11. Айж байна

2.1K 178 1
                                    

Надад маш олон цэцэг тэврүүлээд урд минь зогсож байсан тэр хүн Жи Сүүгийн зурсан зурагтай усны дусал мэт адилхан болохыг би одоо л ойлголоо.
~~~~~~~~~~~~~~~
Итгэж чадахгүй нь! Тэрнийг мөн гэдгийг мэдэж байгаа хэдий ч итгэмээргүй байна! Өдийг хүртэл Намжүүны хайрласан эмэгтэй Жи Сүү байсан байж. Жи Сүү ч бас түүнийг мартаагүй юм байна. Хэдэн хормын дотор би шууд л гуравдагч этгээд болчих шив! Гэхдээ... миний сэтгэл яах юм бэ? Ингээд хаягдчихынмуу? Тэрхэн үед шууд л нулимс миний нүдийг эзэмдлээ. Намжүүн ч анзаарсан бололтой над руу гайхан харж:

Жүүн: Зүгээр үү?
Би: З-зү...-

Нулимс минь урсаад эхэллээ. Би яах вэ? Хоолой минь чичирч, Дуугарч чадахгүй нь. Намжүүн намайг тэвэрч, нуруу луу минь зөөлөн цохилоо. Би тайвширч байна. Намжүүн хажууд минь байгаа болохоор. Ирээдүйг бодолгүй зүгээр л одоогоороо байх хэрэгтэй юм болов уу?

Бид явсаар гэртээ ирлээ. Намжүүн мөрийг минь гараараа тэврэн дотогш орууллаа. Намайг Жи Сүүтэй андуурсан захирлдаа уур хүрч байна! Тэнэг юм шиг захирлдаа сайн болсон өөртөө гомдож байна!

Би: Захирлаа!
Жүүн:... За
Би: хоёулаа чинь гэрээт хосууд шүү дээ! Тэгсэн мөртлөө одоог хүртэл гэрээтэйгээ танилцаагүй юм байна! хэмээн ууртай нь аргагүй хэллээ. Намайг гэнэт үүнийг асуусанд захирал гайхан өрөө рүүгээ орон цаас гаргаж ирээд:

Жүүн: Энэ гэрээ! гурван сар эхнэр нөхөр байх гэрээ!
Би: Энэ дүрэм юм уу?
Жүүн: тийм ээ!
1. Гэрээт эхнэр үргэлж хоол хийнэ.
2. Гэрээт эхнэр үргэлж гэр цэвэрлэнэ.
3. Гэрээт эхнэр үргэлж хувцас угаана.
4. Гэрээт эхнэр үргэлж намайг инээлгэнэ.
5. Гэрээт эхнэр үргэлж намайг хайрлана.
Би: юу вэ? хэдий би гэрээт эхнэр ч гэсэн эхнэрийгээ зарц гэж бодоо юу?
Намжүүн: Гэхдээ хайрлана, инээлгэнэ гэдгийг өдөр бүр мэдрүүлэх ёстой!
Би: ёстой нэг! Тэгвэл би ч бас хэдэн дүрэм нэмээдхий байз! хэмээн ширээн дээр байсан балыг аван цаасан дээр бичиж эхэллээ.
1. Гэрээт эхнэрийн зөв!
2. Үргэлж гэрээт эхнэрийн зөв!
3. Гэрээт эхнэрийн буруу мэт санагдвал 1-р дүрмийг сана!
Намжүүн: Юу??? Нөхөр гэдгийг илжиг гэж бодоо юу? Заримдаа нөхрийн з...-
Би амыг нь гараараа таглаад дүрэм бол дүрэм гэж хэлэхэд тэр зөөлөн инээмсэглэлээ. Ахиад л... тэр намайг догдлуулаад байна!

Би: зза би явж унтлаа!
Жүүн: За сайхан амраарай! Маргааш ням гараг! Танай гэрийнхэнтэй уулзах уу?
Би: яах гэж?
Жүүн: зүгээр л дотно танилцы
Би: Хоёулаа эцэст нь сална биз дээ бид жинхэнэ эхнэр нөхөр биш шүү дээ

Эцэст нь дахиад л... түүнийг шархлуулах үг хэлчихлээ. Гэхдээ энэнд тийм их хүндээр тусган авахгүй байх. Зуун хувь үнэн юм чинь...

Би өрөөндөө орон ороо засан хэвтлээ. Гэхдээ Намжүүний хэлсэн сэтгэл догдлуулсан үгсийг бодоод унтаж чадахгүй нь.

-Чамайг халаасандаа хийгээд авч явж болох уу?

Тэр намайг яаж хийх гэсэн юм болоо! Гэхдээ энэ үг надад зөндөө таалагдаж байна! Бас:

-Гэрээт эхнэр үргэлж намайг инээлгэнэ.
-гэрээт эхнэр үргэлж намайг хайрлана.

Би чамайг хайрладаг Ким Намжүүн! Гэхдээ би чамаас нэг зүйлийг асуумаар байгаа ч зориг минь хүрэхгүй нь.

Чи эмнэлэгт харсан охиноо хайрладаг уу? эсвэл
Яг одоо хажууд чинь байгаа хүнийг үү?

Би айж байна... Намайг биш Жи Сүүг сонгохвий гэхээс...

※※Гэрээт Эхнэр※※Where stories live. Discover now