Бүхий л ертөнц бүхэлдээ минийх болсон мэт.
~~~~~~~~~~~~~~~~~~~Тэр надаас аажмаар холдон газар унасан шүхрээ барьж аван:
Жүүн: гэр лүүгээ явцгаая! хэмээн миний дээр шүхэр барин зогсоно.
Жүүн: Бороонд норвол ханиад түрнэ шүү!
Би: за...
Тэр надад хүрмээ нөмрүүлэн шүхэр барисаар бид гэр лүүгээ явлаа.
Гэртээ ормогц үнэхээр дулаахан мөн таатай. Даарсандаа ч тэр үү хурдхан шиг өрөө рүүгээ алхалаа.
Би шатаар алхсаар өрөөндөө орон нойтон хувцсаа сольж өмсөөд хэвтлээ. Хэвтэнгээ би таазан дээрээ дүрслэн төсөөлнө. Намжүүныг бас түүний уруулыг. Тэрэнд би бүр уусчихаж. Тэрнээс холдох аргаа мэдэхгүй байна. Тэрэнгүй бол миний маргааш гэх өдөр бүрхэг мэт санагдана.
Удалчгүй Намжүүн намайг оройн хоолоо ид хэмээн дуудлаа. Би өлсөөгүй байсан ч гал тогооны өрөө рүү явлаа. Харах боломжтой байгаа дээрээ түүний царайг харах хэрэгтэй шүү дээ! Магад түүний царайг ахин харах боломж олдохгүй ч байж мэднэ...
Би намсан цамхаг дээр болсон зүйлийн тухай бодон ичиж түүнтэй нэг ч зүйл дуугарсангүй. Чимээгүй хоолоо идсээр л...
Жүүн: Сон Вүү?...
Би сандарсаар:
Би: я-ясан?
Жүүн: Энэ ойлгомжгүй харилцаагаа дуусгая?
Би: Ямар ойлгомжгүй харилцаа?...
Жүүн: Энэ бүх хугацаанд бид маш олон дурсамжыг бий болгосон! Тийм биш гэж үү?
Би: Яагаад ингэж асуугаад байгаа юм?
Жүүн: Энэ бүхэнд чи чин сэтгэлээсээ хандсан биз дээ! би тэрийг чинь минут хором бүрт мэдэрсээр л байсан. Миний ч хувьд адил.
Би: Гэхдээ...
Жүүн: Бид хэдий гэрээгээр одоо хамт амьдарч байгаа ч Пак Сон Вүү би чамд сайн!Би түүний энэ үгсийг сонсоод халбагаа газар унагааж орхилоо.
Ахиад л асуудал гарч ирлээ. Миний толгой ахиад л бодолд автан гашлих нь... Тэр Пак Сон Вүү би чамд сайн гэлээ? Гэхдээ тэрний дурсамжинд олон жил амьдарч байсан тэр охин би биш шүү дээ!
Би: Намжүүнаа! Тэгвэл би ганц л асуулт асууя!
Жүүн: за, юу юм?
Би: Намжүүнаа чи багын дурсамжин дахь охиндоо маш их сайн уу? Эсвэл чиний өөдөөс хараад сууж байгаа өдөр болгон дурсамж бий болгож байгаа энэ охинд сайн уу?
Жүүн: гэхдээ юу гэсэн үг юм? Энэ хоёр чинь хоёулаа нэг...-Би түүний яриаг таслан сандлагаасаа босоод:
Би: тухтай бодож байгаад хариул даа! Чамайг хариугаа хэлсэний чинь дараа л би чиний асуултанд хариуля
Намжүүн ч ард гайхсаар хоцорлоо. Түүний гайхсан харц намайг маш их айлгаж байна! Би тайван байж чадахгүй нь бололтой! Одоо намайг сандаргаж бас хамгийн ихээр айлгаж байгаа ганц л зүйл байна... Тэр ямар хариулт хэлэх бол?
Би түүний хариултаас айн өнөөдөр саунд хонохоор явлаа. Тэр хэзээ ч хариултаа хэлж магадгүй! айж байна!
