- twelve -

307 44 2
                                    

Яагаад хүн өөрт байгаа сэтгэл дахь бүх хар чулуугаа хамгийн хайртай, дотно гэсэн хүн рүү гээ шиддэг юм бэ?
Тэдгээр чулуу том байна уу, жижиг байна уу хамаагүй. Чулуу л бол чулуу. Тэд хатуу шүү дээ.
Тиймээс тэд хайртай хүмүүсийг ихээр чинь өвтгөнө.

Төгсөлтийн шалгалт ойртсоор л байв. Юу юугүй л хаалга нүдээд орж ирэх нь.
Тэр хэрээр сандрал минь нэмэгдэж ойрдоо нойр дутуу, хоолоо алгасаж, байнга л ядарч явах боллоо. Магадгүй өөрийгөө дэндүү шахаад байгаа байх. Гэсэн хэдий ч ямар ч ахиц алга.
Яаж ч хичээж хөдөлмөрлөсөн бай эргээд харахад нэг ч агуйтай ахиц дэвшил гарсан зүйл байхгүй байгаа минь намайг ихээхэн бухимдуулж байх бөгөөд магадгүй энэ янзаараа удаан явбал галзуурах үхэх нь....Үнэхээр!

Бас хэтэрхий их юм бодож өөрийгөө улам л зовоож байна. Хэтэрхий бухимдсандаа хоёр гараараа үсээ арзайлган сэгсэрч хойш гэдийн сандлынхаа түшлэгийг налж санаа алдав.

Сүүлийн үед Юнгитэй ч олигтой ярилцахаабайчихсанаар барах уу Юнги рүү уурлаж, түүн рүү бүх уур бухимдлаа гаргачихсан. Гэтэл тэр ердөө л намайг дэмжихийг хүссэн шүү дээ. Тэр үргэлж хажууд минь надад саад болохгүй гээд чимээгүй хажууд минь сууж, хэцүү үед тэвэрч, чадахаараа тусалдаг юмсан.

Ахин үсээ зулгаан духаараа хүчтэйгээр ширээгээ мөргөв. Өвдөж байна.
Гэхдээ ингэлээ гээд яах юм? Аль хэдийн сэтгэл рүү нь шидэж орхисон чулуугаа буцааж болох хэрэг үү?
Мэдээж үгүй л дээ.

Юнги гарч ирэлгүй таван хоног өнгөрсөн юм. Харин энэ хугацаанд эхэндээ хичээлдээ дарагдчихаад нэг их тоогоогүй ч цаг хором бүр урсахын хэрээр түүнийгээ санаж,
хэр их гомдоосноо нэг юм ухаарсан юм. Зөвхөн энэ таван өдөр ч биш урьд өдрүүдэд ч бас түүнийг их гомдоож...харин Юнги юу ч хэлээгүй. Тэр зүгээр л юу ч болсон бай орой бүр дулаан энгэртэй намайг тэвэрч, үсийг минь илбэн унттал минь хамт хэвтдэг байсан.

Өөрийн ч мэдэлгүй нандин түүнийгээ өөрөөсөө түлхчихсэн байх юм? Одоо л ойлгох гэж...Уучлаарай Юнги. Тэр хангалттай тэвчсэн, тэгээд л түүний тэвчээрийн утас нь тасарсан байх. Яаж ч дуудсан уучлалт гуйсан тэр гарч ирсэнгүй. Аргагүй шүү дээ, би байсан бол түүнээс ч их гомдох байсан байх.

Би яах ёстой юм бэ? Би яагаад ийм тэнэг юм бэ?
Бүхий л зүйлийг аль хэдийн оройтсон хойно нь гэнэтхэн л ухаарч, ихээр харамсана. Тэнэг юм.

Бодлыг минь утасны чичрэх дуу тасалж орхив. Аваад харвал Намжүүн байлаа. Би түүнтэй Юнгитэй байдгаасаа ч илүү их цаг хамт байх болсон. Хамтдаа хичээлдээ бэлдэх болсон юм л даа. Харин Юнги юу ч хэлээгүй, учир нь тэр надад дарамт болохыг хүсээгүй...бас тэр надад итгэдэг юм шүү дээ...

"Ина гэрийн чинь үүдэнд байна, гараад ирээрэй. Номын сан орцгооё"

Харин би Юнгигийн үргэлж суудаг орны булан руу ширтсээр эргэлзэнгүй
"За" хэмээн хариулав.

Магадгүй Юнги намайг харж байгаа байх?

"Юнги би түр гарчхаад ирье" гэж хэлээд өрөөнөөсөө гарлаа. Эргэж ирээд заавал эвлэрэх болно оо.

Imaginary Friend | mygМесто, где живут истории. Откройте их для себя