12. Урилгагүй зочин

2.2K 158 7
                                    

Би айж байна. Намайг биш Жи Сүүг сонгохвий гэхээс...
~~~~~~~~~~~~~~

Эвшээлгэсээр нүдээ нээх мөчид аль хэдийн өглөө болсон байлаа. Өнөөдөр бол ням гараг. Харин би юу хийхээ сайн мэдэхгүй байна... Орноосоо босон толинд өөрийгөө харлаа. Унтлагын хувцас, сэгсийсэн мөр давсан өтгөн үс. Үнэндээ одоо өөрөө өөртөө ч таалагдахаа болилоо. Би Жи Сүүтэй адилхан болвол Намжүүн надад дурлах болов уу? Зөвхөн энэ бодол л намайг шаналгана. Энэ бодол л надад хамгийн чухал санагдана.

Би ахин хайртай хүнээ Жи Сүүд алдмааргүй байна. Би заавал Намжүүныг өөртөө дурлуулна.

Би угаалгын өрөө орон хайч барисаар өөрийн үсээ хүзүү хүртлээ хайчилж орхилоо. Тийм ч их нүүрээ будаж байгаагүй ч нүүрэндээ тос түрхэж эхэллээ. Дээр нь нэнгэвтэр энгэсэг түрхээд уруулаа улаанаар будан доош буулаа. Би яг би биш юм шиг харагдаж байна. Яг... яг... Жи Сүү шиг харагдаж байна....

Хэзээ ч хүсэж байгаагүй зүйлээ би хүссэн...
Хэдэн секундын дотор өөр хүн шиг болсон...
Донтуулагч гэдэг нь хайрын өөр нэг нэр байж...

Намайг доош буух мөчид л гайхсан харц намайг угтан авлаа. "Би чамд хайртай, чамайг ч бас надад хайртай байгаасай хэмээн хүсэж байна"

~Намжүүний талаас~

Шөнөжингөө унтаж чадсангүй. Энэ Сон Вүү гэгч эмэгтэй донтуулагч юм. Өглөө сэрэхэд миний зүрхэнд байдаг. Орой болоход ч тэндээ л байдаг. Би донтчихож... Гэхдээ үнэхээр нууцлагдмал юм. Намайг өөрөө эхэлж үнсэж, хүний зүрхийг догдлуулчаад гэнэт уурлаад л. Зза одоо босж тэр донтуулагчид хоол хийж өгөхөөс...

Сэгсийсэн үсээ илсээр доош буун хоол хийж эхэллээ. Би Жин гэдэг ахтай. Тэр ахаасаа хоол хийхийг сурсан. Тэр үргэлж л "Би бол эмэгтэй хүнийг цариагаараа урхидчих нь! Харин чи ходоодоор нь урхид!" гэж хэлдэг байсан. Ах маань миний цариаг тийм ч их үнэлдэггүй байсан ч надад бол би өөртөө маш их таалагддаг.

Хоол хийн бараг дуусч байхад дээд давхарын хаалга дуугарлаа. Донтуулагч эмэгтэй гарч ирж байгаа бололтой хэмээн инээмсэглэсээр дээш харахад... Урт үс нь богиносчиж, өөр хувцас бас нүүр нь яагаа вэ?

Сон вүү: Би хөөрхөн гэдгээ мэднээ! Битгий ширтээд бай!

Тэр хөөрхөн харагдаж байна нүүрэн дээрх том том хөх толбонуудаа мэдээгүй байгаа бололтой. Харшил гарчихсан юм байхдаа! Эгдүүтэй юм!

Би ширээн дээрх нойтон салфитакнаас нэг ширхэгийг аван түүн лүү ойртлоо. Тэр их сандарсан харагдана магадгүй өөр зүйл бодоод л тэгсэн байх. Түүний эрүүг өөрлүүгээ ойртуулан нөгөө гараараа нүүрийг нь арчиж эхэллээ.

※※Гэрээт Эхнэр※※Where stories live. Discover now