-five-

525 59 1
                                    

Юнгитэй тэврэлдэн орон дээр хэвтэхдээ би аз жаргалтай байлаа. Энгэрт нь шигдэн түүний дулаан илчинд нозоорон хэвтэнэ. Харин тэр минь надад лусын дагинын талаарх гунигт үлгэр ярьж өгнө.

"...гүнж ханхүүг алж чадаагүй тул сүүлчин мөчдөө зөвхөн түүнийгээ ширтэж үүр цайх үед далай руу унан хөөс болсон юм"

"Унтчихсан юм уу, Ина?"

"Үгүй ээ"

Тэр үсийг минь илэн нөгөө гараараа тайван хэмнэлтэйгээр нурууг минь зөөлөн цохино. Үүнд нь би бүүвэйлэгдэн нойр минь улам хүрэн зүүдний ертөнцөд зочиллоо.

Нүдээ нээхдээ би Юнгиг бодон сэрэв. Түүнийг явчихсан байх вий л гэж тэр. Харин тэр минь цааш харан зөөлөн хурхиран унтаж байлаа. Сэтгэл минь одоо л нэг амран, тайван амьсгалахтайгаа болов. Нэг л өдөр тэр явна хэмээх айдас сүүлийн өдрүүдэд намайг яг л хар дарсан зүүд шиг агнах болсон юм. Нэг өглөө сэрэхэд тэр үүрд алга болчихсон байх вий гэж. Яг л лусын гүнж далайн хөөс болон замхардаг шиг Юнги ч бас агаарт уусан алга болчихвол би шаналах болно. Түүнгүй өнгөрүүлэх өдрүүд хаяанд тулчихаад байна шүү дээ. Юу юугүй л хаалгыг минь түлхэд ороод ирэх нь. Удахгүй ч төгслөө. Төгсөх өдрийн маргааш арван найман насны минь төрсөн өдөр...

"Юу бодож байгаа юм" хэмээх Юнгигийн нойрмог хоолой намайг бодит байдалд авчирлаа. Юм бодон хэвтэхдээ нэг зүйл рүү дэндүү удаан ширтсэнээс болж нүд минь арган хорсоход нүдээ анилаа.

"Сүртэй зүйл биш дээ...би өлсөөд байна" хэмээн яриаг өөр сэдэв рүү шилжүүллээ.

"Тэгвэл хоол хийцгээе дээ" гэж хэлээд суниалаа.

"Ээж аав ч ирэх дөхөж байна" хэмээн хэлээд орноосоо өндийн гал тогоог бид хамтдаа зүглэв.

Imaginary Friend | mygDonde viven las historias. Descúbrelo ahora