- seven -

351 48 0
                                    

Юнгигүй өнгөрүүлсэн хоёр хоног.
Би өсвөр наснаасаа хойш үргэлж түүнтэй хамт байх болсон. Өдөр бүр, цаг тутамд... Гэтэл одоо би ганцаараа...
....өсвөр наснаасаа хойших хамгийн анхны ганцаардал...Санаж байна, яаж ч дуудсан, яаж ч гуйсан тэр гарж ирэхгүй нь. Бичсэн илтгэл минь сайн дүн авч тэтгэлэг олгох эхний шатанд тэнцсэн ч Юнги хажууд байгаагүй учир тийм ч их хамаатай байсангүй.

"Юнги...санаад байна. Намайг үнэхээр уучлаарай....Би яагаад ийм тэнэг юм бэ?"


Дахин нэг хоног өнгөрөв. Тэр ахин гарч ирсэнгүй. Тэгээд би мэдрээгүй удсан, хэзээ ч дасаж чадашгүй ганцаардалдаа живэн уйлан хэвтэнэ.

Гэмшсэндээ биш...амиа бодон түүнийг санан уйлсан минь энэ.

Юнгиг гомдоочхоод ичих ч үгүй түүнийг санаж байна хэмээн амандаа бувтнан, нулимсаа урсган чимээгүй мэгших би, дэндүү амиа бодсон юм.

Амиа бодож байгаагаа мэдэх хэр нь үүнийгээ хянаж чадахгүй нь, ялангуяа ийм их сэтгэл хөөрөлд автчихсан үед.


Нулимсаа (магадгүй мянга дахь удаагаа) арчаад орноосоо өндийн хүйтэн салхи орж ирэх цонхыг хаахаар бослоо. Гэтэл өндөр барилгын цаанаас жаргаж буй нар сэтгэлийг минь багахан ч болов дээшлүүлэхэд, энэ үзэсгэлэнтэй хормыг  Юнгитэй цуг өнгөрүүлсэн ч болоосой гэх бодол удирдлагагүй нулимсыг минь урсгаж орхив.

"Битгий уйл, Ина. Би энд байна"

Энэ хоолой...энэ хоолойг сонссон даруйд л зүрх минь түргэн цохилж, гэдсэнд минь эрвээхий нисэлдэн, эргэж хараад шуудхан түүнийгээ тэвэрлээ.

"Юнги намайг уучлаарай. Намайг уучлаарай, намайг үнэхээр уучлаарай. Би маш тэнэг, бодлогогүй. Үг хэлээ хянадаггүй тэнэг" хэмээн уйлан барин хэлэхэд тэр нулимсыг минь арчиж өгөөд

"Санаатай тэгээгүйг чинь мэднэ ээ, харин намайг л уучлаарай. Жаахан хугацаа үлдсэнг мэдсээр байтал, ухаан суугаагүй жаахан хүүхэд шиг аашлан амиа бодсонд уучлаарай" гэв.

Би толгойгоо сэгсрээд

"Би чамайг санасан Мин Юнги" хэмээн уйлан, түүний энгэрт нь нүүрээ наан, нулимсаараа цамцыг нь норгосоор хэлэхэд

"Би ч гэсэн, дахиж хэрэлдэхгүй байцгаая"

"Тийм ээ, дахиж огт хэрэлдэж болохгүй. Чамгүй байх үнэхээр хар дарсан зүүд шиг л байлаа"

Imaginary Friend | mygOpowieści tętniące życiem. Odkryj je teraz