- twenty -

504 48 5
                                    

"Чи сая хаачсан юм?" ээж ууртай сонсогдох аж.

"Харин утсаа машины гадна унагаачихсан байна, тэгээд л..." хоолой минь салганаж байсан ч өөртөө итгэлтэй харагдахыг хичээв. Гэтэл үгэнд минь ээж итгэсэн бололтой арай өөр өнгөөр

"За за" гэж хэлээд хүлээлгийн сандал дээр аавын хажууд суулаа.

Харин би тэдэнтэй суухыг хүссэнгүй. Дахиад л эмнэлэгтэй холбоотой өнөөх самбар дээрх зүйлсийг уншиж байгаа царайлан ийш тийш холхин явна. Үнэндээ айдас минь огт арилсангүй. А4-ийн цаасан дээр хэвлэж бэлдсэн цаасан дээрх эрээжлэсэн хар бичиг ер анхаарлыг минь татсангүй, ухаан санаа минь энэ эмнэлгээс хэдэн сая бээрийн цаана, сансар дахь сүүн зам дээр айдастай цуг хөтлөлцөн дэмий тэнэх шиг. 

Юу ч мэдэхгүй царайлах ч би бүхнийг мэдэж байгаа шүү дээ. Сайн жүжигчин юм аа, Ина!

Би тэднээс яах гэж байгаа талаар жүжигээ үргэлжлүүлэн асуухыг хүсэвч, хоолой минь үхэх өдөр нь ирчихсэн өвчтөн адил цахиртан, сөөн дуугаар

"Яах гэж энд ирсэн-". Би цааш үргэлжлүүлэхийг хүссэнгүй. Дургүй минь хүрч байна. Сул дорой байдалдаа уур минь хүрч урдаа байгаа ханаа өшиглөчихмөөр, гарж гүйгээд орилмоор тийм л их уур бухимдал ахиад л намайг бүрхээд авав.

"Ороорой" чихэрлэг, аргадангүй гэмээр дөч орчин насны эрэгтэй хүний хоолой хаалганы цаанаас чангаар хэлэхэд зүрх минь бутраад унах шиг л боллоо.

Ээж ч огцом босож өөрөөс нь ойролцоогоор таван алхмын цаанаа байх цайвар бор хаалгыг нээн толгойгоороо намайг нааш ир хэмээн дохив.

Өөр сонголт байгаа гэж үү? Зугтах ч улам л дордоно. Юнги нүдэнд минь буун, аргадах хоолой нь чихнээ цуурайтахад өөрийгөө зоригжуулан ердөө сайтар жүжиглэх ёстойгоо өөртөө дахин дахин сануулна.

Өрөөнд ороход ханын цаас нь цагаан өнгөтэй байх ба тавилгууд нь бүгд хар өнгөтэй байлаа. Үс нь урд хэсгээсээ цайж, дух хэсэг нь үрчлээтэж, нимгэн рамтай шил зүүсэн цагаан халаадтай эмч урд нь суухыг уриалагханаар асуухад нь хананы хажууд байх сандал дээр суув.

Тэр надаас нэр, овгийг минь асууж урдах компьютертэй тэмдэглээд ээжээс бие нь хэр байгаа талаар асуулаа. Тэд танил хүмүүс бололтой.

"Би охинтой чинь ганцаарчлан ярилцмаар байна, түрхэн зуур гарч байгаач" гэж эелдгээр асуухад ээж минь хөнгөхөн мишээгээд хаалгыг зүглэв.

"Ина, их өхөөрдөм нэр байна. Надад ч бас чамтай нас чацуу охин байдаг юм. Өнгөрсөн жил Ханлим ахлах сургуулийн төгссөн, оюутан хүн гэртээ үзэгдэхгүй болохоор олигтой санаа тавьж чаддаггүй юм" тэрээр санаа алдлаа.

"Эцэг эх чинь чамд их хайртай бололтой, ажлын өдрөөр энэ хүртэл явж ирээд л-" тэрээр багахан санаа алдаад
"Тэгэхээр чи надад энгийн хэдэн асуултад хариулна. Гол нь үнэн зөв хариулна шүү ойлгосон уу?" хэмээн аргадах мэт хэлэхэд би толгойгоо дохин хариулав.

