21. Үнэн

2K 177 5
                                    

Намжүүн: миний эмнэлэгт харсан тэр охин... тэр охин Сон Вүү чи мөн үү?

Хэзээ ч мэдэгдэхийг хүсээгүй зүйл маань задарчихлаа. Энэ бүхний дараа тэр надаас холдон одож магадгүй ч түүнд худлаа хэлж чадахгүй нь...

Би:...
Намжүүн: Чи биш юм уу?

Амнаас минь үг унаж өгөхгүй байсан тул би зүгээр л доош ширтэн толгой дохилоо.

Намжүүн урам нь хугарсан бололтой. Над руу харалгүй тэр зүгээр л машинаа асаан гэр лүүгээ явлаа.

Би буруу бодсон байж! Жи Сүү-н хувьд Намжүүн зүгээр л өнгөрсөн анхны хайр нь хэдий ч Намжүүны хувьд Жи Сүү бол бүх ертөнц нь. Би Жи Сүүд атаархсандаа тэр бүгдийг нь булаахыг хүссэн бололтой. Гэхдээ энэ бүхэн зүгээр л үнс шиг салхинд хийсэн одлоо.

Бид гэрийн гадаа ирж бид хоёр гэр лүүгээ орлоо. Намжүүн хайртай хүн нь намайг биш болохоор харьцахыг хүсэхгүй байгаа биз! Юу ч дуугаралгүй тэр өрөө рүүгээ орлоо.

Би Намжүүнд гомдож байна... Гэхдээ... гэхдээ тэр надад хайртай гэж хэлсэн шүү дээ?! Энэ бүхэн салхинд хийсээд явчихаар хайр байсан гэж бодсонгүй. Тийм ч биз дээ... Намжүүн бид хоёрын хайр зуурдынх байж. Харин Намжүүн Жи Сүү-н хайр л жинхэнэ хайр бололтой. Урдах замаа ч сайн харахааргүй нулимс нүдэнд минь бүрэлдэж эхэллээ....

Би өрөөндөө орж орон дээрээ хэвтээд нүдээ анин түүнийг төсөөлөхийг хичээж байлаа. Ахиад бид уулзалдахгүй ч байж магад. Тиймээс сэтгэлдээ түүний зургийг мөнхөлж байж л амьдарч чадна... Нүдээ анимагц л хоёр нүднээс минь нулимс урсаж байсан ч түүнийг нүдээ анисан ч харж мэдэрч чадаж байгаадаа баярлан инээмсэглэнэ.

Тэр өдрөөс хойш бид нэг ч үг сольсонгүй. Үнэндээ энэ бүхэн ийм утгагүй болсон байхад би яагаад одоог хүртэл энэд байгаагаа ойлгохгүй юм! яагаад? хэмээх асуулт минут, секунд тутамд өөрөөсөө асуух ч эцсийн эцэст ганц л хариулт олдоно.

-Хэдий Жи Сүү түүний хайртай эмэгтэй ч би бол түүний эхнэр!

Зүгээр л түүний хажууд байх арга саам хайна. Ингэж л байж түүнийг харж чадах учраас...

Хоёр хоног өнгөрлөө. Харин бид улам холдож байгаа мэт санагдана. Удахгүй Намжүүны компанид ажиллах хугацаа маань дуусна. Түүний гэрээт эхнэр байх хугацаа ч гэсэн...

Холдмооргүй байгаа ч... аажим аажмаар холдон одоод байх юм? Түүний хажууд байх л юм бол бүх зүйлийг хийе! Гэхдээ тийм арга байгаа юм болов уу?...

※※Гэрээт Эхнэр※※Where stories live. Discover now