- one -

1K 94 2
                                    


"ТЭНЭГ ИНА ҮҮРД!"

Би түүн рүү муухай харахад тэр инээж байснаа намайг инээхгүй байсанд бантан дуугаа хуураагаад "За тоголсон юм"

"Ганц бодлого бодож чадахгүй байлаа гээд тэнэг үүрд болчихгүй за юу"

Юнги гараа цээжиндээ тавиад тааз руу эмгэнэлтэйгээр ширтээд " Өө хайрт минь бүү уурла, тэнгэр дээрээс нурах нь байна, өө хайрт минь бүү бухимд, бороо дээрээс асгарах нь байна"

Би муухай харан "Засс, битгий бүлтэр"

Юнги худлаа гайхаж шоконд орсон хүн шиг царайлснаа "Бүлтрэх ээ? Нүд л бүлтэрж унадаг бус уу?"

Би түүн рүү тоглоод байна уу гэсэн харцаар харж толгойгоо сэгсрээд "Олон долоон юм залаад байлгүй, дуугүй бол okay?"

"A to the G tho U to the STD, I'm D boy because Im from D"

Би хариуд нь "I to the N to the N to the A bla bla bla" гээд нүдээ эргэлдүүлэхэд Юнги
"Чи ингэж үглэх юм бол зүгээр амаа тат" гэв.

Өдөржин хэрүүл хийж, хийж нэг юм гэрийн даалгавраа дуусгаад оройн хоолоо хийхээр гал тогоо руу явлаа.
Юнги хажууд цээжлэх шүлгийг минь нэг нэг мөрөөр нь уншин өгч би давтан цээжлэнэ.
Хоол ч болж ээж аавыг иртэл халууныг нь хадгалахын тулд тагыг нь тавиад буцаад өрөөндөө ороход Юнги "Чи хоол идэхгүй юм уу?"

"Би дэглэм барьж байгаа"

Юнги ежтой инээгээд "Ина, чамд л гэж найз нь хэлж байна шүү, гахай яаж ч хичээгээд гахай биш болчихгүй шүү дээ" гээд хөхрөв.

Би түүн рүү муухай харан "Би гахай юм бол чи бүр усны үхэр юм байна л даа" гэж хэлчхээд шоолон инээлээ.

Юнги ширээн дээр байх нарны шилийг минь зүүснээ "Тэгвэл би их догь усны үхэр болох нь ээ?" гэв.

Амьсгалж чадахгүй болтлоо түүнийг шоолон инээхэд хаалга дууграх сонстов.

Би ч бушуухан шиг дуугүй болж гал тогоо руу явахад Юнги урьдынхаараа өрөөнд минь үлдлээ.

Ээж "Ина, чи сая хэнтэй инээлдээд байсан юм бэ? Найз чинь ирээ юу?" гээд өрөө рүү минь харахад нь бушуухан шиг " Утсаар ярьж байсан юм аа" гэж хэлээд " Хоолыг чинь аяглаад өгье саяхан хийсэн одоо идэхэд яг болчихсон байгаа, гараа угаагаад хувцасаа солиод ир" хэмээн сэдвийг өөрчиллөө.

Imaginary Friend | mygWhere stories live. Discover now