Намжүүныг гэсэн миний сэтгэл нуран уначих шиг боллоо....
~Намжүүны талаас~
Гэр лүүгээ бараг очиж байтал Сон Вүү над руу хүрээд ир хэмээн залгалаа. Би ч баярлан хамаг хурдаараа тэдний гэр лүү явлаа. Үүдэнд нь машинаа тавих зуур Сон Вүүг дэлгүүрээс гарч явахыг харлаа. Богино үсэн дээр урт хүрэм нь сайхан зохиж байна. Би ч баярлан машинаасаа буугаад түүн рүү гүйн очин түүнийг тэвэрч авлаа.
Тэрнээс үнэртэй усны анхилам бөгөөд хурц үнэр үнэртэнэ. Харин Сон Вүү үнэхээр цочсон бололтой арагш ч эргэж харахгүй байв.
Би: Намайг хүлээж байсан юм уу?
Тэр хариу дуугарсангүй эргэж хараад намайг алгадаж орхих нь тэр. Би ч бага зэрэг сандран зогсож байтал тэдний гэрийн хаалга хаагдах чимээ гарав. Сон Вүү бид хоёр хоёулаа харвал... Сон Вүү? Би үнэхээр их цочлоо. Тэр яг л хий үзэгдэл шиг хоёр болчихсон байлаа. Аль нь Сон Вүү болохыг ч мэдэхгүй нь... Би зүүдэлж байгаа юм болов уу? Гэнэт үүдэнд зогсож байсан Сон Вүү гэр лүүгээ буцан орлоо. Харин Миний урд байсан Сон Вүү эргэж хараад:
?: Та чинь эгчийн найз залуу юм байна ш дээ!
Би: эгч ээ?
?: Та Сон Вүү эгчийн найз залуу мөн биз дээ?
Би: тийм ээ... гэхдээ чи чинь Сон Вүү биз дээ?
?: Сайн байна уу? Намайг Пак Жи Сү гэдэг. Сон Вүү эгч бид хоёр ихэр л дээ!Түүний энэ инээд ягаад ч юм нэг л танил. Сон Вүүтэй ихэр юм чинь түүний инээдтэй адил байж болох л юм... Гэхдээ л нэг л өөр...
Би: Ихэр? Сон Вүү надад хэлж байгаагүй юм байна!
Жи Сү: Хоёулаа хаа нэгтээ таарж байл уу?Түүнд ч бас тэгж санагдаад байгаа юм байх даа!
Би: ү-үгүй ээ...
Жи Сүү: тийм уу? зза орцгооё!Би Жи Сүүг дагасаар Сон Вүү-н гэр лүү нь орлоо. Энэ газраас үнэхээр дулаахан мэдрэгдэнэ. Үнэхээр сайхан дулаахан мэдрэмж... Намайг ормогц л Сон Вүү-н эцэг эх халуун дотноор угтан авлаа.
Би: сайн байцгаана уу? Сон Вүү-н найз залуу Ким Намжүүн.
Ээж: Ясан сайхан залуу бэ? Тийшээ суу!Би ч гэрт нь орон буйдан дээр тухлан суулаа. Зурагтны урд нэг нь хөмсгөө зангидан сууна. Харин өөр нэг нь надад тавагтай хоол урд минь тавьж өгсөөр. Аль нь Сон Вүү болохыг мэдэхгүй нь...
Ээж: Сон Вүү! зурагт үзэхээ болиод наашаа хүрээд ирээч!
Сон Вүү: За...Зурагт үзэж байсан нь Сон Вүү байх нь. Гэхдээ яагаад уурлачихсан байгаа юм бол? Арай өөрийг нь андуураад Жи Сүүг тэвэрчихсэн гээд уурлаад байгаа юм болов уу?...
Аав: Манай охины ажилдаг газарт нь гүйцэтгэх захирал хийдэг гэж сонссон!
Би: тийм ээ...
Аав: тэгвэл... тогловол яаж байна?
Би:...
DU LIEST GERADE
※※Гэрээт Эхнэр※※
FanfictionҮргэлж эхнэртэй бол хэмээн үглүүлдэг байсан гүйцэтгэх захирал залуу шинээр ажилд орсон нэгэн дадлагажигч эмэгтэйг эхнэрээ гэж гэр бүлдээ танилцуулснаар энэ бүхэн эхэлнэ. [Анхных шахуу өгүүллэг маань учраас дутуу зүйлс их байгаа байх аа :) ] Дүр:Ким...