18. Би чамд хайртай

1.8K 161 1
                                    

Би хэнийг нь сонгохоо . мэдэхгүй юм! яагаад?...
~~~~~~~~~~~~~~~~

~Миний талаас~

Нэг мэдсэн өглөө болж. Жи Сүү намайг чанга тэврэн миний хажууд унтаж байлаа. Би түүний гарыг өөрөөсөө зөөлөн салгаад газар тавин захиа үлдээгээд гэр лүүгээ явлаа. Жи Сүү Намжүүнд хайртай биш! зүгээр л өнгөрсөн хайрын түүх! одоо л бүх зүйл чухал шүү дээ! тийм дээ Жи Сүү над шиг өнгөрсөндөө амьдардаг хүн биш!... Гэхдээ Намжүүн... яах бол?

Өнөөдөр хувийн унаандаа суухыг хүссэнгүй. Олон зүйл бодож алхахаар шийдлээ. Олигтой зүйл бодож, хариулт ч олоогүй байтал гэрийнхээ үүдэнд ирчихэж. Гэрийнхээ хаалга руу харан хэсэг зогслоо. Гэхдээ би ингээд зогсоод байж болохгүй! хэмээн бодон айж байсан ч зориглон хонх дарвал үүд онгорхой байна. Би гайхан дотогш орвол хэн ч үл дуугарна. Уг нь өнөөдөр мягмар гараг. Би өвчтэй гээд хэлчихдэг юм билүү? Намжүүн ч ажил руугаа явсан бололтой догоо.

Хаа сайгүй гэр орон заваарчихсан байсан тул би хамгийн дуртай дуугаа тавин бүжиглэнгээрээ гэрээ цэвэрлэж эхэллээ. Буйдан дээрх эд зүйлсээ цэвэрлэж байхад нарийхан тэлээ шиг даавуун алчуур олдов. Би түүнийг толгойдоо зүүн дуртай реппэрээ дуурайн бүжиглэж эхэллээ. Хөл гараа ийш тийш сарвалзуулан, таазаа хөдөлгөж, өөрийн хамгийн бүдүүн хоолойгоороо үглэж байтал... Намжүүн миний ард инээн зогсож байх нь тэр. Би үнэхээрийн ичиж сандран толгойн дэх алчуураа авч шидээд, буйдангын араар булт хийтэл нь үсэрч нуугдлаа.

Намжүүн: хэзээ ирсэн юм?
Би: Саяхан л....
Намжүүн: ясан бэ? үргэлжлүүлээд бүжиглэхгүй юм уу?
Би: Хэзээнээс нь эхэлж харсан юм?
Намжүүн: Өмсөж байсан таавчгаа хүртэл сэнсэртэл шидэхээр хөл гараа сарвалзуулж таазаа хөдөлгөхөөс чинь авахуулаад...

Үнэхээр ичиж үхэх нь...¡¡¿ Яагаад тийм хачин хөдөлгөөн хийснээ өөрөө ч ойлгохгүй нь! ёстой балай юм...

Би: Ажилдаа яваагүй байсан юм уу?
Намжүүн: Харин би л наад асуултыг чинт асуумаар байна?!
Би: Өвчтэй гээд ахлагчдаа хэлчихсээн! хэмээн зөөлөн дуугаар түүн рүү харж ядан хэлэхэд тэр:
Намжүүн: Захирлын эхнэр гээд ажлаа таслаж болно гэж үү?
Би: н-нөгөө... тийм ч биш л дээ

Намжүүн буйдангын араар нуугдсан над дээр ирэн гараа сунгалаа. Би ичиж байсан ч түүний гарыг атган босов.

Намжүүн: хариултаа бодож үзсэн үү?
Би: эхлээд та хэлэх хэрэгтэй ш дээ!...
Намжүүн: тэгье би хариулья

※※Гэрээт Эхнэр※※Where stories live. Discover now