- eighteen -

256 29 0
                                    

[ edna's mini letter: 

Агуу их муриач 2019 цолыг хэн авсан бэ? ХА! Энэ бол Эдна!
Оруулна гэж амлачхаад мурьсанд үнэхээр уучлаарай *сөгдөн мөргөх*

Ойрд их ачаалалтай, чөлөөт цаг зав хомс байгаа учир намайгаа ойлгож өгөөрэй, сүүлийн саруудад нэг ч бүтэн нойртоо хоноогүй болохоор унтахаасаа өмнө бичье гэж байгаад унтчихсан байна лээ
т-т
Мурьдагт уучлаарай, гэсэн ч тэвчээртэй хүлээж байдаг та нартаа хайртай шүү]

Хаалга тас хийх чимээнээр цочин нүдээ нээхдээ замдаа унтчихсан байснаа мэдэв. Дөнгөж нойрноосоо сэрсэн учир хэсэг бодос хийн сүүлд юу болсныг эргэцүүлэн бодлоо.

Хажуу тал руу гаа харахад Юнги над руу ширтээд сууж байв. Гэтэл түүний нүд айдас гэхэд арай биш, гайхшрал, зовлон ч гэх үү, би сайн мэдэхгүй юм, тийм гэхийн аргагүй хачин харцаар над руу ширтэж байлаа. Ямар нэг зүйл анхааруулсан ч юм шиг.

"Ина, буугаарай" гэх ээжийн хоолой бодлыг минь тасалдуулахад Юнги бид хоёр хоёул ээж рүү харав. Би толгойгоо дохин хаалга нээхдээ цонхоор харвал урьд нь ирэх нь битгий хэл огт харж байгаагүй газар байлаа. Гайхшран машинаас буун эргэн тойрноо харахад баруун талд томоос том барилга байх ба хаяг нь хар хүрнээр

"Минсу - Сэтгэл мэдрэлийн эмнэлэг" гэж бичсэн байв. Тэр даруй дотор минь бөмбөг тэсэрчхэв үү гэлтэй цээжин дунд пал хийж, гар хөл минь салганаж, эргэлзсээр ээж аав руу харахад аав газар руу ширтэх бол ээж итгэлтэй нь аргагүй

"Явцгаая!" хэмээн хэлээд хүчтэй алхалсаар түрүүлээд явлаа. Би ээжийн араас итгэл муутай алхсан ч аав руу асуулт ирсэн харцаар харахад тэрээр над руу ойртон гараас минь атгаад

"Муу аав байсанд уучлаарай, Ина" гэж надад л дуулдахаар шивнэчхээд цааш ээжийн араас яваад өгөв. Саяхан аавын дулаан гарт атгуулж байсан гар минь хоосорч, хүйтэн агаарт савлан үлдлээ.

Би айж байв. Яагаад энд байгаа гэхээс, яагаад тэд намайг энд авчрав гэхээс хүйсэн хөлс нуруугаар цувж, бие минь хүндрэн, оюун бодолд минь замбараагүй байдал үүсэн, зүрх минь салгалан, би айж байв. Нүдэнд нулимс хуран хөлөө зөөсөөр алхаж ядан байхад хэн нэгэн гараас атгахад энэ удаад Юнги байлаа.

"Юнги...би айгаад байна". Түүнийг шивнэсэн үгсийг минь сонссон эсэхэд эргэлзэв. Учир нь би өөрөө ч хоолойгоо сонсож чадаагүй юм. Үгс тасалдаж, хэлгүй хүн үг хэлэхийг оролдож байгаа мэт.

Imaginary Friend | mygNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