

Намайг ингэж асуух мөчид ахиад л тэр чимээгүй суусаар.

~Намжүүний талаас~

~ӨЧИГДӨР ОРОЙ~

Би: сайн байцгаана уу? би өнөөдөр өдрийн үйлчлүүлэгч байна! энэ нөгөө бусад хоолны мөнгө!
?: аан за манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа
Би: зүгээр дээ

~МИНИЙ ТАЛААС~

Би түүнийг хөгжөөх ёстой. Гэхдээ энэ миний хийж чаддаггүй ганц зүйл юмсан!

Би: захирлаа! Би таньд хошигнол ярьж өгөх үү?
Намжүүн:...
Би: үхэр яагаад туурайтай вэ?
Намжүүн: үхэр болохоороо л...
Би: үгүй ээ! Сүү гаргадаг болохоор л тэр... хха үнэхээр инээдтэй байна уу?

Намайг өөрийнхөө хошигнолд зогсоо зайгүй инээж байх үед Намжүүн над рүү гайхсан харцаар ширтсээр л...

Би: инээдтэй биш байна уу?
Намжүүн: Яаж инээдтэй байх вэ дээ!
Би: Тэгвэл би таньд онигоо ярьж өгье
Намжүүн: ...за
Би: "загас усанд живжээ" энэ ёстой инээдтэй байгаа биз дээ! Загас усанд живээд байх даа яхав вэ дээ вуахха

Намжүүн шанаагаа тулан над руу харан зөөлөн инээмсэглэж:

Намжүүн: инээдтэй юм аа
Би: ххха тийм байгааз!
Намжүүн: маргааш амралтын өдөр! би чамтай хамт нэг тийшээ явмаар байна
Би: яхав тэгьеээ!
Намжүүн: ингэхэд... чи яагаад намайг "кимчи жигэ" гэж хадгалсан юм?
Би: ммм! нөгөө... Чи яг кимчи шиг болохоор...
Намжүүн: миний юу нь кимчитэй адилхан байгаа юм?
Би: Яхав миний бодлоор кимчи гашуун ч юм шиг чихэрлэг ч юм шиг амттай бас халуун ногоотой тэгээд л...
Намжүүн: тэгээд би чихэрлэг бас гашуун хэрэг үү? Дээр нь халуун ногоотой?
Би: мэдэхгүй ээ мэдэхгүй
Намжүүн: яагаад мэдэхгүй гэж?
Би: тэгвэл захирал та яагаад намайг "анхны хайр" гэж хадгалсан юм? Өдий хорин таван нас хүрчээд анхны хайртайгаа учраагүй гэдэгт чинь итгэж өгөхгүй нь!
Намжүүн: тэр бол... чи миний анхны хайр болохоор л тэр...

Тэр ямар нэгэн байгалийн үзэгдэл шиг... Намайг үргэлжид л гайхшруулан орхих юм...

※※Гэрээт Эхнэр※※Where stories live. Discover now