Намайг үүдний өрөөнд очмогц Намжүүн ч байсангүй.
Би: Би өнөөдөр гэртээ очиж хонох боллоо шүү! хэмээн ориллоо. Хариу алга. Түүнд бага зэрэг гомдон гэрээсээ гарлаа.
Гэрээсээ гарч саунд очин суулаа. Үнэхээр халуун байна. Өнөөдөртөө ганцаараа байхыг хүссэн юмсан! Гэтэл...
Миний ихрийн өрөөсөн Жи Сүү ч бас энэ саунд сууж байлаа. Би түүнээс аль болох нуугдахыг хичээсэн ч тэр намайг харчихаад над руу ирж байлаа. Энэ том сөүл хотод ганцхан саун байгаа биш дээ ёстой нэг!
Жи Сүү: Эгчээ! Та өнөөдөр энэд хонох гэж байгаа юм уу?
Би: Аанхан
Жи Сүү: ясан юм?
Би: юу тэр вэ?
Жи Сүү: найз залуутайгаа муудалцаа юу?
Би: үгүй ээ...
Жи Сүү: хэрвээ найз залуутайгаа муудалцсан бол ч энэ саун нуугдахад их сайхан газар л даа!
Би: Юу? зза чи яваа би одоо унтлаа! ингэхэд чи өөрөө энэд юу хийж байгаа юм?
Жи Сүү: гэрээсээ хөөгдчихсөөн!
Би: юу? аав ээж чамайг хөөчихсөн хэрэг үү?
Жи Сүү: тийм ээ!
Би: яагаад?
Жи Сүү: ээжийн зээлийн картыг ашиглачихсан! хэмээн гэмшингүй хэлэхэд нь миний уур хүрч түүний нуруу руу цохиж эхэллээ.
Би: яагаад чи дандаа хэрэг тарьж байдаг юм?
Жи Сүү: эгч ээ! өвдөж байна ш дээТэр гараа илсээр миний хажууд суусаар...
Би: хоёр долоо хоногын өмнө намайг гэртээ очиход ээж чамайг найз залуутайгаа уулзахаар явсан гэсэн. Чи найз залуутай юм уу?
Жи Сүү: Тийм ээ! Тэрнийг Жонгүг гэдэг. Яг миний төсөөллийн ханхүү.
Би: гэхдээ чи нөгөө жинхэнэ анхны хайраа мартаагүй л гээд байсан биз дээ!
Жи Сүү: яаж мартах вэ дээ! Анхны бүхэн мартагддаггүй шүү дээ!
Би: тэгэхээр чи одоог хүртэл хайртайдаа санагалзаагүй байх нь ээ?
Жи Сүү: тийм ээ! ясан?Тэрхэн үед сэтгэлд минь бяцхан гэрэл гэгээ гэрэлтэж эхэллээ.
Би: Жи Сүү баярлалаа
Жи Сүү: юунд?
Би: баярлалаа! хэмээн баярын нулимс дуслуулсаар түүнийг тэвэрч сууна. Надад маш их сайхан байна!~Намжүүны талаас~
Сон Вүү надаас үнэхээр хачин асуулт асуулаа. Тэр хоёр нэг л хүн байхад... Ямар утгатай юм бол? Гэхдээ...
Хэдий нэг хүн ч гэсэн би яг аль цаг хугацаан дахь аль хүнд нь хайртай юм бол?... хачин юм өөрөө ч мэдэхгүй юм гэж үү? Одоо миний хажууд байгаа эмэгтэйд хайртай боловч яг сонгох тал дээр хэлж чадахгүй юм яагаад?...
YOU ARE READING
※※Гэрээт Эхнэр※※
FanfictionҮргэлж эхнэртэй бол хэмээн үглүүлдэг байсан гүйцэтгэх захирал залуу шинээр ажилд орсон нэгэн дадлагажигч эмэгтэйг эхнэрээ гэж гэр бүлдээ танилцуулснаар энэ бүхэн эхэлнэ. [Анхных шахуу өгүүллэг маань учраас дутуу зүйлс их байгаа байх аа :) ] Дүр:Ким...