- fifteen -

277 35 0
                                    

Аль хэдийн харанхуй нөмөрч, сар тэнгэрийг эзэгнэв.
Саяхан нулимс минь дуусчхав уу гэлтэй уйлахыг хүсэвч нулимс гарсангүй. Нусаа татан түүнийгээ налан сууж, тэр минь нурууг минь илэн тайтгаруулахыг оролдох аж.
Түүнийхээ нулимсыг үзэхдээ улам их гунигт живж орхисонд үг хэлэх ч тэнхэл одоо надад алга. Хүндээр санаа алдан, энэ хөгийн мэдрэмжүүдээс зайлсхийхийг хүсэхдээ Юнгигийн энгэрт нүүрээ наавч энэ хүнд ахиж ингэж туньж, эрхэлж чадахгүй гэхээс дотор давчдаж, сэтгэл санаа минь улам л дордож орхив.

Уушгиа дүүртэл үнэрийг нь үнэрлэхийг хүсэвч түүнд минь үнэр байхгүй. Гэвч нэг бодлын амар ч юм шиг, хэрэв Юнгид өөрийн гэсэн үнэр байсан бол явчихсан хойно нь дахиад ганцхан л удаа үнэрлэх юмсан гэж санагалзан шуналдах байсан биз.

Толгой руу хатгуулж өвдөхөд өөрийн мэдэлгүй чимээгүйхэн дуу алдахад Юнги

"Яасан бэ? Зүгээр үү?" хэмээн санаа нь зовон асуухад

"Хэт өөрийгөө хичээлээр шахаад тэгээд уйлчихсан болохоор толгой өвдөж байна, хоёулаа хэвтье тэгэх үү?"

Юнги надад бүх зүйл зүгээр гэх шиг инээмсэглэхэд, энэ инээмсэглэл намайг тайтгаруулах биш харин ахиад л гуниглуулж орхилоо. Бүх зүйл нүднээ нэг л гунигтай харагдаад байгааг одоо яалтай билээ дээ.

Нүүр гараа ч угаалгүй орондоо орохдоо Юнгиг л тэврээд үүрд энэ цаг хугацаанд гацахыг хүснэ. Олон ном зохиол уншихдаа ойлгодоггүй байсан юм, "цаг хугацаанд гацах" гэдгийг. Яагаад цаг хугацааг үргэлжлүүлэн хамтдаа тэмцэж, илүү их сайхан дурсамжийг бүтээж болохгүй гэж их гайхдаг байлаа. Гэнэн ч байж дээ, хайрыг бутарч унасан жаахан хэлтэрхийгээс өнгөцхөн л амсаж үзсэн жаахан охин...Харин одоо би ойлгож байна, учир нь бидэнд тэмцсэн ч ямар ч хэрэг байхгүй, боломжгүй зүйл, тэмцлээ ч хэний эсрэг тэмцэх юм? Бурхан уу?...тэнэг юм...бас сайхан дурсамж бүтээх цаг ч бидэнд алга. Амгалан тайван, ямар ч өвдөлт шаналалгүй, хагацал зовлонгүй яг ингээд л бие биенээ ширтэн цаг хугацааг зогсоогоод үүрд ингэж хэвтэх юмсан.

Энэ боломжгүй хүслээ мөрөөдөн хэвтэхэд өнөөх Аладин гэх хүүхэлдэйн кино дээр гардаг бирд санаанд минь буув. Хэрэв надаас гурван хүслээ хэл гэвэл би гарцаагүй Юнгиг бодит болгохыг хүснэ. Хоёр дахь хүсэл минь түүнтэй үүрд аз жатгалтай хамт амьдрах байх болно. Гурав дахь нь....сайн мэдэхгүй юм, магадгүй би энэ хүслээ хэрэгтэй болох хүртэл нь хадгалах байх...
Тэр хүсэл биелүүлэгч бирд надад одоо юу юунаас ч илүү хэрэгтэй байна. Хүүхдийн үлгэрт итгэдэггүй ч цагаа тулахаар юу юунаас илүү итгэж, хүсдэг юм байна.

Хайрыг бүрэн утгаар нь л хүртэж, мэдэрсэн хойноо л би хэзээ ч ойлгодоггүй зүйлсээ ойлгож, итгэдэггүй зүйлсдээ итгэж эхлэсэн юм.

"Чи хичээлээ ингэж үхэх гэж байгаа юм шиг хийж болохгүй ээ, өөртөө амралт өг, ойлгосон уу? Чамайг ийм байдалтай байхыг надад хэцүү байна шүү дээ" хэмээн үсийг минь илэн зөөлнөөр хэлэхэд түүнийхээ хоолойд уяран

"Ойлголоо" гэж их л эрхлэнгүй хэлчхэв.

"Эрхлэх гээд байгаа юм уу?" гэж шоолсон аятай хэлэхэд нь би гар луу нь хөнгөхөн цохиод

"Боль чи" гэж худлаа уурлалаа.

"Сайн хичээж байгааг чинь мэдэж байгаа ч одооноос өөртөө анхаарал тавьж, цаг зав гаргана шүү. Намсүүнтайгаа илүү их хамт байж ойр ойрхон уулзаж бай, чи түүнтэй байхад их инээдэг шүү дээ. Өөрийгөө аз жаргалтай болгож байгаа зүйлсдээ цаг их гарга ойлгов уу?"

"Намсүүн гэж...? Намжүүн үү? Гэхдээ Наимжүүнтай байснаас чамтай байхдаа чи илүү их, бүр хязгааргүй их жаргалтай байдаг шүү дээ"

Юнгт ямар нэн зүйл хэлэх гэснээ болин зүгээр л намайг чангаар тэвэрлээ.

"Одоо унт даа, маргааш хичээлтэй биз дээ" гэхэд нь түүнтэй ахиад жаахан ярилцахыг хүссэн дээ толгойгоо сэгсрэн цээжинд нь толгойгоо нааж

"Дахиад жаахан юм ярилцацгаая" гэж хэлэв.

"Юу ярих уу?"

"Гунигтай зүйлс лав ярихгүй шүү" гэж хэлээд ахиад л эрхэлчихлээ.

Харин Юнгигийх инээх нь сонстон, цээж нь чичирхийлэв.

Энэ хүн...тийм ээ, би түүнийг "хүн" гэх дуртай.

Мин Юнги гэх хүн намайг нэгэн зэрэг асар их гуниглуулан хэзээ ч дундаршгүй нулимсыг минь асгаруулж, бүтэшгүй мөрөөдөлдөө хүрчихсэн мэт аз жаргалаар бялхааж, үүрд мөнхөд үргэлжлэх юм шиг аз жаргалын мэдрүүлэн инээмсэглүүлж чадах юм.

Энэ ямар нэгэн ид шид үү? Эсвэл хайр үнэхээр ийм байдаг юм уу?

[ It's Yoongi's Birthday!!! Би бүр өөрийнхөө ч төрсөн өдрөөр ингэж догдолдоггүй. Тэгээд гунигтай хэсэг оруулсанд уучлаарай т-т би аминдаа double update хийхгээд байгаа юм аа ><
Оройхон тийш, хэлснээрээ happy хэсэг оруулах болноо~~ stay tuned ❤️

Бас Mystery Spaceship гээд хуьийн булан нээсэн байгаа шүү, эхний хэсэгт нь Юнги уббадаа мэнд хүргэсэн байгаа~ асуулт асуухаад бол сэтгэгдэл хэсэгт нь асууж болно шүү~ ]

Imaginary Friend | mygWhere stories live. Discover now