- thirteen -

288 38 2
                                    

mini note: өмнөх хэсэн буюу 12 дугаар хэсгийг би шаал нойрмог байхдаа бичсэн учир ойлгомжгүй, авцалдаагүй болчихсон байгаа ._.
Тэгээд шал хачин биччихсэн болохоор чадахаараа л ойлгогдохоор зассан байгаа шүү~ ._.


Намжүүн бид хоёр номын сангаас цугтаа гарч гэрийн зүг алхав. Элсэлтийн шалгалтанд шаргуу бэлдэж байгаагийн минь хэрээр үр дүн нь ч сайн гарч байлаа.

"Болгоомжтой ороорой". Намжүүн орцонд минь дөхүүлж өгчхөөд ийн хэлээд найзуудтайгаа уулзахаар цааш явав. Би ч бушуухан гэртээ  ороод Юнгитэй ярилцахаар өрөө рүүгээ гүйлээ.

"Юнги, ярилцацгаая. Гуйж байна"

Хэдий ингэж гуйгаад Юнгиг гарч ирэхгүйг мэдэж байсан ч урьдын адил энэ ямар нэмэргүй гуйлтаа үргэлжлүүлэв.  Гэтэл энэ удаад тэр минь бага багаар тодорсоор өнөөх байнга сууж байдаг газартаа гарч ирлээ. Доош хөл рүүгээ харч, гараа оролдох аж. Хараагүй гурав хоносон хэр нь гучин жил өнгөрсөн мэт. Харах төдийд хэр их санаснаа зүрхэндээ тултал мэдэрч чангаас чанга тэврэхийг хүссэн ч гэм буруутай нэгэн нь би учир дотроос минь ямар нэгэн зүйл зуурад чадсангүй.


Нэг ч үг хэлэлгүй, ямар ч авиа гаргалгүй хажууд нь суух тэр мөчид
Юнги намайг налсанд цээжин дээр минь шаналал гэгч хүн чулуу дарчхаад бүтэн амьсгаа авах ч боломж өгөлгүй, яг л усан доор агаараар амьсгалахыг хичээж байсан мэт өнгөрсөн тэдгээр сэтгэлийн шаналгаатай өдрүүд түүний минь ганцхан хүрэлтэнд ор мөргүй алга болж орхив. Яг л хэзээ ч тэгж шаналаагүй мэт, яг л тэр бүхэн зүүд байсан мэт алга болчих нь тэр.

Амьсгаа минь хүртэл чичирч, эргэлзэж сандарсаар түүнийхээ мөрөн дээр толгойгоо тавьхад бүх сандрал минь арилж, амьсгаа минь жигдрэн, бүх зүйл яг л байх ёстой байрандаа очсон мэт санагдах нь хачирхалтай.
Түүний минь мөр хатуу ч гэлээ зөөлөн дэрнээс минь илүү, хэзээ ч босомгүй, үүрд энэ байрлалтайгаа насан эцэслэмээр санагдам тийм л тухтай аж.

Бид хэр удаан тэгж сууснаа мэдэхгүй ч ширээн дээр минь тусаж байсан нарны туяа одоо орны хөлөнд бага багаар уусан бүдэгрэх аж.

"Ина..." удаан хугацааны дараа сонссон түүний минь намуухан хоолой. Цонхоор орж ирэх хүйтэн агаар, зөөлөн салхи. Жаргах нарны алтан туяа. Бидний дунд ноёрхох чимээ аниргүй байдал. Яг ийм л байх ёстой юм шиг. Бүх зүйл яг ийм л тайван байх ёстой мэт. Чимээгүй, намуухан, зөөлөн. Энэ мөчид тархинд минь бүдэг цэнхэр, бүдэг шар өнгө холилдож буйгаар төсөөлөгдөх аж.

Юнгиг аажмаар өндийн босоход түүнээс салахгүйн тулд толгой минь бие орхихыг хүсэх шиг араас нь дагахад Юнги намайг өхөөрдөх мэт хөхрөөд хуруугаараа толгойг минь түлхэв. Халуу оргиж байсан хэсэг одоо сэрүүнд хүйт оргиход би даарч буй хэсгээ үсээ урагшлуулан халхаллаа.

Гэнэтхэн түүний хүйтэн хуруунууд нь бэлхүүсээр минь гүйж өөртөө наан саяхан л хүсэж байсан тэрхүү чангаас чанга тэврэлтийг бэлэглэхэд зүүн нүднээс доголон нулимс урсаж орхих нь тэр. Яагаад гэдгийг мэдсэнгүй. Уйлахад мэдрэгддэг тэдгээр мэдрэмж, цээж хөндүүрлэн өвдөх өнөөх өвдөлтүүд байсангүй. Зөвхөн амар амгалан л надад мэдрэгдэв.

Энэ доголон нулимс магадгүй сэтгэл гэх үл үзэгдэгч эрхтэний урсгахыг хүссэн нулимс бололтой. Аз жаргалаар бялхах ёстой энэ сэтгэл, түгшүүрт өдрүүдээс болж хэрхэн шаналж байгаа билээ дээ, дотор давчдаж амьсгал боогдох мэдрэмжүүдийг сэтгэл минь хэр ихийг давж гарлаа даа.

Магадгүй тэр дотроо бүхнийг тэвчихээс залхсан байх. Бүх өвдөлт шаналаа эд эрхтэн, судас бүрээр минь тарааж, өөрийн аз жаргалаа олохыг хүсэвч тэр хов хоосон үлдчихсэн.
Хоосорчихсон учир шаналаад сурчихсан сэтгэл хоосноосоо өвдөлт бий болгох гэтэл Мин Юнги гэх энэ хөвгүүн хоосон байсныг нь өөрийн халуун дулаан тэврэлтээрээ хэсэг бүрийг нь нөхөж, үүнд сэтгэл минь уужран тайтгарлын нулимс урссан бололтой.

Imaginary Friend | mygWhere stories live. Discover now