Сэрүүлгээ унтраачхаад буцан хөнжил рүүгээ шигдэн унтахаар зэхтэл хэн нэгэн хөнжлийг минь хуу татан цочоож орхив. Хөмсөгөө зангидсаар арай хийн өндийгөөд сэрээсэн хүнийг хартал- Өө, ээж...
"Төгсөх дөхөж байж хичээл номоо хийгээч, унтаад л байх юм. Чиний үеийн хүүхдүүд бүгд хичээл ном гээд амралтын өдрүүдээр номын сан, дугуйлан, давтлагад явна, харин чи! Залхуурч хэвтэхээс өөр зүйлгүй. Үргэлж хаалга түгжчихээд хэнтэй нь мэдэгдэхгүй хүнтэй өглөөнөөс орой хүртэл утсаар ярьна. Бос! Хичээл хийхгүй юм бол гэр орноо цэвэрлэ. Би хоёр цаг өнгөрөөгөөд ирнэ. Хоол хийсэн байгаарай" гэсээр хаалга саваад өрөөнөөс минь гарлаа. Би ч аль хэдийн ээжийн над руу уураа гаргадаг занд дасчихсан тул "Аавтай ахиад л хэрэлдэж дээ" хэмээн амандаа бувтнасаар орноосоо босов.
"Давтлага ч гэх шиг...давтлагад суулгах мөнгө ямар өгдөг ч биш". Ээжийн хэлсэн үгсийг эргэцүүлэн бодох тусам уур минь хүрч байлаа. Давтлагад явъя гэж их л гуйсан, дараа болъё гэсээр байтал нь төгсөх дөхчихлөө шүү дээ.
Ууртай аягаа угаан шидэх нь холгүй зогсож байтал араас гэнэтхэн хэн нэгэн намайг тэврэв. Хэн нэгэн ч гэж Юнги л дээ.
"Зүгээр дээ, Ина"
Би хариулахын оронд зүгээр л санаа алдлаа.
Өөр яах ч юм."Хүмүүс хамгийн дотны хүндээ л уураа гаргадаг юм аа" Юнги намайг аргадах гэж хичээх аж.
"Өсвөр наснаас минь хойш л ингэлээ. Би одоо залхаж байна шүү дээ" гэсээр ээжийнхээ ууртай төрхийг нь дотроо төсөөлөв.
"Гэхдээ хэрэв ээж чинь чамд уурлаж , чи өрөөндөө ганцаараа гуниглан суудаггүй байсан бол...чи намайг хэзээ ч төсөөлөн бий болгохгүй байсан"
"Нээрээ тийм юм байна " би инээх аядав. Тэр намайг тайвшруулах гэж оролдож байхад тэнэг зүйлээс болж үргэлжлүүлэн уурламааргүй байна. Эцсийн эцэст бидэнд сар ч хүрэхгүй хугацаа байгаа шүү дээ.
"Би гэрээ гялс цэвэрлэчихье"
Тэр толгойгоо дохиод
"Би тус болохгүй ч хань болъё" гэв.
Аягаа угаачхаад тэр хавирахыг цэгцэлж, цэвэрлэхэд нэлээд бэлдсээр цаг өнгөрсөн байлаа.
Юнги хажууд минь байж, үйлдэл бүрийг минь ажин даган явна . Гэтэл тэр гэнэтхэн л амандаа ая аялаж эхлэлээ. Түүнээс урьд нь дуу аялах битгий хэл "дуу" гэдэг үг ч амнаас сонсож байгаагүй тул өөрийн эрхгүй догдолчихсон байв. Гэхдээ энэ аяыг урьд нь ер сонсож байгаагүй юм байна.
Энэ мөчийг баллачихгүй гэсэндээ би тоогоогүй дүр үзүүлэн үргэлжлүүлэн цэвэрлэсээр байлаа. Түүн рүү хальт харвал тэр нүдээ анин буйдангийн түшлэг налан хэвтээд өнөөх аяа аялах аж.
"Хөөе, би цоорох нь байна". Түүнийг ширтээд зогсчихсон байсандаа бантан худлаа хоолойгоо засан
"Цэвэрлээд болчихлоо. Одоо жаахан цэгцлээд болоо" гэхэд тэр толгойгоо дохиод
"Ашгүй чамайг тэвэрч хэвтэх нь".
"Хэвтэхээ л бодох юм аа?" би түүнийг шоолон хэлэв.
Аяганд бүлээн ус хийн өрөөндөө орж ирээд цонхны тавцан дээр баых жижигхэн ногоон ишийг усаллаа. Сарын дараа гэхэд л том цэцэг болно гэхээр догдлоод байх юм.
"Чи үнэхээр ургуулж чаджээ, би чамайг шүтэж амьдаръя" хэмээн Юнгиг дооглосон янзтай хэлэхэд би түшн рүү муухай хараад
"Ургуулсан л юмдаг!"
"Гэхдээ энэ зүгээр л аз байсан юм"
"Юу гэнэ ээ? Би өөрөө энийг хөрсөнд нь хийгээд услаад яг хүүхэд шиг асарсан болохоор л ийм байгаа юм"
Юнги инээдээ барьж байгаа аятай хачин инээчхээд
"За тийм болог ээ" гэв.Юнги гэхэтхэн араас тэвэрсэнд гарт буй аягаа унагаах шахлаа.
"Хүн цочоочих юм аа"
Юнги гараа гаран дээр минь гулсуулан аягыг авж цохны тавцан дээр тавив. Ард түүний гүнзгийгээр амьсгаа аван дараа нь санаа алдах нь сонстох аж. Удалгүй тэр өнөөх аяаа аялан намайг тэвэрсэн чигтээ бага зэрэг найгнаа.
Чи минь юу бодоод ингэж санаа алдана вэ, Юнги?
KAMU SEDANG MEMBACA
Imaginary Friend | myg
Fiksi RemajaНүдээ анин хэдэн хором хүлээгээд аажуухнар нээхэд Юнги урд минь инээмсэглэн сууж байлаа. "Сайн уу"