- three -

665 77 3
                                    

Юнги намайг хөтлөн сургуульд минь хүргэж өглөө.

Сургуулийн минь урд ирэхэд би хүн харж байгаад өлмийгөө өргөн уруул дээр нь үнсэхэд тэр "Эгдүүтэй золиг" гэв. Энэний намайг өхөөрдөж байгаа царайг нь ээ!

"Хичээлээ тараад давтлагатай, удах байх"

"Хүлээж л байя даа, ирж авах юм уу?"

"Тэгэх юм уу? Мм тэгвэл таван цагт ирж аваарай"

"За одоо сургууль руу гаа ордоо, баяртай гүнж ээ"

Би Юнгигийн хацар дээр гялс үнсээд "Түр баяртай" гэж салах ёсоо хийгээд хичээл дээ суухаар сургууль руугаа орлоо.

Эргэн харахад Юнги яг тэр байрандаа над руу инээмсэглэн зогсож даллана. Би ч зөрүүлэн инээмсэглээд хаалгыг татахаар урагшаа харлаа. Сургуульд орж ирээд цонхоор Юнгиг хархах гэтэл тэр анхнаасаа байгаагүй мэт алга болчихсон байв.

_______________________________

Юнгийг хүлээн сургуулийн гадаах сандал дээр суув. Төд удалгүй тэр намайг авахаар ирээд гарнаас минь хөтөллөө.

"Хичээлээ сайн хийсэн биз?"

"Тэгсэн Мин даргаа!"

"Сайн байна" гэсээр үүсийг минь өрвийлгөн толгойг минь иллээ.

Ашш! "Яаа Юнги!"

"Чиний дургүйг хүргэх яагаад ийм таатай юм бэ?"

"Тэнэг Юнги" гэж хэлээд түүнийг цохихоор гараа сарвайхдаа утсаа унагаачихав. Доош суун утсаа авахдаа ганцхан миний сүүдэр газарт байгааг анзаарлаа. Үргэлж мартчих юм....Юнги миний төсөөлөл гэдгийг...

Нүд минь бүрэлзэхэд би уйлж буйгаа мэдэв.
Юнги "Юу болсон бэ?" гэж санаа нь зовнин асуухад нь би энгэрт нь наалдаад "Юнги, чи жинхэнэ байсан ч болоосой" Юнги намайг тэврээд юу ч хэлсэнгүй.

Бидний дунд анир чимээгүй ноёрхоход салхинд найгах моддыг чимээ, машины сигналдах дуу гээд бүх зүйл бидний амьсгалхыг сонсох гэсэн мэт чимээгүй болчихов...эсвэл энэ ахиад л нэг төсөөлөл байх...

"Би ч гэсэн жинхэнэ байсан ч болоосой гэж хүсэж байна"

Imaginary Friend | mygWhere stories live. Discover now