Энэ бүхэн надад сайхан байсан ч надад ямар нэгэн зүйл дутагдаж байгааг би мэдэж байсан юм.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Их сургуулиа төгссөн би юу ч хийлгүй гэртээ амарч байгаа. Ажлын ярилцлага нэг газарт уул нь өгсөн л дөө. Тэгээд хариу ирэхийг хүлээж байна. Гэртээ байсаар байгаад бүр хөгширч үхэх нь. Удахгүй гуч хүрэх нь л дээ.
Ээж: Юун гуч!? бүр тавьтай юм шиг л харагдаж байна!
Би: ээж ээ!
Ээж: зза дөнгөө дангаа хорин тав хүрэх гэж байж!
Би: Хоол хийчэхсэн үү? ээж ээ!
Ээж: хийгээгүй ээ!
Би: яагаад?
Ээж: өөрөө хийгээд ид! Өдий хорин тав хүрэх гэж байж! Нас чинь яваад байна! Өнөө орой хүнтэй уулзаарай! одоо босоод усанд ороод аятайхан хувцсаа бэлд! нүүр амаа арчлаарай! Аан бас өөрийгөө гэрийн ажил сайн хийдэг гэж хэлэхээ мартваа!
Би: ээж ээ! чих дүжрэх нь байна! тэгээд ч би юу ч хийж чадахгүй ш дээ!
Ээж: тэгээд л хийдэг юм шиг жүжиглэ гээд байгаа юм биш үү!
Би: ээж минь би худлаа хэлдэг хүн биш!
Ээж: тийм болдоо? Хүнтэй гэрлэнэ гэсэн чинь гэрээ байсан биз дээ?
Би:...
Ээж: зза би гарлаа хурдан доош буугаад ир!
Намжүүнийг гэх сэтгэл минь зургаан сарын хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй нь гайхмаар шүү. Би өмнө нь хэзээ ч жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэдэггүй байсан. Харин энэ хайр намайг өвтгөж эхэлснээс хойш мэддэг боллоо. Өнөөдөр гадаа сайхан байх чинь! Зугаалгаар явнаа!
Би хувцсаа өмсөөд гэрээсээ гаран явлаа. Замаараа дэлгүүрээс зайрмаг аван алхана. Би та нарт нэг нууц хэлэх үү? үнэндээ би их халуухан! оочигш вуахха Гэхдээ үнэн шүү! яаж батлах вэ гэхлээр миний уруул зайрмагт хүрэх үед зайрмаг шууд л хайлдаг бас хүйтэн өвөл би халуухан тулдаа л тэсдэг юм ш дээ. Энэ зургаан сарыг ингэж л өнгөрөөлөө. Цаг хугацаа өнгөрч бусад зүйлс ч бас цаг хугацаатай хамт урсан одно. Аав ээж маань жижигхэн хоолны газар ажилуулж байгаа! Жи Сүү болохоор мэргэжлийн зураач болчихсон! удахгүй өөрийн гэсэн галерейгээ нээнэ! харин би бусдын нүдэнд Намжүүнтэй таарахаасаа өмнөх охин хэвээрээ л. Харин тэр минь хажууд маань байхгүй учираас би үнэндээ үхэж байна... Түүнтэй уулзахгүй байсаар байгаад түүний царайг мартахвий хэмээн айж байна! Өдөр ирэх тусам түүний царай миний сэтгэлээс аажмаар сарнина. Түүнд хүрч байна хэмээн төсөөлөх ч улам бүр л худал болсоор. Түүнийг харахыг хүссэн сэтгэлээ цээжин дотроо цоожилчихсон. Тиймээс л хэцүү байна.
ESTÁS LEYENDO
※※Гэрээт Эхнэр※※
FanficҮргэлж эхнэртэй бол хэмээн үглүүлдэг байсан гүйцэтгэх захирал залуу шинээр ажилд орсон нэгэн дадлагажигч эмэгтэйг эхнэрээ гэж гэр бүлдээ танилцуулснаар энэ бүхэн эхэлнэ. [Анхных шахуу өгүүллэг маань учраас дутуу зүйлс их байгаа байх аа :) ] Дүр:Ким...