"Ина, чи надад биологийн сүүлд бичсэн тэмдэглэлээ өгч болох уу?" ангийн тэгж их харьцаад байдаггүй хөвгүүн ийн хэлэхэд нь
"Би өнөөдөр гэрийн даалгавраа хийх болохоор өгч чадахгүй нь ээ, зургийг нь авах юм уу?"
"Харин би утсаа хураалгачихсан...заа заа би өөр хүүхдээс асуучихъя даа" тэр эелдгээр инээмсэглээд цааш яван бусад хүүхдүүдээс асуухад бүгд л түүнд өгч чадахгүй гэж хэлэв. Аргагүй шүү дээ, маргааш орох юм чинь.
"Хөөе, Намжүүнаа, чи завтай бол манайд очоод хуулчих". Нэг ч найзгүй төгсөхийг хүссэнгүй, хэн ч надтай тоож харьдаггүй ч хичээлээр далимдуулж найзтай болж болох юм гэсэн санаа төрж түүнд ийн санал болгов.
"Болох юм уу? Ээж аав чинь эрэгтэй хүүхэд ирсэн гээд-?"
"Өө тэд зүгээр дээ, оройтож ирдэг юм". Би түүн рүү инээмсэглэхэд
"Тэгвэл тэгье, баярлалаа" Намжүүн үнэхээр баярласан харагдана. Инээх үед нь хацар нь хонхойж тэр их эгдүүтэй харагдав, гэхдээ яаж Юнгигийн инээхэд нь гарч ирдэг өхөөрдөм жижигхэн шүд болон буйлыг нь гүйцэхэв дээ- Юнги гэснээс...тэр дургүйцэхгүй байх гэж найдаж байна.
Намжүүн замд надад олон хөгжилтэй зүйлс ярьж, бид хоёр хоёулханаа байгаа мэт л гудамжаар чанга чанга инээлдэж явна.
"Тэгээд би хэтэрхий их цочирдсондоо болоод ууж байсан ундаагаа хамраараа гаргачихсан, тэд нар бүр элгээ хөштөл инээсэн байх, хэдий өвдөж байсан ч гэсэн миний инээд ч бас их хүрч би бараг уйлангаа инээж байсан байх аа" хэмээн хөхрөн өөрт болсон хөгжилтэй зүйлсээ надад ярьж өгнөө.
"Яаанаа, их өвдсөн байх даа" хэдий би инээж байсан ч өөрийн эрхгүй гараа хамран дээрээ тавьчихсан байв.
"Тийм ээ, их өвдсөн, хамар минь бараг хоёр хоног өвдсөн байх, эхэндээ хорсоод, амьсгалахад хөндүүртэй байсан"
Юнгигээс ялгаатай нь Намжүүн ярих үедээ янз бүрийн хувирал гаргах юм, Юнги үргэлж тайван дөлгөөн байдаг, тэр инээдэг л дээ, гэхдээ үнэхээр чин сэтгэлээсээ аз жаргалтай байх үедээ л инээмсэглэдэг. Харин Намжүүн нэг бол нүдээ байдгаар нь томруулж, нэг бол инээдтэй төрх гарган өөрөө ч тэрэндээ инээн явна. Их сэтгэл хөөрөлтэй хүн юм.
Хүмүүстэй тэгж их харьцаад байдаггүй надад түүнтэй ингэж ойр дотно ярилцах их л шинэлэг мэдрэгдсэнг хэлэх нь зүйтэй байх.
Би бодлоосоо салан "Их дурсамжтай төрсөн өдөр болж дээ" гэхэд
"Тийм шүү, найзуудтайгаа уулзах болгон шахуу тэд ярьж намайг дооглодог юм" тэр найзуудынхаа талаар бодож байгаа бололтой газар ширтэн инээмсэглэнэ.
BINABASA MO ANG
Imaginary Friend | myg
Teen FictionНүдээ анин хэдэн хором хүлээгээд аажуухнар нээхэд Юнги урд минь инээмсэглэн сууж байлаа. "Сайн уу"