"Чи хэзээнээс өөр өөртэйгөө ярьж эхлэсэн бэ?"

"Өршөөгөөрэй. Би яг юу яриад байгааг чинь сайн ойлгохгүй байгаа бололтой" би чадахаараа л юу ч ойлгохгүй байгаа хүний царай тодрууллаа. Би өөртөө сайн жүжиглэхийг олон удаа сануулсан болохоор би алдахгүйг хичээж байв.

"Чи том охин шүү дээ. Би чамтай том хүн шиг шулуухан ярилцмаар байна, Ина" түүний хоолойнд байх аргадах өнгө аяс нь байхгүй болж залхсан хүн аятай л ярих нь намайг сандаргаж орхив. Би яг яах ёстой вэ? Ийм байдалд би яах ёстой гэж?

"Ина, сонс. Чамд тохиолдоод байгаа зүйлийг би мэднэ, эцэг эх чинь ч мэднэ. Чи нуух гээд, мэдэхгүй царайлаад байж болохгүй. Чамд л муу. Чи л хэцүүднэ, ойлгож байна уу? Онц сурлагатан гэсэн байх аа? Тэгвэл үүнийг эргэцүүлж бодоод, ухаантай шийдвэр гаргачих байх, тийм үү? Өнөөдөр чи бэлэн биш байгаа бололтой, би чамд өөрийгөө бэлдэх хугацаа өгье. Ихэнхи өвчтөнүүд өөрийгөө сэтгэл мэдрэлийн асуудалтай тулгараад байгаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй, би чамайг ойлгож байна. Гэхдээ би чамд итгэж байна, чи үүнийгээ хүлээн зөвшөөрч, надад хэлэх хэрэгтэй. Тэгвэл би чамд туслаж чадна" гэж тэрээр үүнийг болохыг мэдэж байсан мэт маш тайвнаар хэлэхэд надад уйлмаар санагдаж байлаа. Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Жүжиглэх ёстой гэж өөртөө өчнөөн хэлсэн ч бүгд намайг галзуурсан гэж харж байхад би мянга үгүй гээд яаж чадах юм бэ? Тэднийг хуурч чадна гэсэн итгэл минь хоромхон зуурт л бутарч орхилоо. Өөрийгөө хүчгүйдэн үхэж байгаа мэт мэдрэв. Гарах гарцгүй, хашигдсан энэ мэдрэмж.

Би итгэлгүйхэн босож гарахаар хаалга руу зүглэлээ.

"Энэ дугаарыг ав, миний хувийн жолооч байгаа юм. Бэлэн гэж үзсэн үедээ энэ дугаар луу залгаж хүргүүлээрэй. Би чамд туслахыг үнэхээр их хүсэж байна"

Би эргэн харж ерэн градус бөхийж өгсөн дугаарыг нь аваад

"Баярлалаа, баяртай" гэчхээд гарахад ээж минь аавын мөрийг налсан байх бөгөөд намайг хараад гэнэтхэн өндийсөнд аав цочис хийн, харин ээж хажуугаар минь зөрөн эмчийн өрөө рүү оров.

Би аавын хажууд биеэ зөөж ядсаар суухад аав минь хүч өгөх гэсэн мэт намайг тэвэрлээ. Би хариу тэвэрсэн ч хэтэрхий их сандарч, яах вэ гэснээс надад ямар ч хүч тэнхээ үлдээгүй бололтой чанга тэврэхийг хүссэн ч чадахгүй байв.

"Бүх юм сайхан болно доо, бяцхан Ина минь" аав ингэж хэлээд надаас салан духан дээр үнсэх мөчид баруун нүднээс минь доголон нулимс урсаж орхив. Айж байна. Юнги, би айж байна. Би өөрийгөө бууж өгөх юм шиг мэдэрч байна.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 22, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Imaginary Friend | mygWhere stories live. Discover now