10. Би танисан!

2.3K 188 2
                                    

Тэр зурагны тухай бодсоор бүтэн цагийг өнгөрөөсөн гэж үү? Тэр яг хэн юм бэ?...
~~~~~~~~~~~~~

Намжүүн бид хоёр машинаасаа буун орчин тойрныг ажиглалаа. Үнэхээр сайхан газар юм. Давалгай нь яг л бүжиглэж буй мэт зөөлнөөр хөвөлзөнө. Давалгайлах далайн дээгүүр цахлай шувууд нисэж ганганана. Бас зөөлөн салхи. Энэ бүхэн яг л намуухан хөгжим мэт. Би өөрийн эрхгүй алхан далайн эргийн захад очин гараа дэлгэн зогслоо. Зөөлөн салхи биеийг минь илбэн зөөлнөөр сарнин арилах нь таатай мэдрэмжийг өгөх юм. Салхи цааш явахдаа миний үсээр тоглоно. харин миний үс давалгааг даган салхины хүчээр давалгайны чимээнд бүжиглэж буй мэт.

Намжүүнийг над руу ус цацах мөчид энэ сайхан мэдрэмж надаас зугатан одлоо.
Жүүн: намайг барихгүй юм уу? хэмээн инээмсэглэн зогсоно. Харин би дургүйлэхсэн байдалтай -үгүй ээ гэж дуугарах мөчид Намжүүн гайхан:
Жүүн: Ясан? ямар нэг зүйл болоо юу? гэрээсээ гарч ирэхээс авахуулаад л...- би түүнийг ярьж дуусаагүй байхад нь түүн рүү ус цацаж орхилоо.
Жүүн: гайгүй ээ, чамайг даа!
Би: намайг барьж чадахгүй дээ гэж хэлэн хэлээ гарган зугтлаа.

Далайн эргэ дээрх халуун элсэн дээгүүр бид хоёр хөөцөлдөн гүйлдэнэ. Бидний хөлийн чимээнээр газраар хоол хайж явсан цахлай нар дээш хөөрөн ниснэ. Энэ дур зураглалаас хэзээ ч салмааргүй байна....

Жүүн: Хөөх! үд дунд болчихож! хоолоо идэцгээе!
Би: за... хүлээ!
Жүүн: ясан?
Би: эхлээд над руу ус цацахгүй гэж амла!
Жүүн: тэгье

Тэр чигчий хуруугаараа амлалт өгч, алган дээр минь гарын үсгээ зурлаа. Дараа нь над руу зөөлөн ойртоод духан дээр минь үнсч:- "тамгаа дарахгүй бол хүчингүй ш дээ" гэж хэлэх үед нь л би түүнд сайн гэдгээ ойлголоо.

Цус минь хурдсан хацар луу минь бөглөрч байна. Миний нүүр тэр чигтээ улайчихлаа. Зүрхний цохилт хурдсаж, гар ч сандран чичирч байна. Байх суух газраа олж ядан сандарч байна. Харин энэ үед Намжүүн миний гараас атгаж -"амаа ангайгаарай" гэх чимээнээр л би тайвшрах шиг боллоо.

Тэр хулгайч шиг гэнэт гарч ирэн намайг сандарган айлгадаг ч удалгүй буцан ирж сүпер баатар шиг л намайг хамгаалах юм.

Би: Одоо хаашаа явах уу?
Жүүн: олон газраар явмааргүй байнаа! Энэ хавиар алхы!
Би: за, тэгье
Жүүн: Чи тэр замыг дагаад түр ганцаараа алхаж бай! би бие засчаад ирье
Би: за!

Би зам дагасаар олон зүйлийн тухай бодон алхана. Гэтэл урдаас минь нэгэн охин намайг чиглэн ирлээ. Тэр охин юу ч хэлэлгүй надад нэг ширхэг сарнай өгөн цааш явлаа. Цааш алхах тусам хүмүүс нэг нэгээрээ гарч ирэн сарнай өгсөөр. Бүр тэвэр дүүрэн сарнайтай болчихлоо. Хүн андуурсан юм байх даа? хэмээн урагш хартал Намжүүн сарнай барин миний урдаас харан зогсож байлаа. Тэр үед би нэг чухал зүйлийг анзаарлаа.
Жүүн: Пак Сон Вүү! Анх эмнэлэгт учирснаас хойш би чамд дуралсан. Чамд алгадуулаад кафенээс гараад би чамайг танисан. Зүрх минь...-Ахиад л би түүний яриаг тасалчихлаа...

Би тэвэрч байсан цэцгээ газарт унагаан түүн рүү ойртож Намжүүний хөвсгөр уруул дээр нь зөөлөн үнслээ. Тэр хайр татам уруултай юм....

~Намжүүний талаас~

Би энэ бүгдийг их хичээн бэлдсэн. Түүнийг цэцэгээ унагаах мөчид энэ бүхэн нуран унаж байна хэмээн бодсон ч үгүй байж. Түүний бүх зүйл үзэсгэлэнтэй сайхан юм. Гэхдээ түүнийг үнсэх миний төлөвлөгөө байсан юмсан...

~Миний талаас~

Түүнээс уруулаа салгамааргүй байсан ч би түүнээс холдлоо. Намжүүн ч бас холдохыг хүсэхгүй байсан болотой. Тэр миний бүсэлхийнээс тэврэн мөрөн дээр минь эрүүгээ наан:
Жүүн: Чамайг би өөрөөсөө холдуулмааргүй байна! Тэгээд би нэг арга олсон!
Би: ямар?
Жүүн: Чамайг би халаасандаа хийгээд авч явж болох уу?...

Үнэндээ энэ үг миний сэтгэлийг доносолгож байлаа.

Намжүүн миний хүзүүн дээр зөөлөн үнсэж эхлэхэд би түүний машин луу зүглэн алхлаа. Харин Намжүүн миний ардаас ширтсээр хойно зогсоно. Удалчгүй нар нойрсохоор уулны цаагуур нуугдлаа. Бид хоёр ч машиндаа суун гэрийн зүг давхилаа.

Би өөрийн мэдэлгүй бодолд автагдаж байна. Жи Сүүгийн зурсан хүний тухай. Би тэр хүнийг олсон. Надад маш олон цэцэг тэврүүлээд урд минь зогсож байсан тэр залуу Жи Сүүгийн зурсан залуутай усны дусал мэт адилхан болохыг би одоо л ойлголоо....

※※Гэрээт Эхнэр※※Where stories live. Discover now