"Ина, элсэлтийн шалгалт чинь хэзээ билээ?"
"Зургаан сарын найманд"
"Баяр хүргэж амжихгүй нь дээ" тэр гунигтай байлаа.
Миний төрсөн өдөр зургаан сарын таванд юм."Юнги тэр талаар бодохгүй байцгаая" би түүнийхээ энгэрт улам шигдэхэд Юнги хойш орлуу хэвтэхэд бид орон дээр хүчтэй газардав. Түүний үс нь нүднийх нь урдуур орж хааш яаш болсон байх ба хойшлуулж өгөхдөө анзаарвал үснийх нь өнгө илүү бараан болсон харагдана.
"Юнги үс чинь? Бор байсан биз дээ?" би гайхан асуув. Тэр үсээ будна гэж байхгүй биз дээ.
"Сүүлийн хэд хоногуудад би үүний учрыг таамаглаж байсан юм. Чи санаж байна уу? Анх бид уулзахад миний үс шаргал бор байсныг"
Би сүүлийн саруудад хамаг хүчээ шавхан ажилласан тархиа дахин ажиллуулан таван жилийн өмнөх Юнгиг санах гэж хичээлээ. Гэсэн ч түүний үсний өнгийг санасангүй. Зөвхөн түүний инээмсэглэх царай, надад санаа тавьж буй нь, уйлахад минь үргэлж хажууд намайг тайтгаруулан суудаг нь л санаанд бууж байв.
"Санахгүй байна..." яагаад ч юм гэм хийчихсэн юм шиг л мэдрэгдлээ. Түүнтэй өнгөрүүлсэн хором бүрийг тархиндаа үүрд мөнх сийлэн үлдээхийг хүссэн юмсан.
"Би санаж байна аа. Үс минь анх шаргал бор байсан ч цаг хугацаа урсахын хэрээр илүү бараан болж эхлэсэн юм. Эхэндээ юу ч анзаараагүй ч нэг мэдэхэд шаргал бор үс бага зэрэг бараан болчихсон байсан. Тэгээд хэд хоног бодсон юм л даа. Одоогоор явах цаг минь дөхөх тусам бараан болдог гэж таамаглаж байна". Тэр тааз руу харцаа тогтоон нухацтайгаар ярих аж.
Би түүний тэврээс салан өндийгөөд хөшигний завсраар тусах жаргах нарны туяанд түүний үсийг харлаа. Хэдий үс нь хар харагдах ч гэрэлд сайн харвал хар бор байгаа нь сэтгэлийг минь жаахан ч болов тайвшруулав.
"Гэхдээ Юнги...Чи яаж мэдсэн юм" би гунигтай төрхөө харуулахыг хүсээгүй дээ доош харсан ч харамсалтай нь хоолойнхоо өнгөөр түүнд хангалтай мэдэгдчихэв.
"Юуг?" тэр таазнаас харцаа салган над руу харлаа.
"Намайг арван найм хүрэхэд чи алга болно гэдгийг" би үүнийг ярих дургүй. Тиймдээ ч өөрийн мэдэлгүй шивнээд хэлчхэв.
"Мэдэхгүй ээ, зүгээр л цаанаасаа тэгж мэдрэгдээд байдаг юм"
Миний нүд дорхноо сэргэн
"Тэгэхээр яг баттай биш гэсэн шг биз дээ?" хэмээн баярлан асуутал"Ина, баярлах хэрэггүй ээ, энэ бараг л баттай. Надад яг л удахгүй явах юм шиг мэдрэмж их хүчтэй мэдрэгддэг. Бас хамгийн чухал нь жилийн өмнө зүүдэндээ чиний төрсөн өдрөөр өөрийгөө алга болж байгааг харсан. Тэр үед зүгээр л хар даржээ л гэж бодсон ч энэ хачин мэдрэмж мэдрэгдэх болсноос хойш ирээдүйг зүүдэндээ харсан гэдгээ ойлгосон юм" хэмээн Юнги нүд рүү минь харан хэлэхэд өнөөх итгэл найдвар минь түүний харцыг харсан даруй унтарч орхив. Учир нь түүний харц ямар ч цог золбоогүй харин үхмэл харц байсан юм.
"Юнги..." би юу хэлэхээ мэдсэнгүйдээ зүгээр л түүний нэрийг шивнэв. Нулимс цийлгэнэж эхлэхэд Юнги хурдан гэг чинь өндийгөөд нулимсыг минь эрхий хуруугаа арчиж өглөө.
"Ина, битгий уйл. Би чамайг уйлахыг харах дургүйг чи мэднэ шүү дээ. Миний охин гунигтай байхыг би үзэн яддаг" Юнги намайг тэврэв. Гэтэл энэ тэврэлт намайг тайтгаруулах бус улам л гуниглуулж, нулимсыг минь ахин урсгаж орхилоо.
"Би чамгүйгээр яаж амьдрах юм ба, Юнги? Яаж?" чимээгүйхэн урссан нулимс минь харин одоо цоргоноос урсах ус мэт ихээр урсаж, амьсгаа авахад хүндрэлтэй болов.
"Зүгээр дээ, Ина. Би чамтай таван жил л хамт байсан шүү дээ. Чи надгүй байж дасна. Харин чи олон сайхан найзуудтай болж, шалгалтаа өндөр оноотой өгч сайн их сургуульд орж төгсөөд аз жаргалтай амьдрах ёстой шүү, ойлгов уу?"
"Битгий явах гэж байгаа юм ш г ярь л даа" нулимс минь үогсоо зайгүй урсаж, ихэр татан арай хийн түүнд ийн хэлэхэд Юнги хүндээр санаа алдаад
"Надад чамд хэлэх гэсэн олон зүйл байна шүү дээ, одооноос л хэлж эхлэхгүй бол амжихгүй юм шиг байна. Бас чи үнэнтэй эвлэрч сурах хэрэгтэй шүү дээ, би "үүрд явна" энэ бол юу юунаас ч илүү үнэн зүйл, Ина. Чи хэдий мэдэж байгаа ч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна".
Түүнийг үүрд явна гэж хэлэхэд нь л чангаар мэгшин уйлж орхив. Хүсэхгүй байна шүү дээ, түүнийг явуулахыг. Энэ талаар болдог бол мартчих юмсан. Мэдсэн хэр нь л ингэж ихээр хүнд тусаад байгаа юм бол явчих үед нь яах болж байна?
Түүнийг явуулахыг хүсээгүй энэ мэдрэмж асар ихээр оргилон гарч ирээд байхад, явчих үед нь бэтгэрэн санаж, галзуурах хэрэг үү?"Юнги, би чамайг явуулмааргүй байна..."эхэр татсаар ийн хэлээд түүн рүүгээ харахдаа анх удаа нүднээс нь нулимс урсаж буйг би харсан юм.
[ edna's mini letter:
Баярын өдрүүд дөхөж байхад өгүүллэг маань жаахан гунигтай болоод байх юм ТзТ
Гэхдээ Юнги хайртынхаа төрсөн өдрөөр гунигтай хэсэг оруулахгүй ээ~ ❤️❤️❤️
Эдна нь ойрдоо их ном зохиол уншаад, найруулгадаа жаахан уянгын халил оруулчих гээд үзээд л байна ._.
Маргааш болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд~ маргааш зав гарвал бэлдээд тавьчихсан хэсгээ оруулахыг боднооо~~~]
KAMU SEDANG MEMBACA
Imaginary Friend | myg
Fiksi RemajaНүдээ анин хэдэн хором хүлээгээд аажуухнар нээхэд Юнги урд минь инээмсэглэн сууж байлаа. "Сайн уу"