Одоо миний хүссэн газар луу явцгаая!
~~~~~~~~~~~~~~~~~~~Жүүн: Хоёулаа хаашаа явах юм?
Би: ммм... намсон цамхаг!
Жүүн: гэхдээ одоо гадаа бороо орж байна?
Би: өө... гэхдээ одоо л явмаар байна!
Жүүн:... тэгвэл шүхэр бариад явах уу?
Би: нээрээ юу? Ура!Намжүүн над руу инээмсэглэн толгойг минь зөөлөн илээд явахдаа бэлтгэж эхлэв. Би ч бас өрөөндөө орон ороолтоо зүүгээд гадуур хувцсаа аван буулаа. Намайг буух мөчид Намжүүн ч өрөөнөөсөө гарч ирэв. Гадаа бороо үнэхээр асгарч байлаа...
Би: Машиныхаа түлхүүрийг авсан юм уу?
Жүүн: үгүй ээ!
Би: яагаад? Энэ бороотойд тэгээд яаж явах болж байна?
Жүүн: Надад шүхэр байна! хэмээн над руу инээмсэглэлээ. Түүний тэр хацрын хонхорхой ямар үзэсгэлэнтэй гээч! Надад байхгүйн улмаас ингэж илүү их татагдаад байгаа юм болов уу?Бид асгарах бороон доор шүхэр барисаар намсон цамхаг руу алхалаа. Намжүүн миний нуруугаар тэврэн өөртэйгээ наах нь хацрыг минь улайлгаж, зүрхийг донсолгоход хүргэж байлаа. Бид их зүйл ярисангүй явсаар намсон цамхаг дээр ирлээ. Шатаар өгссөөр цамхагын дээр гарч ирлээ. Бороо орж байсан тул биднээс гадна ганц хоёр хүн л байлаа.
Энэд тэндгүй цоож харагдана. Бас хосууд. Би энэ газарт үргэлж ирэхийг хүсдэг байлаа. Би Намжүүныг хөтлөн цоож аваад хамтдаа цамхагт зүүж эхэллээ.
Жүүн: Энэд цоож зүүхээр яадаг юм?
Би: Та мэдэх шаардлаггүй ээ!
Жүүн: ззо, энэд дандаа хосууд байна!
Би: Ах дүү ч байж болно ш дээ!
Жүүн: Ялагдчихлаа!...Энэ газарт цоож зүүсэн хосууд огтхон ч салдаггүй бөгөөд салвал эргэн уулздаг юм. Гэхдээ одоохондоо сэтгэлээ Намжүүнд мэдэгдмээргүй байна. Би цоожоо зүүгээд алгаа хавсран хүслээ шивнэлээ.
"Намайг Намжүүнтэй үүрд хамт байлгаж өгөөч, ингэж хэлэх арай эрт юм шиг байж болох ч би ганц л зүйлийг мэдэж байна! Би түүнд сайн! орхиж чадахгүүгээр"
Жүүн: юу гэж шивнэсэн юм?
Би: Хэлвэл биелэхгүй ш дээ!
Жүүн: Сүртэйшдээ
Би: та юу гэж шивнэсэн юм?
Жүүн: Өөрсдийнхөө гэрээндээ өөрчлөлт оруулмаар байна л гэж хэллээ!
Би: юуг нь өөрчлөх гэсэн юм?
Жүүн: Чамайг гурван сар биш гурван зуун жил миний гэрээт эхнэр байгаасай гэж хүссэн юм!Тэрхэн мөчид нүдэнд минь нулимс хуралдаж эхэллээ. Дандаа хүнээр тоглох юм! Харин би тэрийг нь өөрийн мэдэлгүй үнэн мэт хүлээж аваад байна ш дээ! Гомдолтой байна!
Би: Тэгээд хэлчихээр чинь биелэхгүй ш дээ
Жүүн: хэлсэн хэлээгүй тийм байгаасай гэж хүсч байна! бас тийм байлгах болно...
Би: одоо өнгөрсөн! биелэхгүй за! яах гэж хэлж байгаа юм! дотроо нуухгүй ясан юм? хэмээн ууртай нь аргагүй хэллээ. Хоолой минь зангирч үг дуугарч ч чадахгүй болон нулимс бороотой холилдон хацрыг минь даган урслаа.
Жүүн: Хэцүү үе болгонд чинь би хамт байх болно! хэмээн хацрыг минь даган урсах нулимсыг арчин өглөө.
Би: худлаа яриад л... хүмүүс бүгд л худлаа ярьдаг!
Жүүн: Хүнд итгэх итгэлээ бүү алд! Хүмүүсийг далай гэж үзвэл хэдхэн дусал бохир усыг далайд цутгахад далай тэр чигээрээ бохир болчихгүй шүү дээ! тэр тусмаа надад итгэж болно!
Би: яаж батлах юм?Жүүн: амлая! хэмээн чигчий хуруугаа над руу далайлаа. Би ч түүний чигчий хуруунаас зууран амлалт өгөөд түүнийг явах гэхэд нь:
Би: амлалтаа өгсөн юм бол гарын үсгээ зураач! хэмээн гараа дэлгэн түүн рүү хөмсгөө зангидан хэлэхэд:
Жүүн: за!Тэр над руу ирээд долоовор хуруугаараа миний алган дээр гарын үсгээ зурлаа.
Жүүн: Амлалтаа өгчихсөн! гарын үсгээ ч зурчихсан! одоо тамгалах хэрэгтэй биз дээ?
Намжүүн барьж байсан шүхрээ газар унагаан над руу ойртон ирээд, хоёр гараараа миний хацрыг барин өөртөө ойртуулаад духан дээр минь зөөлөн үнслээ. Хүйтэн бороо орж байсан ч дулаахан мэдрэмж.
Бидний дурсамж өдөр өдрөөр нэмэгдэж байна! Гэхдээ Намжүүн намайг Жи Сүү биш гэдгийг мэдээд ямар царай гаргах бол? Яаж хандах бол?...
Тэр духнаас минь уруулаа зөөлөн салгаад нүд рүү минь эгцлэн харлаа. Ичиж бас сандрах мэдрэмж давхцан түүний харцнаас зайлсхийн газар луу л ширтэн гараа атган бороонд норон зогсоно. Жүүн хоёр гарыг минь хүлэх мэт чанга атган өөрлүүгээ татлаа. Би түүнээс татгалзаж чадахгүйгээр тийм л гүн түүнд ууссан бололтой. Түүний уруул улам ойртсоор миний уруултай нийллээ. Бүх л ертөнц минийх болсон мэт мэдрэмж....
![](https://img.wattpad.com/cover/132935898-288-k759801.jpg)
KAMU SEDANG MEMBACA
※※Гэрээт Эхнэр※※
Fiksi PenggemarҮргэлж эхнэртэй бол хэмээн үглүүлдэг байсан гүйцэтгэх захирал залуу шинээр ажилд орсон нэгэн дадлагажигч эмэгтэйг эхнэрээ гэж гэр бүлдээ танилцуулснаар энэ бүхэн эхэлнэ. [Анхных шахуу өгүүллэг маань учраас дутуу зүйлс их байгаа байх аа :) ] Дүр:Ким...