Огтхон ч хөдлөлгүй ажлаа л хийгээд байх юм... ингэж байгаад ядаргаанд орчихвий дээ...
Тэр шууд л гараад явчихлаа. Уг нь би түүнийг миний өрөөнд орж ирэх байх хэмээн бодсон юмсан... Түүнийг хаашаа ингэтлээ чухалчлан явж байгааг мэдмээр санагдан Сон Вүүг дагахаар шийдлээ.
Түүний араас сэмхэн дагасаар компианаас гарч ирвэл Сон Вүү нэгэн залуу руу инээсээр гүйн очин сугадан цааш явлаа.
Юу вэ? Надаас холдонгуутаа л шууд өөр хүнтэй болчихож байгаа юм байх даа!...
Бага зэрэг гайхшран бас бага зэрэг уур хүрч байлаа. Тэднийг хаашаа явж байгааг нь сонирхон тэдний араас дагавал "шарсан мах хамгийн амттай нь" хэмээх рестарон руу орлоо.
Юу вэ? Сон Вүү шинэ найз залуугаа надтай хамт хоол идэж байсан газар луугаа дагуулж орж байгаа юм байх даа! Ёстой уур хүрчлээ!
Би тэднийг даган орон тэр хоёроос зайдуухан ширээнд суун нөгөө залуугынх нь урдаас харан суулаа. Яагаад тэр хоёр халбагаар байлдаад байгаа юм бол оо? Надтай өмнө нь ингэж байгаагүй юм байж... Тэр залуу Сон Вүүг урхидах гээд байгаа бололтой! Үнэхээр сайн хандаж байх чинь! Сон Вүү урхинд нь орох юм бол үхсэн гэж мэд! хэмээн дотроо бодон тэр хоёрыг ширтсээр байвал нөгөө залуу Сон Вүү-н аманд мах хийж өгөөд л байх юм. Тэр одоо гаргүй юм байх даа! Өөрөө аваад идэхгүй ёстой нэг! Нууцаар тэр хоёрыг ширтэн суух үед утас минь дуугарч намайг цочоох нь тэр. Харвал манай нарийн бичиг. Би утсаа авсан ч тэр хоёр луу ширтсээр л....
-Байна уу? юу болсон юм?
-Захирлаа, ерөнхий захирал өрөөнд чинь хүрээд ирсэн байна!
-аан би завгүй байнаа! хэмээн үл хайхарсан шинжтэй тэр хоёрын үйлдлийг ажиглаж байтал:
-Захирлаа, хурдан ирэхгүй бол намайг ажлаас хална гэнээ!
-Яагаад чамайг хална гэж? Чи чинь миний ажилтан!
-Захирлаа!
-Зза би одоо очлоо!...
Би утсаа таслан тэр хоёрын хажуугаар өнгрөн явлаа.
~Миний талаас~
Би: заавал энэ газарт мах идэх ёстой юм уу?
Тэхён: Тийм ээ энэ газар нэр шигээ их амттай махтай!
Би: би ирж байсаан!
Тэхён: зза орцгооё!Бид явсаар нэг ширээнд өөд өөдөөсөө харан суулаа.
Би: Чи даана биз дээ?
Тэхён: тийм ээ!
Би: Үхрийн шарсан мах! хамгийн үнэтэйгээс нь! бас зөндөө хачир!
Зөөгч: за
Тэхён: Манай Сон Вүү ч үнэгүй юм гэхээр ухрахгүй байна шүү!
Би: Юу гэнээ? үхмээр байна уу? хэмээн ширээн дээр байсан халбагаа аван түүний толгой руу цохиж эхэллээ. Бид хоёр халбагаараа тулалдаж эхэллээ. Хэд хоног огтхон ч инээгээгүй би чанга чанга инээж орхилоо. Удалгүй зөөгч маш их хачир мөн мах авчран ширээн дээр авчирч тавив. Би сэрээгээрээ хатгасаар бараг бүх махыг нь ам руугаа хийх гэтэл Тэхён сэрээгээрээ миний махыг булаан авав.
![](https://img.wattpad.com/cover/132935898-288-k759801.jpg)
YOU ARE READING
※※Гэрээт Эхнэр※※
FanfictionҮргэлж эхнэртэй бол хэмээн үглүүлдэг байсан гүйцэтгэх захирал залуу шинээр ажилд орсон нэгэн дадлагажигч эмэгтэйг эхнэрээ гэж гэр бүлдээ танилцуулснаар энэ бүхэн эхэлнэ. [Анхных шахуу өгүүллэг маань учраас дутуу зүйлс их байгаа байх аа :) ] Дүр:Ким...