Бүгд Намжүүны хэлсэн үгэнд гайхан сууцгаана. Харин би түүнд гомдон тэр өрөөг орхин гарч гүйлээ....
Намжүүн миний араас гарч ирэхгүй байсан болохоор бүр ихээр гомдож байлаа. Ингээд хүн бүхэнд хэлчихээр чинь одоо би түүнд хэрэггүй нэгэн болчихлоо.
Одоо... эхнэр нь байхаа больчихлоо... түүнийг ахин харж чадахгүй нь... хэмээн цурхиран уйлж эхэллээ. Яг одоо сэтгэлд минь гунигаас их зүйл алга....
Би таксинд суун өөрийн нууц газар луугаа явлаа. Би бага байхдаа гуниглах болгондоо тэр газар луу явдаг байсан юм. Гэхдээ очилгүй их удаж... Тэр газар бол цэнгэлдэх хүрээлэн юм. Би хавдсан нүдээ нуухын тулд нүдний шил аван зүүлээ. Явсаар сандлын хажуух газрыг ухаж эхлэв. Бага байхдаа тэнд нэгэн зүйлийг хийн нуусан юм гэхдээ юу гэдгээ мартчихсан...
Арай хийн ухвал нэгэн хар хайрцаг байх нь тэр. Онгойлгож үзвээс Жи Сүү надад бичсэн бололтой! Гэхдээ энийг би одоо л уншиж байна! олон жилийн өмнө өгсөн юм шиг л байх юм...
" Сон Вүү эгч ээ! таны харж явдаг хөвгүүнийг чинь булаасан гээд та их уурласан уу? Уучлаарай! гэхдээ бид хоёр үерхээгүй ээ! зүгээр л тийм цуу яриа гарчихсан! Тань руу хараад хэлж чадахгүй болохоор таны энэ нууц газарт захиагаа үлдээж байна! Хайртай шүү!
-Ихэр дүүгээс чинь! "
Энэ газрыг надаас өөр хүн мэддэггүй гэж боддог ч тэр аргагүй л миний ихэр юм... Би нэг өчүүхэн зүйлийн төлөө ихэр дүүтэйгээ ингэж их дайсагнаж байсан байх нь. Тэрнийг уучлалт гуйсныг ч мэдээгүй байж... Би үнэхээр хувиа хичээсэн азгүй амьтан юм!...
Өөрийгөө хараан зүхэж, байсан газартаа дэмий зогссоор л... Уйлмаар байгаа ч... зөндөө их уйлмаар байгаа ч энэд дэндүү олон хүн байгаа учир би чадахгүй нь...
Жи Сүү-н өгсөн түүний захиаг барисаар Намжүүний гэрийн гадаа ирлээ. Энэ бүхэн одоо дууссан гэж бодохоор л... Би ч үнэхээр уйланхай юм даа!...
Хаалгыг тогштол Намжүүн онгойлоглоо.
Намжүүн: хаачаад ирсэн юм?
Би:...
Намжүүн: Аав ээж чинь манайд байгаа
Би:...Намжүүний яриагаар намайг гэж мэдсэн эцэг эх маань үүдний өрөөнд хүрч ирлээ. Ээж маань гүйн ирж намайг цохиж эхлэв.
Ээж: Чи яаж ээж ааваараа тоглож чадаж байнаа? Биднийг ямар ичгүүртэй байдалд орсныг мэдэх үү? ажил төрлөө ч хийхгүй... ээжийн маань ширүүн загнилт аажмаар зөөлөрч уйлж эхэллээ. Би тэднээр аймшигтай тоглочихсон юм болов уу? Гэхдээ энэ бүхэн миний хувьд тоглоом байгаагүй юмсан...
YOU ARE READING
※※Гэрээт Эхнэр※※
FanfictionҮргэлж эхнэртэй бол хэмээн үглүүлдэг байсан гүйцэтгэх захирал залуу шинээр ажилд орсон нэгэн дадлагажигч эмэгтэйг эхнэрээ гэж гэр бүлдээ танилцуулснаар энэ бүхэн эхэлнэ. [Анхных шахуу өгүүллэг маань учраас дутуу зүйлс их байгаа байх аа :) ] Дүр:Ким...