"Ина, болгоомжтой яваарай" хэмээн ээж гал тогооноос орилон хэлэхэд би "За" хэмээн хариу орилчихоод гэрээс гарлаа.
Удалгүй Юнги хажууд тодрон гарч ирж миний гарнаас хөтлөв. Би хөтлөлцөх гар луугаа нэг харчхаад түүний өөд инээмсэглэхэд Юнги хөтлөсөн гараа дээш өргөөд миний гаран дээр үнслээ. Энэ Юнгигээс гарсан үйлдэл гэхэд дэндүү романтик байсан болохоор би золтой л зүрхээр явчихсангүй.
Бид автобус руу орон хамгийн арын суудал дээр сууцгаав. Удалгүй автобусанд олон хүмүүс орж ирэхэд нэг ах золтой л Юнги дээр суучихсангүй. Юнги амжиж өндийгөөд намайг тэр ахыг босгож хөөхөөс өмнө амыг минь дараад нэг хуруугаа уруул дээрээ тавьж чимээгүй гэсэн дохио илгээлээ.
Баларсан юм.
Эцсийн буудал дээр ирэхэд бид бууцгаав. Далайн үнэр сэтгэлийг минь сэргээх шиг л боллоо. Далайг хурдан харахаад шууд гүйсэнд Юнги гайхсан царайлж
"Хөөе, хүлээж бай, хамт явъя" гэж орилон хойно хоцров.
"Чаддаг юм бол намайг бариарай" гэж хэлээд хурдаа нэмэн хальт хан эргэж харахад Юнги ярвайсаар гүйж байгаа нь үзэгдэнэ. Гүйх дургүйг нь мэдэх тул албаар ингэж байгаад минь уурлах нь гарцаагүй.
Далайн урд ирэхэд зөөлөн давалгаа нь салхинд туугдан ирээд кедний минь урд талыг багахан норгов. Яагаад ч юм цаанаасаа л инээд минь хүрэн, аз жаргалтай болж байлаа.
Гэтэл хэн нэгэн ардаас минь тэврээд дээрээс дарахад хэт гэнэтийн байсан тул урагш хөл алдан далайх эрэг рүү уначхав. Хүйтэн усанд норж нүүрний урдуур орсон үсээ холдуулаад эргэн хартал Юнги зэвүүн гэг чинь инээмсэглээд зогсож байлаа.
Би өөдөөс нь муухай харчхаад гараа өгтөл тэр гайхан харав."Хүн унагаасан юм бол ядаж босгооч"
"Хэн чамайг уна гэсэн юм" гэж хэлээд гараа өгөхөд нь би ч шуудхан өөр лүүгээ татаж Юнгиг ус руу унагаалаа.
Юнги уулга алдахад инээд минь хүрэхгүй байж чадсангүй.
"Хохино!" гэж хэлчхээд чанга чангаар инээхдээ би ичсэнгүй, эргэн тойрноор явах хүмүүс намайг ганцаараа байж галзуу юм шиг инээж байна гэж шүүмжлэхээс ч эмээсэнгүй. Би зүгээр л хэтэрхий жаргалтай байна. Түүнтэй байгаа учраас би жаргалтай байна.
Харин энэ их жаргалаа жижигхэн зүйлээс болж дуусгамааргүй байна.
Юнги над руу ус цацахад би цочин бодлоосоо хүчээр салав.
VOCÊ ESTÁ LENDO
Imaginary Friend | myg
Ficção AdolescenteНүдээ анин хэдэн хором хүлээгээд аажуухнар нээхэд Юнги урд минь инээмсэглэн сууж байлаа. "Сайн уу"