- six -

407 60 1
                                    

Илтгэлээ компьютер дээрээ шивж байхад Юнги орж ирлээ.

"Сайн уу?". Би урдах зүйлдээ хэт төвлөрсөн байсан учир толгойгоо дохиод өнгөрөв. Тэр хажуугаар минь эргэлдэж нэг бол хажууд сууж, нэг бол надад наалдаж, нэг бол үсээр минь оролдож байсан ч илтгэл минь үнэхээр чухал болохоор түүнтэй зууралдахыг хүссэнгүй.

"Ина..."

"Юнги би завгүй байна!"

Юнги ашгүй ойлгосон бололтой надаас холдон орон дээр суулаа.

Илтгэлээ дуусгачхаад өөрөө бахархах шиг л болов.

"Юнги, би дуусчихлаа, чи нэг хальт хараад үздээ. Ямар болж? Онц авна байх тээ?"

Юнги юу ч дуугарсангүй.

"Хөөе"

Тэр над руу муухай харан компьютерийн дэлгэцийг гүйлгэн харснаа
"Болчихсон л байна" хэмээн дурамжхан хэллээ.

"Яасан бэ? Болохгүй юм байна уу?"

"Тийм ээ байна, чи намайг тоохгүй байна"

Энэ өнөөдөр яачхаа вэ? Сургууль дээр найзтайгаа муудаж, урьдчилсан шалгалт дээрээ тааруухан оноо авчихсан болохоор өнөөдөр муухай ааштай байхад чинь.
"Юнги, хүүхэд шиг аашлахаа боль. Энэ чинь их сургуулийн тэтгэлэг авахад том нөлөө үзүүлнэ. Тэгэхээр их чухал гэсэн үг!"

"Би чухал биш юм уу?"

Уур хүрэн
"Яагаад сонин аашлаад байгаа юм? Би ирээдүйдээ сайн их сургууль төгсөөд өндөр боловсрол эзэмшмээр байна. Чи намайг боддоггүй юм уу? Бодох ч үгүй байх л даа, эцсийн эцэст чи зүгээр л хий хоосон зүйл!" хэмээн хэлчхэв. Юнги над руу гомдлын харцаар харахад би хэлсэн зүйлээ ойлголоо. Үгүй ээ, би ингэж хэлэхийг үнэхээр хүсээгүй.

"Юнги, уучлаарай...би ингэж хэлэхийг үнэхээр хүсээгүй, хүсээгүй шүү" хэмээн хурдхан шиг алдаагаа засах гэсэндээ дуржигнуулан хэлэв.

Юнги юу ч хэлсэнгүй. Нүдний минь өмнө бага багаар замхран алга боллоо. Тэр миний төсөөлөл гэдэгтээ хангалттай эмзэглэдэг байхад би юу хэлчих вээ?
Нүднээс минь нулимс урсаж,хэлсэн зүйлдээ үнэн голоосоо гэмшиж байв.

Юнги, намайг уучлаарай.

Imaginary Friend | mygWhere stories live. Discover now